Уран зохиолын хичээл хэрэгтэй юү, хэрэггүй юу, монгол хэлний хичээлтэй
нийлүүлсэн нь зөв байсан уу, буруу байсан уу гэхчилэн бидний хэдэн хүн
телевизийн дурангийн өмнө ярилцлаа. Тэнд хэлж чадаагүй олон зүйл, өмнө
нь сэтгэл эмзэглэн бодож явсан, дараа нь урам хугаран бодсон тэр бүхнээ
олон түмний сонорт хүргэхээр шийдэн ийн бичиж байна. Миний бие дэлхийн
хүүхдийн сонгодог уран зохиол гэгчтэй хувь заяа холбоод хэдэн жил болж
байгаагийнх энэ талаар судалж үзсэн, бодож эргэцүүлсэн юм бишгүй их бий.
Юутай ч ажил хийсэн хүн хэлэх үгтэй болдог юм байна.
Showing posts with label заавал эрэгцүүлж бод. Show all posts
Showing posts with label заавал эрэгцүүлж бод. Show all posts
Wednesday, March 18, 2015
Tuesday, December 30, 2014
Гаднын шашны урсгалууд мөн манай хүүхэд залуус хойч үеийнхний тархи толгой, зүрх сэтгэлийг ховсдон авсаар байгаа харийн элдэв улстөр эдийн засгийн үзэл суртал, холоос харж алсаас сургийг нь сонсох төдий итгэчихээд байгаа мухар сүсэг бол манай улс үндэстнийг нэгмөсөн эзлэн авах, цаашид манай ард түмний оюун сэтгэлийг баглан барьж байхад чиглэсэн жинхэнэ мансууруулагч хар тамхи юм.
АРД ТҮМНИЙГ МАНСУУРУУЛАГЧ ХАР ТАМХИ - "ШАШИН"
Үнэн хэрэг дээрээ анх үүссэн тэр газартаа хүртэл амьдрал дээр хэзээ ч бодитоор батлагдаагүй шашин, үзэл суртлыг (!) бусад улс нийгэм, хүмүүс алсаас харж эсвэл холоос сургийг нь дуулж сонссон байдаг. Тэгээд зарим хүмүүс ер нь ийм юм байж болох байх гэсэн гэнэн ойлголт, сохор горьдлогодоо хөтлөгдөн харийн шашин, харийн үзэл сурталд хэт мухар сүсэглэж одоо бүр түүнийг өөрсдийнхөө үзэл бодол гэж бодож төөрөлдөх, түүнийг амьдрал дээр батлагдсан хөдлөшгүй чин үнэн гэж хүлээн авах болсон нь өнөөгийн манай нийгмийн ууруудал доройтлын нэг шалтгаан, хамгийн гол төөрөгдөл-эмгэнэлүүдийн нэг юм.
Tuesday, December 23, 2014
Монгол төрхтэй болхоор нь 1100 гаруй хазара хүнийг хөнөөжээ
“Хазарачуудыг хөнөөхөө зогсоо”, “Хазарачуудыг геноцит буюу олноор хомроголон устгахаа
зогсоо” гэсэн уриа лоозон барьсан жагсагчид Америк, Афганистан, Их
Британи, Норвеги, Австрали, Итали, Канад, Герман, Швед, Орос гэхчлэн
дэлхийн хаа сайгүй тэмцэх болсон ч, террорист этгээдүүд халдлага хийсээр
байна. Афганистан болон Пакистаны Кветта дахь Хазарачууд хэдэн
зуугаараа аллагын золиос болсоор байгаагийн тод жишээ бол
“Лашкар-Э-Жангви”, “Белужистаны үндэсний арми” гэх террорист
бүлэглэлүүдийн үйлдсэн халдлагууд юм. Кветта хотын ойролцоо үйлдэгдсэн
удаа дараагийн террорист халдлагын улмаас 124 хүн амиа алдаж, 400 гаруй
хүн шархадсан юм. Халдлага үйлдсэн гэдгээ мэдэгдсэн бүлэглэлүүд нь
хазарачуудын монгол төрхийг жигших үзлээс болж тийм зүйлийг хийсэн гэх.
Ийм маягаар сүүлийн арван жилийн хугацаанд 1100 гаруй хазара хүний амийг
хөнөөсөн гэх мэдээллийг Монголд сурдаг Хазара оюутан Аббас өгч байгаа
юм. Тэгэхээр биднээс олон мянган
Сургуулийн сурагч ба их дээд сургуулийн оюутан
Дээд боловсрол авах ёстой газар бол их дээд сургуулиуд байх ёстой.
Яагаад гэвэл их дээд сургуулиуд арван жилийн сургуулиас ялгаатай. Их
дээд сургуулиудад зааж сургах гэж байж болохгүй. Оюутан өөрөө бие дааж
суралцана. Профессор гэсэн мэдлэгтэй хүнээс мэдлэг хэрхэн эзэмшиж бас
мэдлэг хэрхэн өөрөө бүтээх тухай суралцана. Профессорууд зааж сургах биш
харин чиглүүлж бие дааж мэдлэг эзэмших тэр үйл явцад тус болох учиртай.
Monday, November 17, 2014
Д.Бямбасүрэн: Бид социализмын жилүүдэд одоогийнхоос бага хөдөлмөрлөөгүй юм шүү
Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Ардчилсан
хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубын урилгаар “Эдийн засгийн
хөгжлийн гарц” сэдвээр лекц уншсан юм. Тэрээр хөгжил, өсөлт нь өөр
хоорондоо ялгаатай ойлголтууд гэдгийг онцлоод ертөнцийн жам ёсны хуулийг
дагаж л хөгжлийн үүд нээгдэнэ гэв. Алдарт физикчид болон математикчдын
хэдийнэ нээсэн онолыг орчин үеийн Монгол улстай холбон ярьснаар түүний
лекц үнэхээр сонсууштай байв.
Ингээд түүний лекцийг бүрэн эхээр нь хүргэе.
Ингээд түүний лекцийг бүрэн эхээр нь хүргэе.
Tuesday, November 11, 2014
НЭРЭН НИГҮҮЛСЭХ САЙХАН СЭТГЭЛИЙН ТУС ЭРДЭМ
/Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын сургаалаас/
- Хойд төрөлдөө сайхан царайтай, эд хөрөнгө ихтэй, буянтай байя гэвэл түүнийг юугаар хэмжиж мэдэх вэ ? гэвэл “Буян”-аар мэддэг. Тэгвэл энэрэн нигүүлсэх сайхан сэтгэл тэр буян бүгдийг нь хурааж чаддаг.
- Хойд насны муу муухай зүйлийг юу бий болгодог вэ? гэвэл “Нүгэл” бий болгоно. Тэр нүглийг ганц ариусгадаг зүйл нь бодь сэтгэл, сайхан сэтгэл юм.
Аз жаргалтай хүн л аз жаргалыг олж хардаг
Жаргалтай хүний нүдэнд бүх зүйл сайхан харгаддаг.
Тэр юмсыг харахдаа ямар гоё юм бэ гэж сэтгэл дотроо дуу алдан хардаг. Түүнд
хэлэх ч үг олддоггүй. Тэр зүгээр л байгалийг хараад биширдэг. Хүмүүсийг хараад
талархдаг. Хүүхдийг хараад өхөөрддөг.Тэр дандаа эерэгийг анзаарчихдаг. Сөрөг зүйлсийг
хүртэл эерэг болгон хүлээн авах хандлагтай болчихдог. Зовлонтой хүний нүдэнд харин бүх зүйлс баргар
харагддаг. Тэр дандаа болохгүй бүтэхгүйг л сурамгай гэх чинь олоод харчихдаг.
Сайхан зүйлсийг хүртэл саараар харах гээд байдаг. Эсвэл нэг их тоодоггүй. Түүнд
сайхан зүйлс нэг их чухал биш байдаг. Саар харин чухал байдаг. Хүнд
Wednesday, March 5, 2014
Сайн явах санааных гэж^^
Эерэг бодол бодоод бай учир нь бодол үгс болдог
Эерэг үгс хэлээд бай учир нь үгс үйлдэл болдог
Эерэг үйлдэл үйлдээд бай учир нь үйлдэл дадал зуршил болдог
Эерэг дадал зуршил эзэмшээд бай учир нь дадал зуршил өөрийн үнэ цэнийг бий болгодог
Өөрийн үнэ цэнэ өөрийн хувь заяаг тодорхойлно.
Махатма Ганди
Эерэг үгс хэлээд бай учир нь үгс үйлдэл болдог
Эерэг үйлдэл үйлдээд бай учир нь үйлдэл дадал зуршил болдог
Эерэг дадал зуршил эзэмшээд бай учир нь дадал зуршил өөрийн үнэ цэнийг бий болгодог
Өөрийн үнэ цэнэ өөрийн хувь заяаг тодорхойлно.
Махатма Ганди
Sunday, March 2, 2014
Монголын шинжлэх ухааны гажуудал
Өнөөдөр сонины МУИС-ын багш доктор, профессор Д.Ням-Очирын "Монголын шинжлэх ухаан, эзгүй арлын зэвсэггүй Робинзон Крузо хоёр яг адил" гарчигтай ярилцлагыг олж уншлаа. Үнэхээр сайхан ярилцлага байсан тул ишлэл татан орууллаа. Залуу судлаачид бид нэгийг тунгаан бодох хэрэгтэй болов уу.
Sunday, December 1, 2013
О.Дашбалбар Нєхєддєє 1
О.Дашбалбар Нєхєддєє 1
Гавъяа байгуулаагvй ээ
Гайхуулах юм надад vгvй ээ
Шаналсан vед сэтгэлийг чинь засаж
Шартсан vед дотрыг чинь засаж
Єє сэвийг чинь хvн эрвэл
Ємєєрч
Єер хоорондоо маргахад чинь
Гутарч
Хаа нэгтээ нэрийг чинь сонсохдоо
Баярлаж
Харгуй зам дээр гялалзах од шиг
Хайрлаж явлаа даа!
Наадмын хvлэг цоллох шиг
Найран дээр ам халж
Найзууддаа магтаагvй ч
Хэн нэгний тєлєє зовниж
Хэлэх vгээ мартаагvй!
Нэг гарын таван хуруу шиг
Хэдэн сайхан нехєд минь
Нэг насаар ханилах
Хэлцээгvй тангараг бидэнд бий!
Єдєр шенийн турш бодож
Єр зvрхэндээ хадгалж явах
Тийм хэдэн нехєдтэйгээ
Тэнгэрийн дор бардам явна!
Алдаагий нь хvртэл оноо шиг бодож
Амьд яваагийн минь шалтгаан тэд юм шиг санаж
Эзгvйд нь vгvйлж, галгvй гэрт даарч хонох шиг
Ирэхэд нь баярлаж гадаах нар гэрт орох шиг Бодол санаа сэтгэл зvрх минь нэг
Болгоож харахад хэдэн бие нь л тусдаа
Тийм хэдэн нєхедтэйгээ би
Тэнгэрийн доор бардам явна даа!
Заримдаа би тэднийг эс ойлгож
Зам замаа даган холддог ч
Оройхон бараагий нь харахгvй бол уймарч
Орон гэрт нь уруу царайлсаар очдог.
Хар цай талх, давсаа адилхан хувааж
Харамгvй сэтгэл, шvлэг, ном, мєрєєдєлдєє умбаж
Харуй бvрийд буцахдаа євєр дvvрэн баяр жаргалтай
Хамаг орчлон сэтгэл дотор багтаж ирдэг учиртай.
Холоос давхисаар ирсэн хvлэг морьд шиг
Хонгор насны хэдэн нєхєд минь
Бvхний сэтгэлд шижир алт шиг нийцээгvй гэмээ нь
Бvлээн дулаан хайраар олныг жаргаах нь магад
Ямар ч єєгvй бурхад биш ээ, тэд минь
Янаг охидоо л харин бурхан шиг хайрлана
Баланд шунасан зєгий шиг амьдралд дурлаж
Баясгалант нарыг цонхон дээрээ угтан зогсдог.
Ойворгон, даруу, гэнэн, ухаалаг
Олон араншинтай ч бие биенээ нєхєж
Нийлээд нэг тєгєлдєр хvн шиг болдог юм
Нэг нэгээс нь салгаж болохгvй хэдэн нехед минь!
Уулын манан, бороо шивэрсэн єдєр,
Ухаажсан харц, эмгэд, хvvхэд, нарс мод,
Уйтгар сэргээх хvлгийн янцгаалт
Урам бадраах шенийн оддод дуртай!
Амьдралын хайрласан дээд шагнал-нехед минь
Атаатан дайсны эсрэг гартаа барих илд-нехед минь
Аяны замыг ивээгч далдын сахиус мэт нєхєд минь
Амьдралд та нар миний єєртєє итгэх шалтгаан юм!
Хайрт найз нартаа санан дурсав^^
О.Дашбалбар Нєхєддєє 2
|
|
| Хувинтай ус асгах шиг хур их гунигаа юvлээд Хуучин сайн нєхєр минь наашаа нэг ирээч! Ажил тєрєлдєє тvvртсээр хэн нэгнийгээ анзааралгvй Ахуй хоногийн тоосонд хайнга гэлдэрч яваа юм биш биз? Амин зуулгын тэмцэлд морь нохой мэт зvтгэсээр Амтат сайхан бvхний хажуугаар єнгєрєєгvй биз? Алсын уулын оргилыг ширтэх сэхээгvй явахад Алим зуусан хараацай дэргэдvvр нисээгvй биз? Дэмий нэгийг мєреедеж, хэтэрхий бодолдоо хууртан Дэргэдээ яваа сайн ханиа гомдоогоогvй биз Адилхан л хvний vр, амьтны заяа ижилхэн шvv дээ Амьдын хорвоод нэгий нь дутуу хайрлаагvй биз? Алив сайн сайхан юм бvхэн цаг цагтаа єнгєрдег, Арчаагvй нэг нь тvvнээс зууралдсаар хоцордог! Алсын зуунууд єєдєєс эгнэн, бороон хєшиг намирч Айлын минь єхид есч хадамд гарахаар явж байна... Эмээгийнхээ хормойноос чангаах хоёр настай хєвгvvн Энэ амьдралаас гээгдэлгvй, унан тусан хеллєне... Энгvvн vнэнийг тоолгvй зоогийн газар халамцаж Ээжийнхээ цагаан сvvг архитай адилтгаагvй биз? Та нартайгаа би илэн далангvй нэг ярих сан, Тамхины утаа нэвтлэн дотоод ертєнц рvv нь енгийхсєн! Амирлангуй тайван едрvvдийг аяархан нэг цочроож Амиан бодохын торноос алдуурсан шувуу шиг нисэхсэн! Анд минь, энэ едрийг еерсєддее зориулъя, наашаа суу! Агшин бvр vнэтэй ч ашиггvй єнгєрееснеє харамсах меч байг! Алив бvхнийг мартаж, бие биеэ нэг харъя! Аль эртний цог золбоогоо он жилийг туулан авчирсан уу? Цалин хєлс, талх давс, тvлээ тvлш, аар саарханыг орхиж Цаг хугацаанаас жааханыг тасалж амьдралаа эргэж нэг шvvе! Олсон зев бодол, явсан буруу зам, гомдоосон хvмvvсээ саная Оройтоогvй дээрээ ээжийгээ асарч, гэргийгээ жаахан тайвшруулья! Ажил, ажил... гэж явсаар нехеддее очилгvй жил тойрлоо Анзааралгvй єнгерєєсен хэчнээн олон нvд хариу нэхнэ вэ? Тvмэн сайхныг хийе гэвч, тvvнийхээ хажуугаар одохоо зогсож Тvгших зvрхээ бусдын тєлее хямгадах ёстойгоо мэдье!... Бага vд хаалга тогшиж, залуу нас хэвийлээ Бадрангуй халуунаа сэтгэлдээ авч vлдье! Амь хохирохоос буцалгvй, бусдыгаа хайрлах сэтгэл Амьдралын vнэ цэнийг нэмж, єєрийгєє бодохоос аварнам, Он жилvvд ухаарлын хаалгыг сэм сэмхэн тогшиж Оройтосхийж ирэхдээн хершийнхнєє сэрээчих вий гэж зеелхен егснем. Ядарсан эмгэн нойр нь хvрэхгvй эргэж хервесеер, арайхийж зvvрмэглэхэд Явдал ширvvдэж, хелийнхоо чимээгээр цочоох вий гэж айнам. Гэрэлтэй цонхны дэргэд намайг харуулдсан хань ижлээ еревдеж Гэм хийсэн юм шиг зововч, гэгээн тєрх сэтгэлд минь баярланам. Хvлээж цєхрєєд нойрондоо автсан vрсээ сэмхэн vнсэхээр бехийхдєє Хvv минь том болсныг сая л ухаарч, санаа алдан зулайг нь илбэнэм, Айсуй яваа галт тэрэг шиг едер хоногуудад Авснаан бус, егснеен тооцох нас минь ирлээ... Амин зуулга бус, алс хойчийн сэтгэлээр амьдрах Аугаа хvслэн биднийг мен чанартаа дуудлаа... Хумхийн тоосыг мернеесєє сэгсрэх шиг Хувийн єчvvхэн бодлуудыг орхилоо би! Эрэл, vнэний урт зам ємнєес минь тослоо... Эзэмшилдээ би эр зориг, хvн чанараа л авч vлдлээ! | |
Tuesday, November 12, 2013
Сургааль үг
Их хайр,
их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдагийг сана.
Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө
бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.
Wednesday, November 6, 2013
Wednesday, September 18, 2013
Гомдол үгүй бол уучлалт үгүй.
Уучлах танд хэцүү байдаг уу? Уучлаж чадахгүй зовж байхаар амархан
гомддог зангаа л больчих. Гомдол үгүй бол уучлалт ч бас үгүй юм.
Гомдоогүй юм чинь юугаа уучлах билээ. Өөрийгөө зовоож шанлагах зүйлсээс
холуур явбал танд л амар бусуу? Таныг унтаж ч чадахгүй шаналан тарчилж
байхад. Нөгөө хүн чинь дуг нойрондоо дугжирч байж ч мэднэ шүү.
Гомдсоноор та юу
Аз жаргалтай хүн л аз жаргалыг олж хардаг.
Жаргалтай хүний нүдэнд бүх зүйл сайхан харгаддаг. Тэр юмсыг харахдаа
ямар гоё юм бэ гэж сэтгэл дотроо дуу алдан хардаг. Түүнд хэлэх ч үг
олддоггүй. Тэр зүгээр л байгалийг хараад биширдэг. Хүмүүсийг хараад
талархадаг. Хүүхдийг хараад өхөөрддөг.Тэр дандаа эерэгийг анзаарчихдаг.
Сөрөг зүйлсийг хүртэл эерэг болгон хүлээн авах хандлагтай болчихдог.
Tuesday, April 9, 2013
Subscribe to:
Posts (Atom)



