Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.
Соломон
Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал.
Күнз
Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан. Цохихгүй л бол дуу гарахгүй .
Күнз
Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог.
Бекон
Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй билээ.
Эпихарм
Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв.
Периандр
Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэддэггүй байх нь олонтаа.
Лаоз
Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар .
Сенека
“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан.
Зенон
Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлгож үз.
Спиноза
Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн.
Сенека
Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг.
Сенека
Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж.
Августин
Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ
Т. Фуллер
Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй.
Сенека
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.
Monday, April 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment