Манай сургуулийн оюутнууд сургууль дээрээ илтгэл тавьдаг уламжлалаараа 2 долоо хоногийн өмнө нэгэн төгсөгчөө урьж авчиран сонирхолтой илтгэл тавиулсан билээ. Илтгэлийн дараа асуулт хариулт явагдаж миний бие IT чиглэлээр сурдаг оюутнуудаас манайх яагаад 3-хан сая хүн амтай байж хүн нэг бүрийг давхардуулалгүй хурууны хээгээр нь ч юмуу бүртгэж аваад нэгдсэн нэг online бүртгэлтэй болж болдоггүй юм бэ гэж сонирхон асууж билээ. Гэтэл өнөөдөр
сонин уншиж байтал дараагийн долоо хоногоос энэ системд орохоор болсон тухай нийтлэл уншлаа. Үнэхээр манай улс хэдэн жилийн өмнөхтэйгээ зүйрлэшгүй хөгжиж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй болов уу. Одоогийн байдлаар бидний гол мэдээлэл авч байгаа сонин хэвлэлүүдээр голчлон болж бүтэхгүй мэдээлэл ихээр цацаж байгаа учир Монголдоо амьдарч байгаа хүмүүс байтугай гадаадад байгаа хэд нь хүртэл энэ гэрэл гэгээтэй хэсгээ харахгүй байгаа юмуу гэж би хувьдаа боддог. Тийм учраас энэ гутранга үзлийг халж болж бүтэж байгаа улсынхаа бахархал болсон ололт амжилт хийж бүтээж байгаа ажлуудаа аль болох ихээр сурталчилж ард түмэндээ улс орноо хөгжиж байгаа гэдгийг мэдрүүлж урам зориг өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Миний амьдарч байгаа энэ орныг жишээ болгоод авч үзвэл энэ олон сая хүн дотор болж бүтэхгүй хэрэг төвөг, өвчин зовлон, гуйланчлал их байгаа хирнээ телевиз радио, сонин хэвлэл болон нэтээр голчлон сайн сайхнаа гаргасаар байна. Энэ нь цаанаа маш том бодлого явагдаж байгаа гэдгийг харуулж байгаа юм.
Иймд бүгдээрээ аль болох гэрэл гэгээтэй өөдрөг сайхныг ярьж, бодож, төсөөлж явах хэрэгтэй.
Юмны мууг нь харж өөлөх биш үргэлж сайн сайхныг нь түрүүлж харан нэгнийгээ муулж гойчлолгүй урам өгч амьдарцгаая^^
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment