Friday, April 30, 2010

Манай улс иргэн бүрийг хурууны хээгээр нь цахим бүртгэлд оруулах боломжтой болжээ

Манай сургуулийн оюутнууд  сургууль дээрээ илтгэл тавьдаг уламжлалаараа  2 долоо хоногийн өмнө нэгэн төгсөгчөө урьж авчиран сонирхолтой илтгэл тавиулсан билээ. Илтгэлийн дараа асуулт хариулт явагдаж миний бие IT чиглэлээр сурдаг оюутнуудаас манайх яагаад 3-хан сая хүн амтай байж хүн нэг бүрийг давхардуулалгүй хурууны хээгээр нь ч юмуу бүртгэж аваад нэгдсэн нэг online бүртгэлтэй болж болдоггүй юм бэ гэж сонирхон асууж билээ. Гэтэл өнөөдөр

Үнэгүй ном уншицгаая

Энд бас хөөрхөн номнууд их байгаа. Татаж авах боломжгүй ч уншиж болноо.

http://www.childrenslibrary.org/icdl/BookPage?bookid=baahome_00730008&pnum1=1&twoPage=false&route=text&size=0&fullscreen=false&lang=Mongolian&ilang=Mongolian

Монгол фонд

arialmon дээр хийсэн материалууд ихэнх нь үсэг нь танигдахгүй тохиолдол байдаг. тэгвэл энэ блогруу ороод зааврын дагуу хийснээр та маш хурдан засварлан унших боломжтой болно. Ийм сайхан хэрэгтэй мэдээлэл оруулдаг залуучуудад гүнээ талархаж байна.

http://otgoo68.blogspot.com/search/label/Idea

Соёлын Шок - Cultural Shock (2 хэсэг)

Соёлын шокоос гарах ямар арга замууд байна ?


 Үнэнийг хэлэхэд Соёлын Шокоос гарах эсэх зөвхөн ЧАМААС л шалтгаална. Зөвхөн "ЧИ" л энэ хямралаас гарах эерэг алхамуудыг хийх хүн. Эхний бичлэгийг оруулчаад би жаахан интернэтээр аялж энэхүү шокноос гарах арга замуудыг хайж үзлээ л дээ. Ганзага ч хоосонгүй шүү хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүд олж авлаа. Мөн номон дээрээсээ ч гэсэн зарим нэг арга ухааныг оллоо. Ингээд эдгээр арга замуудыг багцлан өөрийнхөө үгээр тайлбарлаж, мөн өөрийнхөө баримталдаг зарим зарчимтай хослуулан доор орууллаа.

Соёлын Шок - Cultural Shock (1 хэсэг)

Энэ тухай дээр үед уншиж байсан бөгөөд би болон миний эргэн тойронд байгаа залууст тохиолдож байсан одоо ч  тохиолдсоор байгаа асуудал юм. Бидний ихэнх маань соёлын шоконд орчихсоноо тэр бүр сайн мэдэхгүйн улмаас цагаа дэмий зүйлд үрэх ганцаараа шаналах зэрэг асуудлууд гардаг. Тиймээс Цэгмээ гээд залуугийн бичсэн бичлэгийг олж уншсанаа блогтоо орууллаа. Хэн нэгэнд нь тус болж юуны магад тиймээ?

Соёлын Шок гэж юу вэ ?

МОНГОЛЧУУДАА, ИХИЙГ ХУЛГАЙЛЦГААЯ

 Нэт ухаж байтал сонирхолтой нийтлэл олсноо шууд хуулаад оруулчихлаа. Миний хувьд ч гэсэн энэ хүнтэй санал нэг байдгийн хувьд энэ тал дээр дор бүрнээ хичээгээсэй гэж боддог. Жишээлбэл: Солонгост ажиллаж буй олон мянган залуучууд маань зөвхөн олгогдсон ажлаа хийж хэдэн төгрөг олохоо биш цаашдаа нутагтаа очоод үүнийг яаж нэвтрүүлэх бэ гэдэг тал дээр толгой ажиллуулаасай. Ингэж чадвал буцаад очихоор ажил олдохгүй мөнгөний их үүсвэргүй байна гээд эргээд барууны аль нэг оронруу цагаачиллах хэрэггүй эх нутагтаа тайван сайхан амьдрах боломж бүрэн байгаа. Мөн над шиг гадаадад сурч байгаа олон оюутнууд  энэ тал дээр дор бүрнээ анхаарч байж улс орноо хөгжүүлнэ. Ингээд та бүхэн нэгийг тунгаан бодож үзээрэй.

Ниллэг, Цикламен "Cyclamen persicum Mill", 시클라멘

Monday, April 26, 2010

Эвлэвэл бүтнэ

   Та бидний ухаант дээдсээс марталгүй санаж, мөнхөд бодож явахаар захиж үлдээсэн, “Эвлүүлбэл эвэр туурай ч нийлнэ. Эвгүйтвэл элэг бөөр ч нийлэхгүй” гэх чухлаас чухал нэг сургаал бий. Энэ сургаалийг бие сэтгэлээрээ мэдэрч илүү ихээр ухаж ойлгох цаг үе ирлээ. Эвгүйтэх үе элгэн садны хооронд ч, эхнэр нөхөр хоёрын хооронд ч, эх орон нэгтний дунд ч тохиож болох. Эвгүйтлийг гэтэлж, эвлэн зохицож чадах эсэх нь уужуу бодол, ухаалаг алхам, учрыг олж, хужрыг тунгаах чадвараас шууд хамаарна.

Эрдэмт хүн даруу

  Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан

Хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго

 Ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаас чиний ажил үйлс, амжилт ололт, цаашлаад амьдрал чинь бүхэлдээ өөдрөг байх уу, өөдлөхгүй нэг хэвэндээ үргэлжлэх үү гэдэг нь ихээхэн хэмжээгээр хамаарна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тиймээс өөрийн хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго. Сайныг дагавал сарны гэрэл гэх монгол үг маш их гүн утгатай, холын хараатай. Чиний

Мэдлэг бол хүч

   Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт

Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн

   Монгол түмний үндэсний бахархал болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингэсийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй

Өөртөө итгэ

   Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг. Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол

Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн аз жаргалтай

“Хөдөлмөр бол аз жаргалын эцэг”. Аз жаргалтай байя гэвэл зүрх сэтгэл, оюун ухаан, мэддэг чаддаг бүхнээ ажил хөдөлмөрт зориул. Тэгж чадвал Та аз жаргалыг эрж хайх бус аз жаргал Тань дээр өөрөө гэрэл гэгээ сацруулан хүрч ирнэ. Өөдлөе өгсөе, хөгжье дэвжье гэвэл мачийн махран хөдөлмөрлө! Хөдөлмөр шиг хүнийг өөд нь татдаг юм байдаггүй гэдгийг урьд урьдаас илүү мэдэрцгээе.

Sunday, April 25, 2010

Өөрийн замаа өөрөө бүтээ

   Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа.

Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил

   Бусдын төлөө буян үйлдэх нь эрдэнэт хүний, адгууснаас ялгагдах олон шинжийн нэг билээ. Өвдөж зовсон хүнд хоол цайг нь дөхүүлж өгөх нь томоос том буяны тус. Гэтэл өвдөж дордсон маланд өвс усыг нь хамт бэлчиж яваа ижил сүрэг нь дөхүүлээд өгдөг бил үү, үгүй шүү дээ. Хальтраад унасан хөл муутай хүнийг татаад босгох нь тааралдсан хүн бүрийн хийх ёстой буянт ажил. Турж эцээд, өеөдөөд унасан малыг бусад мал нь татаад босгодог бил үү, бас л үгүй. Бусдад буян үйлдэж байна гэдэг нь хүн, хүнээрээ байгаагийн тодоос тод илэрхийлэл. Хүний

Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй

Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн. Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.

ТЭД БИДНИЙГ АВНА ГЭЖ ОДОО Ч ХАРСААР БАЙДАГ

-Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд дээр манай эрдэмтэд судлаачид очиж байсан юм билээ. Хятадын баруун хойт хэсэгт орших Чинхай буюу монголоор Хөх нуур мужид аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэндээ Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг бол одоогийн Дээд монголчууд юм. Эдүгээ тэдний үр хойч болох 90-ээд мянган Дээд монголчууд баруун ба зүүн

Мөрөөдлийнхөө хойноос мөшгөн тэмүүл

  Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрлана. Мөрөөдөл хэмээх хүчит даль

Сайн эхнэр амьдралын аврал

  Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү

Эх орноо хайрлая

  Алс холын Польш оронд “Монгол” хэмээх нэртэй тосгон бий. Польшууд “Монголица” гэж нэрлэдэг юм гэсэн. Энэ тосгон үүсэн буй болсон түүх гунигтай бөгөөд бахархалтай. Тосгоны уугуул иргэд Монгол нутгийн зүг үүд хаалгаа харуулж байшингаа барьдаг тухай хуучлах юм билээ. Өөр нэг содон сонин онцлог бий. Тосгоны иргэд сүмд очихдоо заавал алтан бөгж зүүж ирдэг нь сонин.

Урагшлах хүний санах сэдэх нь их

Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөл­гөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаа­наараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул.

Sunday, April 18, 2010

Хүүтэй болох уу, охинтой болох уу?

Бараг гэр бүл бүр анхны хүүхдийнхээ хүйсийн талаар бодож, охин, хүү аль нь болохыг таах гэдэг. Нэг хэсэг нь айлын том хүүхэд хүү байвал зүгээр гэдэг бол нөгөө хэсэг нь охинтой болохыг хүсдэг…

Алимны хальс хавдрын өсөлтийг зогсооно

Ихэнх хvмvvс алимыг хальсалж идэх дуртай байдаг нь нууц биш. Тэгвэл алимны хальсанд хавдрын єсєлтийг зогсоох бодис байдгийг эрдэмтэд тогтоосон гэнэ

Хушга нь биеийн жин хасахад маш сайн туслагч

  Байгалийн, юугаар ч орлуулашгvй цэвэр, гайхалтай vнэ цэнэтэй хvнс болох "самар"-аас ердєє л нэг атгыг идэхэд таныг эрч хvчээр сэлбэж, амттан идэх хорхойг тань дарах болно

Амнаас нь эвгүй үнэр үнэртээд байна уу

 Амны эвгүй үнэр нь янз бүрийн шалтгаантай байдаг. Ихэнх хүмүүс үүнийг шүд хорхойтсоноос болдог гэж үздэг. Гэтэл хорхойтсон шүдтэй хүн бүрийн амнаас эвгүй үнэр гардаггүй аж. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, шүдний эмчид очиж шүдээ үзүүлэх хэрэгтэй.

Хэрхэн сайн удирдагч байж, хүмүүсийг уриалан дуудах вэ?

Удирдагч гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш их хариуцлагатай байж, олон хүмүүст үлгэр дууриал болж байх ёстой байдаг.

Saturday, April 17, 2010

Судалгаа шинжилгээний SPSS программ

Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулагдсан олон тооны програм
зохиогдсон ба єдгєє ч шинээр зохиогдож, эргэлтэнд орж эс бол мартагдаж, шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхий нийтээр єргєн дэлгэр хэрэглэдэг, манай судлаачдын дунд ч нэлээд тархсан, байнга тогтвортой хэрэглэгдэж байгаа нь SPSS програм юм.

Wednesday, April 7, 2010

Хүн сармагчнаас үүсэлтэй нь маргаангүй боллоо

 Хүн сармагчнаас үүссэн нь өнөөдрийг хүртэл зарим хүний хувьд эргэлзээтэй байсан. Тэгвэл үүнийг батлан илтгэх баримт өмнөд Африкийн нутгаас олджээ. Тиймээс энэ тухай маргах шаардлагагүй боллоо хэмээн мэргэжилтнүүд үзжээ-

Monday, April 5, 2010

Эрдэмт хүн даруу

Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр,

Оролдлого сайт оройд нь гарна

 Орь залуу оюутан насны таван жилийг ор зэрэгцүүлэн унтаж, өөхтэй талх, шарсан төмс хуваан идэж хамт өнгөрөөсөн украйн андтайгаа одоо ч холбоо, харилцаатай байдгийм. Найз маань нэгдүгээр ангийн эхний хагаст тооны шалгалтандаа бүдэрсэн юм. Тэр тухай сургуулийн захиргаанаас эцэг эхэд нь захидал бичжээ. Азаар захиаг аав, ээж нь биш, ах нь түрүүлж уншаад

Сайн эхнэр амьдралын аврал

 Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү

Хийх хүнд хийхгүй хүн садаа

Нацагийн Багабанди
 Гүйх нохойд гүйхгүй нохой садаа гэх монгол үг нь үнэн хэрэгтээ нохойны тухай яриа биш, ажил хийх гэж байгаа хүнд хийхгүй нь саад бүү хий гэсэн гүн утгат хэллэг юм. Өөрөө ажиллах дургүй байх нь дүүрч, ажиллаж байгаадаа хэзээ ч битгий садаа хий. Хийхийн төлөө хичээж

Буддизмын үүсэл

Буддизмын үүсэл ба Будда Буддизм гэсэн үг бидний чихэнд ээж аавын минь нэрнээс өөрцгүй ойрхон сонсогддог ч буддизмийн мөн чанарын талаар яг таг мэддэг маань цөөхөн билээ. Дэлхий дээр хамгийн өргөн дэлгэрсэн шашиний нэгийг шүтдэг ч бид бүхний шүтлэг ердөө гуулин бурханы өмнө залбирч маань мэгзэм уншихаас цааш хэтрэхгүй байгаа нь даан ч

Сургааль үгс 3

Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.
Соломон

Сургааль үгс 2

• Хүн болгонд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/
• Ам бол оюун ухааны үүд. Түүнийг нээлттэй орхивол ухаан гадагшаа асгарчихна. Төсөөлөл бол оюун ухааны хөл. Түүнийг хазаарлаж байхгүй бол ухааныг чинь зөв замаас гаргачихна. /Хун Цзычен/

Сургааль үгс 1

Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан. /Вовенарг/

Өөдрөг яах 25 зарчим

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

Амжилтийн үндсэн зарчмууд

1. Их хайр, Их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг буу алд.
3. Өөрийгөө хундлэх, бусдийг хундлэх, өөрийнхөө бух үйлд эзэн болох гэсэн зарчимийг мөрд

Усыг нь уувал Ёсыг нь дага

Усыг нь уувал Ёсыг нь дага” гэж євгєдийн vг бий. Бас одоо миний сууж буй нутагт тєстэй хэлц бас байна. Энэ нь болохоор шууд орчуулбал “Нутагт нь ороо бол Нутгийнханд захирагд” гэсэн vг болно.  Энийг тэр гадаад улсаас орж ирж байгаа ёс заншил, бараа бvтээгдэхvvнд л хэлмээр л