Tuesday, March 30, 2010

Сэтгэхүйн энерги

Өнөөдөр хvмvvс энергитэй байхыг их хvсдэг болж, тэр ч газар энергитэй, энергижнэ гэж зорьдог болсон, энергээ эргэлтэнд оруулсан ч орон нутаг, газар орон байх болжээ.Янз янзын энерги байна. Тэгэхээр хvмvvс ямар энергийн тухайгаа яриад байгаагаа бас ойлгох шаардлагатай. Хvмvvсийн яриад байгаа энэ байгалиас, хvмvvсээс авах гээд эрж хайгаад буй энерги нь сэтгэхvйн энерги юм. Сэтгэхvйн энерги гэж ярьж занших хэрэгтэй. Энэ тухай би тайлбарлах гэсэн юм.

 зvрх нь сэтгэхvйн энергийн төвлөрөл болж байдаг. Зvрхэнд хамгийн тvрvvнд хамгийн зөв, хамгийн мэргэн шийдэл ирдэг гэж эзотерикт vздэг. Харин тархи энэ эсвэл тэр, нэгдvгээрт, хоёрдугаарт гэсэн янз бvрийн хувилбар тавьдаг. Гэтэл цорын ганц мэргэн шийдлийг хэлдэг эрхтэн нь зvрх. Гэхдээ зvрхний энэ гайхамшгийг мэдрэх, ойлгох, ашиглахын тулд хvн эхлээд зvрхээ ариусгах хэрэгтэй.
Хvн энэ сэтгэхvйн энерги гэдэг гайхамшгийг өвлөж авчээ. Тухайлбал хvний харцнаас сэтгэхvйн энергийн хамгийн дээд хэлбэр болох Брама-видия гэдэг гал цацарч байдаг юм байна. Харц буруугvй гэж дуулдаг. Тэр дууны vг ямар утгатайг нь мэдэхгvй болохоороо би мэдэхгvй л дээ. Харц буруутай байх нь их шvv дээ. Буруутай байтугай бvр хортой харц гэж байна. Хэрвээ хилэнцэт хорт санаатай, ариун бус хvсэл давамгайлсан бол тэр хvний нөгөө брама-видия, нvднээс цацарч байгаа туяа vнэхээр хортой байна.

Сэтгэхvйн энергийн бас нэг дээд хэлбэрийг багш хvн, гуру эзэмдэж байдаг. Ер нь сэтгэхvйн энергийг хуримтлуулах хамгийн дөт зам  бол ‘ТАЛАРХАХ’. Шри Шри Рави Шанкар талархаж сур гэж шавь нартаа сургаад байдаг нь маш их утга учиртай юм байна.
Сэтгэхvйн энергийг маш өндөр хэмжээнд зохион байгуулах хамгийн эхний суурь бол талархал юм байна. Хvн хайрын хишгээр бий болсон. Эцэг эхээс төрөхдөө хайрын хишгээр бий болсон. Өчнөөн мэдэх мэдэхгvй, заримыг нь мартчихсан тийм их хайрын өглөгийн дор амьдарч байдаг. Vvнийхээ төлөө байгаль ертөнц, өглөөний наран, бvх амьтанд талархаж амьдрах ёстой. Бид дандаа органик хэлбэрээр амьд амьтныг идэж амьдарч байна. Ургамал ч гэсэн амьтан. Тэднийг бид идэж байна. Гэтэл ингэж залгиж л байх ёстой юм шиг ерөөсөө талархахыг мэддэггvй. Тийм ч учраас идээд идээд байвч маш их өвчин зовлон vvрлээд байдаг. Идээд, шунаад, аваад аваад аз жаргалгvй л байдаг.

Энэ нь юунаас улбаатай юм бэ гэвэл хамгийн анхдагч талархах сэтгэлийг өвөрлөж, тэрнийг орчин тойрондоо цацрааж чаддаггvйгээс болдог. Талархаж чаддаг хvний сэтгэхvйн энерги маш сайхан болох vндэс суурь нь тавигддаг. Хvмvvс маш их энергитэй болохыг хvсдэг. Гэхдээ энергийнхээ чанарын тухай анзаардаггvй. Ерөөсөө тэр их энергитэй хvн, их энергитэйгээр хvнийг загнаж байсан гэх. Чанар бол ерөөсөө хамаагvй энерги л гэж ярих. Гэтэл хамгийн гол нь чанарыг ярих ёстой.

Маш чанартай, өндөр зохион байгуулалттай, гэрэлтсэн сэтгэхvйн энергийг цуглуулдаг дараагийн энгийн нэг дvрэм нь юу вэ гэвэл ‘БАХДАЛ БИШРЭЛИЙН СЭТГЭЛ’-ийг агуулж сурах. Хvн бахдаж, биширч сурах хэрэгтэй. Гэтэл Монголчууд маань өөрөөс илvv юманд атаархаад л, хорлохсон л гэж бодох нь ихэнх шvv дээ. Тvvнийгээ зөвтгөдөг. Хvнд хэлэхгvй ч гэсэн дотроо яадаг юм гэж боддог. Жишээлбэл сарнай цэцэг ийм сайхан гоо vзэсгэлэнг цацрааж байна. Энэ гоо сайхныг хэрвээ бахдаж бишрэх юм бол энэ сайхан энергээсээ хуваалцдаг юм байна. Хvний сэтгэлд бахдал бишрэл төрлөө гээд юу ч зулгараад ойччихгvй. Харин ч эргээд гэрэлт очис бөөн бөөнөөрөө зvрхэнд маань чуулдаг юм байна.
Гоо сайхны бишрэх байна. Гоо сайхан гэхээр л нvvрээ будсан хvvхэн гэж боддог. Гэтэл гоо сайхан гэдэг чинь тун өргөн хvрээтэй ойлголт. Энэ байгаль дэлхий, сар одод, хvмvvсийн нvvр царайнаас цацарч байгаа энэ оюунлаг сайхан чанар, энэ бvхнээс гоо сайхныг олж харах ухамсрыг төлөвшvvлэх хэрэгтэй юм байна. Гоо сайхны бишрэл гэдэг нь галд цэцэгсийг ургуулдаг гэсэн “Агни йога”-ын сургаал бий. Энэ бахдлын сэтгэл орон зайнаас гэрлийн цэцэгсийг татаж, гэрэлт очсыг хурааж байдаг гэж агни йогад сургасан байдаг.
Бурхан Будда хvvдээ ганц л зvйлийг захисан. “Баяр хөөрийн сэтгэлийг хадгалж сураарай. Яагаад гэвэл баяр хөөр гэдэг онцгой нэгэн мэргэн ухаан юм шvv” гэж захисан. БАЯР ХӨӨР, УХАМСАРТАЙ БАЯР БАЯСГАЛАНГИЙН СЭТГЭЛ сэтгэхvйн энергийг их гоё болгодог.
Тэгвэл сэтгэхvйн энергид хортой зvйл нь юу бэ гэвэл мэдээж янз бvрийн гэм хилэнцэт сэтгэл. Энэ тухай ярихаа байчихъя. Дорд тэнэмэл бодол, зохион байгуулалтгvй цэгцгvй сэтгэлгээ, замбараагvй сэтгэлгээ сэтгэхvйн энергийг их муухай байдалд оруулдаг.

Сэтгэхvйн энергийг хороодог зvйл нь айдас, бухимдал, эргэлзэл гурав. Эргэлзэхийг, айхыг, бухимдахыг хилэнц гэж vздэггvй. Зvгээр нейтрал, саармаг зvйл гэж vздэг. Гэтэл энэ тоодоггvй, өөрөө ч мэдэхгvй байнга гаргаж байдаг энэ гурвыг ухамсартайгаар танин мэдээд, vvнтэйгээ тэмцээд, хорьж чадах юм бол сэтгэхvйн энерги хорт дайснуудаасаа тусгаарлагдаж чадна.


 Хайр нигvvлсэл хvний зvрхэнд дvvрэхэд хvн аяндаа гэрэлтэж эхэлдэг юм байна.

 Талархаж, бахдаж биширч мэддэггvй. Бvхнийг материаллаг байдлаар ухамсарладаг. Дандаа авах хайрын тухай боддог. Өгөх хайрын тухай огт мэддэггvй. Vvнээс vvдэн зvрх нь хорчийгоод хатчихдаг юм байна. Зvрх сэтгэхvйн энерги хоёр шууд холбоотой. Тэгвэл ямар чанар зvрхийг хорчийлгон хатаахад хvргэдэг вэ гэвэл аминчхан vзэл, тэвчээр хvлээцгvй чанар, хvйтэн сэтгэл юм. Зvрх хатсанаас болоод сэтгэхvйн энерги нь задарчихсан, сэтгэхvйн энергийн цахилгаан аналоги болсон  байдаг. Эд амьдрахын тулд вампиризм, энергийн луйврын аргад шилждэг. Өөрөөс ундрах энерги байхгvй учраас бусдынхыг сорж, мөлжих замд ордог. Энерги луйвардах хэлбэр нь бvр шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Хvн төрөлхтөн vvссэн цагаасаа сэтгэхvйн энергийг бусдаас яаж сорох вэ, завших вэ гэдэг талаар цол хvртэн, бvр гэгээнтэн болтлоо дэвшсэн. Шvргээд өнгөрөхдөө, харахдаа хvнийг гэмтээгээд энергийг нь сорж явдаг. Ийм зуршилтай, vvндээ дадсан байдаг. Vvний нэг хэлбэр бол хvн муулах шvvмжлэх. Энэ бол маш тvгээмэл солиорол болоод вампиризмын хэлбэр. Байнга хvн муулж, шvvмжилж явдаг хvмvvсийг байнга энергийн хувьд өлсгөлөн явдаг тул vргэлжид амин энергийн эрэлд явж байгаа хvн гэж ойлгох хэрэгтэй.
Гэтэл монгол орны байдлыг л харахад сонин, телевиз нь бvгд хvн муулж байна. Төрд байгаа хvмvvс нь бvгд бие биеэ муулж байна. Тэгэхээр эрvvл хvн хаа байна гэж хэлмээр. Vнэхээр эрvvл биш амьдарч байна. Одоо хvн төрөлхтөн хэцvv байдалтай байна. Яагаад ийм болов гэхээр хатаж хорчийсон галгvй зvрх ийм болгож байгаа юм. Энд дахиад Буддын мэдлэгээс иш татъя. Догшин бурхадын тахилд нь гурван зvйлийг, ухархайгаар нь ухаад авсан нvд, хэл, зvрх өргөсөн байдаг. Эд бол маш их сэтгэхvйн соронзон чанартай дээд галаар нэвчсэн эрхтэн. Шатааж чандарлахад зvрх шатдаггvй. Шатчихсан байвал уучлаарай тэр хатсан зvрх. Энгийн, хvнийг хайрлаж мэддэг байсан, зvгээр, эрvvл хvний зvрх шаталгvй vлддэг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр өндөр дээд галаар нэвчсэн зvрх физик галд эсэргvvцэл vзvvлж байгаа хэрэг. Зvрх маань маш их фосфортой, маш их галтай эрхтэн. Энэ зvрхний галд доод, муу ёрын, завсрын орны амьтан, дорд сvнс ерөөсөө ойртож чаддаггvй. Гэтэл зvрхний гал нь мөхөөд ирэхэд хvмvvс солиоролд амархан өртдөг. Яагаад гэвэл зvрх нь галгvй болсон болохоор завсрын орны, газар дэлхийн амьсгалд тэмvvлсэн бие байхгvй тэр сvнснvvд айж эмээхгvй ирж хоргодох гэж тэмvvлдэг. Тэгэхээр галзуурал гэдэг маань сэтгэцтэй холбоотой, мөн зvрхний гал vхсэнтэй холбоотой юм байна.
Зvрх өөрөө эгшигтэй байдаг. Зvрхний эгшиг нь консонанс (яруу зохирол) хэмнэл байдаг. Сарнай яагаад зvрхний бэлгэ тэмдэг юм бэ гэвэл сарнайнаас цацарч байгаа гэрлийн доминант хvний зvрхний консонанс эгшиг хоорондоо маш гоё шvтэлцэж уялддаг. Тийм ч учраас сарнай бол зvрх, тvvний консонансын бэлгэдэл, зvрхний бэлгэдэл. Гэтэл одоо консонансын тухай ярихад заримдаа ичгэвтэр мэт болж байна. Жинхэнэ урлагын гоо сайхны оргил, бэлгэ тэмдэг, тэмvvлэх ёстой зvйл нь консонанс хэмнэл билээ. Сарнайн бvтсэн байдал нь тэр чигээрээ консонанс байдаг. Гэтэл одооны дуу аялгуу, дуу хөгжим, урлаг дандаа диссонанс (задлан бутаргах) хэмнэл байна. Бараг бvгдээрээ. Консонансыг баримталдаг уран бvтээлчийг бараг хоцрогдсонд тооцож муучилдаг. Тvvнийг бишрэн шvтэх хvн олддоггvй. Диссонанс хэмнэл цацраасан, янз бvрийн пар пар, тар няр хийсэн зvйлд ихээхэн баярлаж, гvйж очиж шавдаг. Vvний учир нь хvмvvс консонанс буюу яруу зохицлоос урвасантай холбоотой. Өөрсдийнх нь цацаргаж байгаа хэмнэл нь тийм муухай задарсан замбараагvй болохоороо тvvндээ татагдаж байгаа хэрэг.
Тэгэхлээр би эндээс юу хэлэх гэсэн юм бэ гэвэл нарийн тансаг мэдрэмж, нарийн соргог мэдрэмж гэдэг нь зvрхний соёл боловсролын жинхэнэ шинж тэмдэг юм. Бvдvvлэг болоод ирэхээр зvрхнээсээ нэлээн хол хөндий, энэ талаар дуулаа ч vгvй байна гэсэн vг.


Сэтгэхvйн энерги нь хуримтлагдах хуультай. Энэ бол насос буюу шахуургын хуулиар хуримтлагддаг. Насосыг насосдоход доор даралт vvсдэг, тэгэнгvvт энерги тvрдэг. Vvн шиг доод бие хvнд хэчнээн их юм vvрvvлнэ төдий чинээ энерги хуримтлагддаг. Энергээ хуримтлуулахын тулд хvн өөрийгөө ажиллуулж сурах хэрэгтэй. Бvх төрлийн хөдөлмөр зvрхэнд болоод сэтгэхvйн энергид сайн. Хvн өөрийгөө “Төгс төгөлдөр байдлаас хол байна даа. Яана даа, би буян муу хурааж дээ. Би бага шиг юм мэдэж байна даа” гэж голлох их сайн. Яг энэ vед сэтгэхvйн энерги тvрэн орж ирэх хаалга vvд нээгдэж байдаг юм байна. Өөртөө их л сэтгэл хангалуун, их л төгс байна, бараг л төгс төгөлдөр болох гэж байна гэж бодоход л энерги тvрэн орж ирэх хаалгыг тасхийтэл хаачихдаг.

Тvрvvн зvрхний тухай ярихад галтай зvрх гэж ярьсан. Энэ бас л яруу найргийн хэллэг. Энэ нь vнэндээ бодит баримт, фосфоржсон зvрх юм. Ямар сайндаа чандарлахад vлдэж байх вэ дээ. Ийм зvрх өөрөө асар их хvчтэй сэтгэхvйн энергийг радиацлаж, цацаргаж байдаг. Ийм галтай зvрхний vvсгэж байгаа соронзон талбайд нь татагдаад хvмvvс нэг их гэгээрчихье гэж бодоогvй мөртлөө очих дуртай байдаг. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Шри Шри Рави Шанкарыг ирэхээр хvмvvс очих дуртай байдаг. Vvний учир нь зарим хvн сургаалыг нь сонсоод ойлгохгvй, ойлгосон ч дараа нь мартчихдаг, сонсоод сонсоод ойлгохгvй, юу ярилаа даа гээд санахгvй, тэгсэн мөртлөө зөнгөөрөө зvрхний галд нь татагдаж очоод байгаа хэрэг. Зөн совин нь галтай зvрхний соронзонд хөтлөөд авааччихдаг юм байна. Тэгээд хvмvvс галтай зvрхэндээ төвлөрөөд, зvрхний галтай хvмvvс хоорондоо нэгдээд, богино хугацаагаар ч хамаагvй анир чимээгvй суугаад, сайн сайхан зvйлд, яая даа энэ харанхуй байдлыг яаж нэг гэтэлгэе дээ гэсэн бодлоор өрөөл бусдын төлөө өөрийгөө умартсан сэтгэлээр суугаад бясалгахад (Vнэндээ би бясалгах гэдэг vгэнд маш дургvй.

 Хvний зvрхний хэмнэл чинь хvний бодолд захирагддаг шvv дээ. Муухай юм бодоход өөрчлөгдөнө. Сайхан юм бодоход өөрчлөгдөнө. Тэгэхээр зvрхэндээ гай болохгvй тус болохын тулд бодлоо тэнгэрлэг байлгах хэрэгтэй.

Манай монголчууд эртний хөгшин ард тvмэн юм болохоор тэгдэг юм уу “монголын их амар амгалан” гээд шvлэглэдэг. Сайхан шvлэгтэй, их л сайн шvлэгч гэдэг нь ойлгомжтой. Тэгэхдээ шvлгээр буруу ухуулж байна. Амар амгаланд орж яах гээд байгаа юм бол? Монголчууд амар амгаланд орох болоогvй. Маш их хийх ажил байна. Их юм хийж байж хvмvvс, монголчууд урагшаа гишгэх юм байгаа биз дээ. Тэгтэл нойрсуулах гээд амар амгалан, амар амгалан гээд байдаг. Болохгvй шvv дээ. Ерөөсөө амар амгалан гэдэг бол асар их хөдөлгөөн дундах, дээд зэргийн эрчимтэй, зогсолтгvй, тасралтгvй хөдөлгөөн дундах тэнцвэрийн цэг. Өөр юу ч биш. Амар амгалан гэдэг vхлийн тухай л хэлж байгаа хэрэг. Ингэхийн оронд авсанд хэвтсэн нь дээр. Амар амгалан гэж уншихын оронд шууд vхчихсэн нь дээр.

Одоо бол хурдасгалын цаг. Маш их хурдасч байна. Хуучны йогууд дан, дангаараа бол бvгдээрээ хэрэггvй, хэрэгцээгvй болж байна. Яагаад гэвэл маш их хурдасч байгаа vед, маш их интеграл, синтезийн чанартай, бvх йогыг цогцлуулсан ийм л аргаар урагшлахаас өөр арга байхгvй. Хуучны тэмээн хөсөгтэй vеийн йогоор хичээллээд хичээллээд бидэнд ерөөсөө нэмэр болохгvй, ямар ч ашиггvй. Тэгэхлээр хамгийн дөт замыг зvрх мэдэж байгаа, тэгээд гал мэдэж байгаа. Энэ лекцийн дараа галын йогын тухай ярьвал арай ойрхон болж ирнэ. Яагаад гал гэж ярив? Тvрvvн битvv санаа өгсөн. Зvрхний галын тухай ярьсан.


Иймээс зvрхний бэлгэ тэмдэг нь ердөө л өглөг. Зvрхний өөрийнх нь хамгийн гол амьдардаг арга нь өглөг юм байна. Ходоод бол идэхсэн идэхсэн, уухсан уухсан гэдэг. Харин зvрх өгье, өгье гэж байдаг. Тэгтэл өглөгийн замыг таслаад, хайраас өөрийгөө таслаад, зvрхээ тэжээлгvй болгочихоор энерги луйвардах вампирын замд ордог юм байна. Өөрөө ч мэдэхгvй хvн заримдаа гайгvй, заримдаа гайтай хvн байдаг. Шvvмжлээд, хvн муулаад, хvнд атаархаад эхлэнгvvтээ вампир болчихож байгаа нь тэр. Тэгэхээр зvрхний өглөгийг яаж өгөх вэ? Хамаа замбараагvй цацаад байх юм уу, vгvй юм уу? Vvнд л харин ухаан тусалдаг юм байна. Ухаан бодол, зvрх хоёр хоорондоо vй зайгvй шvтэлцээтэй, барилдлагатай. Донор хvн, сайхан сэтгэлтнvvд зvрхний энергийг хамаагvй цацсанаас болоод тэдний ойролцоо олиггvй вампир, хvмvvжилгvй хvvхэд олон байдаг. Яагаад гэвэл тэр сайхан хайрын, зvрхний энергид пологтоод хордлого авчихдаг. Ихийн их хайранд эвдэрсэн хvн их олон байдаг. Гэтэл хайр vзээгvй мөртлөө их сайн хvн болсон хvн байдаг. Vvний цаана юу байдаг вэ гэвэл зvрхний хордлого, зvрхний энергийг замбараагvй өгсөн дутагдал оршиж байдаг юм байна. Тэгэхээр өглөгийн тухай ярихдаа бас өгч сурах тухай ярих хэрэгтэй.
Ер нь бохир саванд эрдэнэ хийдэггvй. Заавал цэвэрхэн сав хайдаг. Их сайхан идээ зоогийг заавал цэвэрхэн саванд хийх тийм инстинкт, зөн байдаг. Тийм учраас саванд нь тааруулж өгөх ёстой юм байна. Биднийг тэгэхээр юу зөв хөтлөх вэ гэвэл ёстой бидний оюун ухаан, тархи. Тархи хvчний хуваарилалтыг хамгийн сайн хийдэг. Тархи зvрх хоёрын хийх ажил нь тус тусдаа. Тархины хийдэг ажлыг тархиар сайн хийлгэж байх ёстой.

Ёс зvй, ёс зvйн байнгын хороо гэж нөгөө бие биеэ байнга муулж хоорондоо хэрэлддэг хvмvvс их ярих юм. Зvрхний ариун цэврийн тухай мэдэхгvй байж, зvрх гэж ярьвал элэг нь хөшиж ойчихоор байж юун ёс зvй ярихтай манатай! Ёс зvй бол угтаа энгийн ойлголт, зvрхний ариун цэвэр л юм байна. Зvрхний ариун цэвэр гэж бас юу вэ гэж асуух байх. Хэний ч энергээр хооллохгvй байх ёс зvйг хэлж байгаа юм. Хэнд ч гэм учруулахгvй байх. Гэмтээнэ гэдэг чинь л хvний энергээр хооллож, луйвардаж байгаа хэрэг. Бvх шашин, гэгээнтэн энийг л хэлдэг. Бие, хэл сэтгэлээр битгий гэм хий гэдэг. Ямар инээдтэй юм бэ, ямар амархан юм ярьж байна аа гэх байх. Гэтэл энэ хамгийн энгийн зvйлийг хvн төрөлхтөн одоо хvртэл хэрэгжvvлээгvй л явж байна. Бие, хэл, сэтгэлээрээ гэм хийнэ. Биеэрээ гэм хийж байна. Сэтгэлээрээ гэм хийнэ. Бас хэлээрээ. Хvн оюуны төлөө (оюун гээд шал өөр юм ойлгочихсон яваа), тархины дэвшлийн төлөө бvгдийг хийж байна. Тэр энерги, тэр их идэвхээсээ жаахныг ч гэсэн зvрхээ галтай байлгахад, зvрхээ ариун байлгахад өөрийнхөө төлөө, сvнснийхээ төлөө зарцуулах юм бол хvмvvсийн ядахдаа сvнсний дэвшил нь арай өөр болно. Өөрийнхөө төлөө vvнийг ухаарч, vvнд шамдах ёстой.
Энэ дэлхий дээр амьдарч байгаа инстинкттэй амьтан болгон гэрэл гэгээ хvсэмжилж, гэрэл гэгээнд тэмvvлж байдаг. Би нэг жишээ татах дуртай. Тухайлбал шавьжны рефлексийг авч vзье. Шавьжны баруун талаас нь гэрэл тусахад зvvн талынх нь булчингууд чангардаг. Чангарахаараа автоматаар гэрэл гарч байгаа зvгт эргэдэг. Шавьж хvртэл ингэдэг ажээ. Гэрэл гээгээнд бvх зvйл тэмvvлэн оршиж байдаг.
 Хvн ёс суртахуун, ёс зvйтэй байх хэрэгтэй. Ёс зvй гэж юу вэ гэвэл хэнээс ч энерги, амин хvч сорохгvй, бусдад гэмгvй, хал балгvй амьдрахыг л хэлнэ. Бусдаас зөвхөн авах бус, бас өгч амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхэд л сэтгэхvйн энерги нь аяндаа өндөр зохион байгуулалттай болох тэр тvвшиндээ орчихдог юм байна.



Н.Сома


No comments: