Showing posts with label Уран зохиол. Show all posts
Showing posts with label Уран зохиол. Show all posts

Tuesday, March 15, 2016

БОСОО ТАВИЛАН....

Муулж л байг бүү тоо
Ярьж л байг бүү эмзэглэ
Оролдож л байг орхи цаашаа
Олноороо ханьсаг яадгийм
Орь ганцаар чи л босоо бай...

Thursday, February 12, 2015

Б.Ринчен: "Шүхэрч Буниа" өгүүллэг

Манж дайчин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны аравдугаар он билээ. Улиастайд суугаа зарлигийн манж сайд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэ Зуугийн хийдийг сонирхон үзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар Зуугийн цамын үест очсон байжээ.

Monday, May 3, 2010

Муу найзынхаа араас зул өргөе дөө

Олоон жилийн өмнө нас барсан муу найз маань нэлээд тэвдүү давхиж ирээд надад нэг ваадантай юм өгчихөөд буцаад давхичихлаа. Хөөе гээд хоёр үеийн солио ч өгсөнгүй, юундаа ч тийнхүү яарсан юм бол мэдэхгүй. Юу өгсөнийг нь мэдсэнгүй, болхидуу, хам хум ороосон, өлөн хир суусан ороолтыг нь нээж ч үзсэнгүй, цээжиндээ чанга тэврээд л хоцрох шив. Гэхдээ тэр ваадантай зүйлийг нь би сэтгэл зүрх нь гэж мэдрээд байгаа.

Friday, April 30, 2010

Үнэгүй ном уншицгаая

Энд бас хөөрхөн номнууд их байгаа. Татаж авах боломжгүй ч уншиж болноо.

http://www.childrenslibrary.org/icdl/BookPage?bookid=baahome_00730008&pnum1=1&twoPage=false&route=text&size=0&fullscreen=false&lang=Mongolian&ilang=Mongolian

Wednesday, March 17, 2010

Myanga negen shoniin ulger 1

  Єгїїлэх ину: Эрт урьд цагт Энэтхэг ба хятадын арал дээр, амь сахих цэрэгтэй , албат олон зарцтай , эртний Сасан хааны удмын нэгэн хаан байжээ . Тэр хаан хоёр хїїтэй юмсанжээ . нэг нь эр бие гїйцсэн нєгєє нь идэр залуу бєгєєд хоёулаа ихэд баатар зоригтой атал ах нь дїїгээ алдар гавъяагаар арай илїї байжээ . Ах нь улс гїрнээ эзэгнэж , албат иргэдээ захиран нутаг хошуу, улс гїрнээ их л хїндтэй бїлгээ . Ахы нь Шахрияр хаан, дїїгий нь Шахземан хаан гэдэгб айжээ .

Thursday, March 11, 2010

ХУЛАН БИД ХОЁР

Арван долоон нас ч дээ. Хєєрхий. зайлуул. Би тэгэхэд єєрийгєє эр хvнд тооцож  явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн єдєр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа