Латин нэр : Hederea helix -Плющ- 아이비
Авиргана нь чимэглэлийн өргөн тархсан ургамал. Энэ төрөлд олон зүйл хамаарагддаг. Авирганыг ороонго ургамалтай адилхан ургуулах бөгөөд маш хурдан ургаж хоосон зайг бөглөдөг. Ишнээс салхины үндэс хөхлүүр гарч хана болон бусад зүйлд авирна. Удаан ургадаг зүйл нь Канар авиргана бөгөөд навч нь том, салхины үндэс байхгүй учраас түүнд зайлшгүй тулгуур хэрэгтэй.
Авирганыг байшин барилгын хана авируулж ургуулаад зогсохгүй унждаг хэлбэрээр ургуулж сагсанд өлгөж чимэглэх, хөрс хучих хэлбэрээр ч хэрэглэдэг. Арчилгаа бага шаарддаг амархан ургадаг гэх мэт олон талын ач холбогдолтой тул өргөн дэлгэрсэн тасалгааны ургамлын нэг юм.
Зохимжтой байрлал: Коридор болон гал тогоонд байрлуулах нь илүү тохиромжтой.
Дулаан: Хүйтэн болон халуунд тэсвэртэй тул гадаа болон дотор олон зориулалтаар ашигладаг.
Гэрэл: Хурц гэрэлд дуртай тул эгц туссан гэрэлд ч сайн ургадаг. Түүнчлэн тасалгааны сүүдэрлэг газар ч асуудалгүй ургадаг давуу талтай.
Ус: Чийгэнд дуртай ургамал боловч мөн ганд тэсвэртэй. Иймд нэг услахдаа хөрсийг бүрэн чийгтэй болтол нь услах хэрэгтэй.
Агаарын чийг: Навчаараа гоёдог ургамлуудын нэгэн адил навчийг шүршиж услах нь ургалтанд сайнаар нөлөөлдөг. Зуны халуун өдрүүд болон өвлийн халаалттай хуурай өрөөнд байрлах ургамлыг шүршиж усалснаар ургамалд төдийгүй таны эрүүл мэндэд тустай байдаг.
Шилжүүлэн суулгах хугацаа: Хоёр жил тутам савыг томгож байх хэрэгтэй.
Үржүүлэх арга: Оройн нахиагаар нь үржүүлдэг. Өөрөөр хэлбэл ишний үенээс гарсан агаарын үндэстэй хэсгийг тайран аваад шууд хөрсөнд суулгахад л болно гэсэн үг юм.
Thursday, April 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment