Хүн сармагчнаас үүссэн нь өнөөдрийг хүртэл зарим хүний хувьд эргэлзээтэй байсан. Тэгвэл үүнийг батлан илтгэх баримт өмнөд Африкийн нутгаас олджээ. Тиймээс энэ тухай маргах шаардлагагүй боллоо хэмээн мэргэжилтнүүд үзжээ-
Шинжлэх ухаан Чарльз Дарвин болон түүний хувьслын тухай онолыг эсэргүүцэгчдээс тамга хөзрийг булааж авлаа. Аль хэдэн жилийн турш тэд хүн сармагчнаас үүдэлтэй гэсэн Дарвины онолыг үгүйсгэж, гутаан доромжилж ирсэн. Тэд хүнийг аугаа бүтээгч бурхан юмуу харь гарагийнхан бүтээсэн гэж гэж үзэн, бусдыг эл үзэлдээ итгүүлэхийг хичээсээр ирсэн. Харин хүн сармагчнаас үүдэлтэй гэсэн онолын талаар, “Үнэхээр тийм л юм бол сармагчин, хүн хоёрын хоорондох тэр салшгүй холбоо, барилдлага нь хаа байна?” гэсэн тэнэг асуултаар бамбай хийж байв.
Үнэхээр хүн сармагчин хоёрыг холбох тоймтой зүйл саяхныг хүртэл байгаагүй. Ердөө л хувьслын явцад сармагчин хүн төрхөнд шилжсэн гэсэн онол байсан. Гэтэл өмнөд Африкийн нутаг дэвсгэрээс бидний холын өвгийн “шилжилтийн загвар” яс олдсон байна. Энэ нь бараг сармагчин шиг, тэгсэн мөртлөө орчин үеийн хүнийхтэй адилхан байжээ. Эл шуугиант нээлтийг Иоханнесбург дахь Витвотерсренд их сургуулийн профессор Ли Бергер хийсэн байна. Тэрбээр Стерк фонтейн дүүргийн Малапа агуйд хайгуул хийж байх үедээ эл олдворыг илрүүлжээ. Эндээс өмнө нь хүний эртний өвгийн шарил, яснууд олдож байсан билээ. Тухайлбал, 1994 онд эндээс 3.3 сая жилийн өмнө амьдарч байсан авсралопитекийн бараг бүтэн араг яс малтан гаргаж байсан. Профессор-антропологич Филлип Тобиасын мэдээлснээр саяхны олдсон сармагчин-хүний яс ч бараг бүтнээрээ сайн хадгалагдсан байж. Эрдэмтэд түүнийг ойролцоогоор хоёр сая жилийн өмнө амьдарч байсан хүүхдийн яс гэж тогтоожээ. Хоёр үеийн төлөөллийн холбоос болсон эл олдворыг өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зума узэж сонирхжээ. Энэ сарын 8-нд буюу өнөөдөр эрдэмтэд уг олдвороо сэтгүүлчдэд үзүүлж танилцуулах аж. Араг ясны гол сонирхол татаж буй хэсэг нь rap, хөл, бэлхүүс бөгөөд шинжлэх ухааны дүн шинжилгээг энэ хэсгүүд дээр голлон хийх юм байна. Эдгээр элемент нь эртний хүн хэр тэгш, хурдан, дадмаг явдаг, нарийн ажлуудыг гүйцэтгэж чаддаг байсан эсэхийг тодруулахад туслах ажээ. Жишээлбэл, чулуун алх, арьсан хувцас зэргийг энэ үед хийж чаддаг байсан эсэх нь тодорхой болох юм.
Бидний холын ахан дүүс
Оросын профессор Герасимовын арга барилыг ашиглан антропологичдын олон улсын баг долоон сая жилийн тэртээгээс амьдарч байсан хүмүүсийн гадаад төрхийг дараалан дүрсэлжээ. Өөрөөр хэлбэл, Африкт хувьсаж эхэлсэн сармагчнаас эхлэн хэрхэн орчин үеийн хүн болсон дарааллыг зураглан дэлгэсэн байна. Бидний холын өвгүүдийн хөрөг бүхий үзэсгэлэн өдгөө Германы Франкфурт хотын байгалийн түүхийн музейд нээгдсэн байгаа гэнэ.
Ц.Мөнх
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment