Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан. /Вовенарг/
• Магтаалд тэнцэх хүн байдаггүй. /Василий Разанов/
• Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй. /Плиний/
• Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/
• Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог. /Чарьлз Бакстон/
• Өөрсдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс бий. /Василий Ключевский/
• Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин мэддэгүй байх нь олон. /Лаоз/
• Алдар хүнд гэдэг их ашиг муутай бараа даа. Их үнэтэй хэрнээ хадгалах ая даадаггүй. /Бальзак/
• Бурхан ч сэтгэлээс гардаг. Буг ч сэтгэлээс бүтдэг. /Данзанравжаа/
• Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/
• Амьдралд чи дуртай юу? Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/
• Хүн хоёр амьдардаггүй. Гэтэл нэг ч удаа амьдарч чаддаггүй хүн олон бий. /Фридрих Рюккерт/
• Хүн энэ хорвоод баяжихийн тулд биш жаргахын тулд амьдардаг. /Стендаль/
• Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/
• Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/
• Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/
Monday, April 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment