Friday, April 30, 2010

Ниллэг, Цикламен "Cyclamen persicum Mill", 시클라멘

Латин нэр : "Cyclamen persicum Mill", Цикламен, 시클라멘


Мөнгөлөг саарал хээтэй зүрх хэлбэрийн навч нь 5-8 см голчтой бөгөөд навчнуудын дундаас нарийхан урт цэцэглэх ишин дээр гадагшаа нугарч эргэсэн дэлбээтэй хурц тод өнгийн маш гоёмсог өнгөтэй цэцэг дэлгэрдэг. Одоогийн байдлаар улаан, цагаан, ягаан, чернелэн ягаан гэх мэт олон
янзын өнгөтэй цэцгүүдийг гарган авч чадсан. Хэрвээ та үзэсгэлэнт цэцгийг нь удаан харж баясмаар байгаа бол дэлбээлж амжаагүй байгаа олон бундуйхайтай цэцгийг сонгож аваарай. Мөн болцууны 3/1 хэсэг нь хөрсний гадаргаас дээш гарсан байх ёстой. Энэ нь болцууны дээд хэсэгт навчны бариул болон цэцэглэх иш гарах ургах шовгор байралдаг тул энэ хэсэгт ус хүрвэл амархан ялзардагтай холбоотой.

Байрлуулах газар: Коридор болон зочны өрөөнд илүү зохимжтой.

Дулаан: Сэрүүхэн газар зохимжтой бөгөөд 12°С-20°С-т тохиромжтой. Харин  8°С хүртэл тэсвэрлэдэг. Хэт халууныг муу тэсвэрлэдэг онцлогтой. Цэцэглэх үеийн температур нь 13°С орчим бөгөөд агаарын солилцоо сайн байх хэрэгтэй.

Гэрэл: сарнисан гэрэлд дуртай. Эгц туссан гэрэлд байрлуулахаас зайлсхийх хэрэгтэй. Иймд цонхны давцан дээр байрлуулах нь зохимжгүй гэдгийг анхаараарай. Гэрлийн хэмжээ бага тохиолдолд хичнээн сайн бордож услаад ч цэцэглэхгүй.

Ус: Тусгайлж хонуулж бэлдсэн устай саванд ваартай нь дүрж 10 минут орчим байлгах хэрэгтэй. Энэ ургамал нь болцуут ургамал учир бусад ургамалтай адил хөрсийг дээрээс нь услах нь зохимжгүй. Мөн услахын өмнө заавал хөрсний чийгийг шалган үзэж хатсан тохиолдолд л услах хэрэгтэй. Сэрүүн нөхцөлд усалгааг багасгаж өгөх нь ургалтанд сайнаар нөлөөлдөг.

Цэцэглэлтийн дараах арчилгаа: Бордох шаардлагагүй бөгөөд үхсэн цэцэг нь амархан ялзардаг тул дор бүр нь танаж өгөх хэрэгтэй. Ингэснээр цэцэглэх цэцэгний тоо ч нэмэгддэг. Ерөнхийдөө хавар болон намрын турш гоёмсог цэцгээр гэрээ чимэх боломжтой.  Цэцэг хагдарсны дараа ичмэл үедээ ордог учраас сэрүүхэн (15°С ) газарт шилжүүлдэг. Зун цэцгийн мандалд байрлуулсан тохиолдолд гадаа температур 8°С-аас доош буурах тасалгааруу шилжүүлэн байрлуулах хэрэгтэйг анхаараарай. Ичмэл үедээ орсон тохиолдолд хөрсийг аль болох хуурай талдаа байлгах хэрэгтэй. Намар  болгон шилжүүлэн суулгалтыг хийх нь ургалтанд сайнаар нөлөөлдөг.

Үржүүлэх арга: Ихэвчлэн болцуугаар үржүүлдэг ба зунаас намрын сүүл сар хүртэл үрээр тарих боломжтой. Ихэнхи сортууд нь 15-18 сарын дараа цэцэглэнэ.

No comments: