Латин нэр : Saintpaulia ionantha- Сенполия, Уснан, 아프리칸바이올렛
Gesneriaceae овгийн ургамал бөгөөд орчны нөхцөл болон арчилгааг сайн тохируулах тохиолдолд жилийн дөрвөн улиралд цэцэглэдэг онцлогтой тул тасалгаанд ихээр ургуулдаг. Олон наст жижигхэн ургамал бөгөөд шүүс агуулсан(суккулент) хар ногоон өнгийн зууван хэлбэрийн навчтай. Навчны гадаргууд үсэнцэрүүд байдаг. Цэцгийн дэлбээ нь цагаан, ягаан, чернелэн ягаан, улаан ягаан зэрэг өнгөтэй байдаг бол цэцгийн дохиур нь шар өнгөтэй байдаг.
Дулаан: Огцом халуун хүйтний өөрчлөлтөнд эмзэг бөгөөд дулаахан газар байрлуулах нь тохиромжтой. Температур 10 градус хүртэл буурахад тэсвэрлэх чадвартай.
Гэрэл: Сүүдэртэй газар сайн ургадаг. Иймд нарны эгц туссан гэрлээс сүүдэрлэж өгөх хэрэгтэй. Хэт хурц гэрэлд навч нь шарладаг. өвөлдөө хурц гэрэлд, зүүн ба өмнө талын цонхон дээр, нарны шулуун хурц гэрлээс сүүдэрлэх. өвөл цэцэглэлтийн үед шөнөдөө хиймэл гэрэлтүүлэлт тохиромжтойг бодолцож 40 лааны өдрийн гэрлийг ургамлаас 30 см-ийн зайтай байрлуулж өдөртөө 14 цаг асааж өгнө
Усалгаа: Уг ургамлыг ниллэгтэй нэгэн адил зөөлрүүлсэн өрөөний температуртай усанд 10 минут орчим дүрж усалдаг. Өвлийн улиралд ерөнхийдөө хөрсийг хуурай талдаа байлгах шаардлагатай.
Бордоо: Хавраас намрын хооронд навчит ургамлын тусгай бордоогоор сард нэг удаа борддог. Өвлийн улиралд бордох шаардлагагүй.
Шилжүүлэн суулгах хугацаа: 2 жилд нэг удаа хавар эрт ус сайн нэвтрүүлдэг хөрсөнд шилжүүлэн суулгана.
Үржүүлэх арга: Хавар эрт навчаар юмуу салаа хэсгээр нь үржүүлнэ.
No comments:
Post a Comment