Удирдагч гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш их хариуцлагатай байж, олон хүмүүст үлгэр дууриал болж байх ёстой байдаг.
Тэгвэл хэрхэн сайн удирдагч болох вэ?
1. Ажилчидадаа хэзээ ч битгий амар бай. Ажилчид тань таныг асуудалд хэрхэн хандах, хэзээ ажилд ирэх, хэзээ явах зэргийг тань мэдэж байх аваас тэдэнд та нэг их хэцүү хүн биш мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс аль болох ажилдаа нэг ижил цагт ирэхээ болих хэрэгтэй. Мөн нэг ижил цагт цайндаа гарах, асуудлыг нэг арга барилаар шийдэх, нэг ижил байдлаар борлуулалтаа явуулах зэргээс татгалзаж, аль болох ажилчидадаа юу бодох болон юу хийхээ бүү мэдэгдэж бай.
2. Хүнийг сайн сонсдог байх ба хүнтэй зөв харилцдаг байх. Та хэн нэгэнд хүсэлт гаргахад за гэж хэлчихээд түүнийгээ биелүүлэхгүй бол та яах вэ? Та ийм зүйлтэй нэг бус удаа учирч байсан байх. Энэ нь тухайн хүний итгэлийг алдаад зогсохгүй идэвхгүй болгодог байна. Тиймээс хүнд хийж чадна гэсэн зүйлээ л хэлж байх хэрэгтэй ба хүний хүсэлтийг ойлгож, тусалж байх нь сайн удирдагч хүний шинж болж байдаг. Хэрвээ ажилчид тань тандээр тохиолдоод буй асуудлаа шийдүүлэхээр ирэхээ больсон бол та удирдагч байхаа больсон гэсэн үг.
3. Эрч хүчтэй байх. Алтны дэргэдэх гууль шарлана гэж үг байдаг. Үүнтэй адил хүмүүс хүртэл эрч хүчтэй хүний хажууд байхаараа адилхан эрч хүчтэй болж хувирдаг байна. Мөн удирдагчид зарим үед ажилчидаа хэцүү даалгавар, ажилдээр ажиллаж байх үед нь урам зориг өгж байх хэрэгтэй байдаг.
4. Ямар ч тохиолдолд том жижиг асуудал гарч ирсэн үед удирдагч хүн тайван байх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл ажилчид асуудал гарч ирсэн үед бүгд л удирдагчаа харж юу хийхийг нь хүлээж суудаг. Тэр үед удирдагч хүн өөрөө яахаа мэдэхгүй болох аваас хэн шийдвэр гаргах юм бэ? Энэ үед та асуудлыг тайвнаар хүлээн авж, гарцыг хайх хэрэгтэй. Харин үүний оронд “ бүх юм баларлаа” гэж орилж буй удирдагчийн доор байгаа хүмүүс байдлыг хэрхэн хүлээн авах нь тодорхой юм.
5. Ажилчидыхаа ажлыг сайн мэдэж байх ёстой. Байгууллага дотор тань байгаа ажилчидын хийж буй ажлын мөн чанар болон хийгдэх ажлын нь талаар мэдэж байх ёстой. Ингэж байж та ажилчидадаа ямар шалгуур тавих ёстой, ба тэдэнд гарч буй асуудлуудыг ойлгоход маш амар байх болно. Мөн хэн нэгэн ажлаасаа гарах эсвэл өвчтэй үед нь та орлон ажиллагч авчрах боллоо гэхэд тухайн хүний ажлыг сайн мэдэхгүй бол хэрхэн тухайн хүнийг сонгож орлуулах юм бэ?
6. Та өөртөө өдөр бүр дараах үгнүүдийг хэлж байх ёстой. Энэ бол БИ БҮГДИЙГ ХИЙЖ ЧАДНА гэсэн 4 үг юм. Удирдагч хүн үргэлж шинэ санаа, шинэ нөхцөл байдал, шинэ боломжуудыг маш хурдан хүлээн авж, түүнд зохицож чаддаг байх хэрэгтэй.
7. Хийсэн болон хийж буй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой ба тийм чадвартай байх ёстой.
8. Бусдын гаргасан амжилтыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэдэг байх.
9. Эрсдэл гаргаж чаддаг байх. Удирдагч хүн одоогийн зах зээлийн нийгэмд эрсдэл гаргаж чаддаг байх ёстой юм.
10. Бусдыг итгэж үнэмшүүлж чаддаг байх ёстой. Бусдад өөрсдийх нь чадварыг нь итгэж үнэмшүүлэх.
11. Сайн удирдагчид өөр өөр хүмүүсийг нэг арга барилаар удирдана гэж бараг байдаггүй. Тэд өөр өөр хүмүүсийг сайнаар хүлээн авж, хүн бүрд таарсан арга барилаар таарах ажлыг нь сайн хийлгүүлж чаддаг.
12. Хүмүүс хүнээр хүндэтгүүлэхийг маш их хүсэж байдаг. Тэгвэл удирдагч хүмүүс ажилчид болон хүмүүсийг маш их хүндэтгэж харьцдаг. Энэ нь хүмүүсийг дагуулах нэг шинж чанар нь байдаг.
13. Сайн удирдагчид хүнд мэдлэгээ дамжуулж, хүмүүст сайн багш болж чаддаг. Мөн удирдагч хүн хүнд итгэж чаддаг байх ёстой.
14. Сайн удирдагч байх гол зүйл бол та өөрийн гэсэн чанга зарчимтай байх ёстой. Зарчимгүй хүн хэзээ ч удирдагч болохгүй гэсэн үг байдаг.
15. Удирдагч хүн шудрага байх ёстой.
16. Удирдагч хүн ажлаа сайн мэдэж, байгууллагыхаа зорилгыг зөв тодорхойлж, түүнийхээ төлөө бүх хүчээ зориулах ёстой.Удирдагч хүнд хамгийн гол зүйл нь хүмүүс. Хүмүүсийг хэрхэн удирдаж, хэрхэн ажлыг нь сайн хийлгүүлэх вэ гэдэг удирдагч хүний гол асуудал болдог.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment