• Хүн болгонд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/
• Ам бол оюун ухааны үүд. Түүнийг нээлттэй орхивол ухаан гадагшаа асгарчихна. Төсөөлөл бол оюун ухааны хөл. Түүнийг хазаарлаж байхгүй бол ухааныг чинь зөв замаас гаргачихна. /Хун Цзычен/
• Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/
• Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/
• Магтаалд хайнга нь биш, зэмлэлд анхаарамжтай нь л ёстой даруу хүн буюу. /Жан Поль/
• Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/
• Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/
• Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/
• Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/
• Хэзээ ч алдаа гаргадаггүй хүмүүс хичнээн золгүй вэ. Хэзээ ч тэдний зөв байдаггүй. /Шарль дө Мюссе/
• Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/
• Ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар үгүй. /Ян Райнис/
• Бидний мэдэх зүйл хязгаартай, мэдэхгүй зүйл маань л хязгааргүй. /Пьер Лаплас/
• Номыг яг л бичигдсэн нь шиг нь яаралгүй, нямбай уншваас зохино. /Хенри Торо/
• Эрт цагт хүмүүс өөрийгөө төгөлдөржүүлэх гэж суралцдаг байлаа. Өнөө цагт бусдад гайхуулах гэж л ном үздэг болж. /Күнз/
• Алдааг минь зөв зааж байгаа хүн миний багш. Амжилтыг минь зөв тэмдэглэж байгаа хүн миний анд нөхөр. Надад худлаа ярьж байгаа хүн миний дайсан. /Сүнз/
• Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, ахиж уулзахгүй ч юм билүү. /Ярослов Галан/
• Найз нөхдөөсөө үнэн шүүмжлэл сонсох нь хичнээн сайхан билээ. Тийм үгэнд хүн гуниглаж болох ч, үнэхээр л эргэлзээгүй зүйл хэлсэн байвал, зүрх шархалдаггүй. /Бальзак/
Monday, April 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment