Monday, April 5, 2010

Усыг нь уувал Ёсыг нь дага

Усыг нь уувал Ёсыг нь дага” гэж євгєдийн vг бий. Бас одоо миний сууж буй нутагт тєстэй хэлц бас байна. Энэ нь болохоор шууд орчуулбал “Нутагт нь ороо бол Нутгийнханд захирагд” гэсэн vг болно.  Энийг тэр гадаад улсаас орж ирж байгаа ёс заншил, бараа бvтээгдэхvvнд л хэлмээр л
байна. Гадаад бvхэн нь нvvдэлчин дээдэстэй бидэнд нийцнэ гэж би лав бодохгvй байна.
Бид ч бас одоо суралцаж байгаа улсынхаа хэл, соёлыг нь сурч байна. Угаасаа сурах ч гэж ирсэн
юм чинь. Хvн угаасаа дасан зохицох чадвартайг анхны хvн vvсч єдийг хvрэх хvртэлээ хэрхэн хувьсч, зохицож ирсэнийг харахад сайтар ойлгоно. Физилоги талаасаа ч тэр, сэтгэхvйн тогтолцооноосоо ч тэр. Бидний хэдэн Монголчууд талаар нэг тарж, газар газрын ёс заншлаас сурч, хэл соёлыг нь єєрийн болгож байна. Амар “р, л” хоёрыг ялгаж дуудах хэрэгцээгvй хэл зvйтэй арлын нэг улсад тєрсєн биш. Хэл гэдгийг богино хугацаанд дууриагаад дуудчихна. Эдлэл хэрэглэлийг арвин хурааж, сууц орныг олноор сvндэрлvvлэгчидтэй, байгаль эхээн сэндийчэлгvй элбэг дэлбэгт биш хэл соёлыг, ухаан санааг бий болгосон євєг дээдсийн минь гавьяа гэлтэй. Нийгэмших тал дээр бол олуулаа ч, ашгийн зєрчилгvй орчинд байвал хvмvvсийн ярьдаг шиг тийм ч нэг нэгэндээ дургvй нэг нэг хєндийг бєглєсєн зожигууд бас биш. Нийлээд ихийг хийе гэж зориод явж байгаа залуус олон байна. Эхнээсээ тvvнийхээ vр шимийг ч хvртэж байгаа байх.

Ер нь бодож vзлээ л дээ. Яагаад “Усыг нь уувал Ёсыг нь дага” гэдэг юм болов оо гэж. Хариулт нь их амархан. “Нутгийн индиануудыг дууриавал ямартаа ч алзахгvй шvv!” л гэсэн vг аж. За тэр алзахгvй гэдэгт бас учир бий. Эсрэгээр нь туугаад, єєрийнхєєрєє зvтгээд байж болох ч, ихээхэн хэцvv бэрх зам хvлээх бий гэж байгаа юм. Яг шинэ ирсэн гарын зєв vv, уугуулуудын vг ортой юу гэдгийг хялам хараад мэдэмгvй. Бас мэдэшгvй.

Эргэн нэг харахаар Улаанбаатрын уснаас умдааллаж єссєн би бээр Монголын ёсыг єєрчлєхєєр зорих нь тvмэн бэрх, мянган давааг туулахуйцаас зайлшгvйг санахуйя мятрашгvй ажээ.


Харийг би хvндлэвч
Хуулж Монголыг эвдэхгvй.
Улаанбаатарт єссєн ч

Ухаан нь Монголынх байг

Монголоор би сэтгэе, илрэл нь харин Модерн байг.


Nadad taalagdaad negen site-s buulgan avav.

No comments: