Monday, December 16, 2013

Монголчууд Хятадыг “бүтээсэн нь”

Мянган жил өнгөрөхөд Хятадын эдийн засаг мухардалд оржээ.
Америкийн суут дипломатч Д.Хилл «Ирээдүйг зөгнөхөд иргэншлийн түүхээс өөр хөтөч үгүй. Түүнээс бид орчин үеийн үйл ажиллагааныхаа томьёог шавхан гаргаж авдаг юм аа» гэж тодотгон хэлж байхдаа «улс орны уг үндэс нь соёл иргэншил» хэмээх санааг онцлон илэрхийлжээ.

Tuesday, December 3, 2013

Шинэ android үйлдлийн системд Монгол хэл маань албан ёсоор орж байна.

Android Kitkat (4.4) with Mongolian Language 

 Battulga Bayarsaikhan: Google company-d ajildag Mongol zaluu. Amjilt^^

Sunday, December 1, 2013

О.Дашбалбар Нєхєддєє 1


Миний хамгийн дотны хэдэн найз та нарыгаа дурсан дурсан уншиж сууна.^^

О.Дашбалбар Нєхєддєє 1

Гавъяа байгуулаагvй ээ
Гайхуулах юм надад vгvй ээ
Шаналсан vед сэтгэлийг чинь засаж
Шартсан vед дотрыг чинь засаж
Єє сэвийг чинь хvн эрвэл
Ємєєрч
Єер хоорондоо маргахад чинь
Гутарч
Хаа нэгтээ нэрийг чинь сонсохдоо
Баярлаж
Харгуй зам дээр гялалзах од шиг
Хайрлаж явлаа даа!

Наадмын хvлэг цоллох шиг
Найран дээр ам халж
Найзууддаа магтаагvй ч
Хэн нэгний тєлєє зовниж
Хэлэх vгээ мартаагvй!

Нэг гарын таван хуруу шиг
Хэдэн сайхан нехєд минь
Нэг насаар ханилах
Хэлцээгvй тангараг бидэнд бий!

Єдєр шенийн турш бодож
Єр зvрхэндээ хадгалж явах
Тийм хэдэн нехєдтэйгээ
Тэнгэрийн дор бардам явна!

Алдаагий нь хvртэл оноо шиг бодож
Амьд яваагийн минь шалтгаан тэд юм шиг санаж
Эзгvйд нь vгvйлж, галгvй гэрт даарч хонох шиг
Ирэхэд нь баярлаж гадаах нар гэрт орох шиг Бодол санаа сэтгэл зvрх минь нэг
Болгоож харахад хэдэн бие нь л тусдаа
Тийм хэдэн нєхедтэйгээ би
Тэнгэрийн доор бардам явна даа!

Заримдаа би тэднийг эс ойлгож
Зам замаа даган холддог ч
Оройхон бараагий нь харахгvй бол уймарч
Орон гэрт нь уруу царайлсаар очдог.

Хар цай талх, давсаа адилхан хувааж
Харамгvй сэтгэл, шvлэг, ном, мєрєєдєлдєє умбаж
Харуй бvрийд буцахдаа євєр дvvрэн баяр жаргалтай
Хамаг орчлон сэтгэл дотор багтаж ирдэг учиртай.

Холоос давхисаар ирсэн хvлэг морьд шиг
Хонгор насны хэдэн нєхєд минь
Бvхний сэтгэлд шижир алт шиг нийцээгvй гэмээ нь
Бvлээн дулаан хайраар олныг жаргаах нь магад

Ямар ч єєгvй бурхад биш ээ, тэд минь
Янаг охидоо л харин бурхан шиг хайрлана
Баланд шунасан зєгий шиг амьдралд дурлаж
Баясгалант нарыг цонхон дээрээ угтан зогсдог.

Ойворгон, даруу, гэнэн, ухаалаг
Олон араншинтай ч бие биенээ нєхєж
Нийлээд нэг тєгєлдєр хvн шиг болдог юм
Нэг нэгээс нь салгаж болохгvй хэдэн нехед минь!

Уулын манан, бороо шивэрсэн єдєр,
Ухаажсан харц, эмгэд, хvvхэд, нарс мод,
Уйтгар сэргээх хvлгийн янцгаалт
Урам бадраах шенийн оддод дуртай!

Амьдралын хайрласан дээд шагнал-нехед минь
Атаатан дайсны эсрэг гартаа барих илд-нехед минь
Аяны замыг ивээгч далдын сахиус мэт нєхєд минь
Амьдралд та нар миний єєртєє итгэх шалтгаан юм!

Хайрт найз нартаа санан дурсав^^

О.Дашбалбар Нєхєддєє 2
 
Хувинтай ус асгах шиг хур их гунигаа юvлээд
Хуучин сайн нєхєр минь наашаа нэг ирээч!
Ажил тєрєлдєє тvvртсээр хэн нэгнийгээ анзааралгvй
Ахуй хоногийн тоосонд хайнга гэлдэрч яваа юм биш биз?

Амин зуулгын тэмцэлд морь нохой мэт зvтгэсээр
Амтат сайхан бvхний хажуугаар єнгєрєєгvй биз?
Алсын уулын оргилыг ширтэх сэхээгvй явахад
Алим зуусан хараацай дэргэдvvр нисээгvй биз?

Дэмий нэгийг мєреедеж, хэтэрхий бодолдоо хууртан
Дэргэдээ яваа сайн ханиа гомдоогоогvй биз
Адилхан л хvний vр, амьтны заяа ижилхэн шvv дээ
Амьдын хорвоод нэгий нь дутуу хайрлаагvй биз?

Алив сайн сайхан юм бvхэн цаг цагтаа єнгєрдег,
Арчаагvй нэг нь тvvнээс зууралдсаар хоцордог!
Алсын зуунууд єєдєєс эгнэн, бороон хєшиг намирч
Айлын минь єхид есч хадамд гарахаар явж байна...

Эмээгийнхээ хормойноос чангаах хоёр настай хєвгvvн
Энэ амьдралаас гээгдэлгvй, унан тусан хеллєне...
Энгvvн vнэнийг тоолгvй зоогийн газар халамцаж
Ээжийнхээ цагаан сvvг архитай адилтгаагvй биз?

Та нартайгаа би илэн далангvй нэг ярих сан,
Тамхины утаа нэвтлэн дотоод ертєнц рvv нь енгийхсєн!
Амирлангуй тайван едрvvдийг аяархан нэг цочроож
Амиан бодохын торноос алдуурсан шувуу шиг нисэхсэн!

Анд минь, энэ едрийг еерсєддее зориулъя, наашаа суу!
Агшин бvр vнэтэй ч ашиггvй єнгєрееснеє харамсах меч байг!
Алив бvхнийг мартаж, бие биеэ нэг харъя!
Аль эртний цог золбоогоо он жилийг туулан авчирсан уу?
Цалин хєлс, талх давс, тvлээ тvлш, аар саарханыг орхиж
Цаг хугацаанаас жааханыг тасалж амьдралаа эргэж нэг шvvе!
Олсон зев бодол, явсан буруу зам, гомдоосон хvмvvсээ саная
Оройтоогvй дээрээ ээжийгээ асарч, гэргийгээ жаахан тайвшруулья!

Ажил, ажил... гэж явсаар нехеддее очилгvй жил тойрлоо
Анзааралгvй єнгерєєсен хэчнээн олон нvд хариу нэхнэ вэ?
Тvмэн сайхныг хийе гэвч, тvvнийхээ хажуугаар одохоо зогсож
Тvгших зvрхээ бусдын тєлее хямгадах ёстойгоо мэдье!...

Бага vд хаалга тогшиж, залуу нас хэвийлээ
Бадрангуй халуунаа сэтгэлдээ авч vлдье!
Амь хохирохоос буцалгvй, бусдыгаа хайрлах сэтгэл
Амьдралын vнэ цэнийг нэмж, єєрийгєє бодохоос аварнам,

Он жилvvд ухаарлын хаалгыг сэм сэмхэн тогшиж
Оройтосхийж ирэхдээн хершийнхнєє сэрээчих вий гэж зеелхен егснем.
Ядарсан эмгэн нойр нь хvрэхгvй эргэж хервесеер, арайхийж зvvрмэглэхэд
Явдал ширvvдэж, хелийнхоо чимээгээр цочоох вий гэж айнам.

Гэрэлтэй цонхны дэргэд намайг харуулдсан хань ижлээ еревдеж
Гэм хийсэн юм шиг зововч, гэгээн тєрх сэтгэлд минь баярланам.
Хvлээж цєхрєєд нойрондоо автсан vрсээ сэмхэн vнсэхээр бехийхдєє
Хvv минь том болсныг сая л ухаарч, санаа алдан зулайг нь илбэнэм,

Айсуй яваа галт тэрэг шиг едер хоногуудад
Авснаан бус, егснеен тооцох нас минь ирлээ...
Амин зуулга бус, алс хойчийн сэтгэлээр амьдрах
Аугаа хvслэн биднийг мен чанартаа дуудлаа...

Хумхийн тоосыг мернеесєє сэгсрэх шиг
Хувийн єчvvхэн бодлуудыг орхилоо би!
Эрэл, vнэний урт зам ємнєес минь тослоо...
Эзэмшилдээ би эр зориг, хvн чанараа л авч vлдлээ!

Амжилт

Чоно шиг хиймортой
Чөтгөр шиг адтай
Чулуу шиг хаттай
Чихэр шиг амттай яваарай андуудаа.

Sunday, November 17, 2013

Стрессын эсрэг “тэмцэгч” шидэт 16 хүнс

1.Улаан лооль. Энэ ногоонд ихээр агуулагддаг Фениланин хэмээх амин хүчил нь эндорфин хэмээх гормоны уналтыг зогсоох шидтэй. Эндорфин нь сэтгэл санааг өөдрөг байлгадаг гормон юм.
2. Цацагт хяруулын мах. Улаан лоолинд байдаг фениланинаар баялаг. Энэ нь хүний сэтгэл санааг хөгжөөдөг допаниныг нэмэгдүүлдэг. Германы эрдэмтэд амин хүчлийн үйлчлэлээр хүний депресстэй тэмцэх чадвар нэмэгддэгийг тогтоожээ.

Tuesday, November 12, 2013

импакт фактор(IF)

과학분야의 소통의 창은 논문이다. 논문으로 새로운 발견 또는 보다 발전한 이론 등을 발표하며 교류한다. 내가 아무리 새로운 치료방법을 개발했다고 하더라도, 그것이 공식적으로 인정을 받으려면 학술잡지(journal)에 논문을 발표해야만 한다. 
전세계에 수많은 과학자들이 수많은 실험 및 연구를 하고 있으므로, 따라서 새로운 사실 또는 발견등을 나타내는 저널은 또한 매우 많다. 매년 발표되는 저널 및 논문수가 매우 많기에 어떤 논문을 찾았다 하더라도, 이것이 정말 신빙성이 있는 논문인지 아닌지는 판단하기 매우 힘들다. 같은 논문이라도 Nature나 New England Journal of Medicine 같은 세계적인 저널에 실린 논문이 국내 어느 저널에 실린 논문과는 질적으로 매우 큰 차이가 있다.
저널의 수준을 나타내는 지표로는 여러가지가 있는데, 그중 가장 많이 쓰이는, SCI, Total Citations, 그리고 Impact factor에 대하여 알아보자.

Сургааль үг



    Их хайр, их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдагийг сана.
    Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
    Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.

Wednesday, November 6, 2013

Monday, November 4, 2013

Монголын бахархал-Чингис хаан

Өнөөдөр 2013.11.4 өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг болоод даруй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
Монгол туургатны бахархал болсон аугаа их эзэн хааны мэндэлсний өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн сацуу амьдралд тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Wednesday, October 16, 2013

Зүүд шинжих монгол ёсон

Өвдсөн, сэтгэл хямарснаас бусад үеийн зүүдийг шинждэг. Үдшийн гурван хувьд зүүдэлвэл урьдын явдал, шөнө дундын гурван хувьд зүүдэлвэл, шулмас, мангасын бааш мэх, харин үүрийн гурван үед зүүдэлвэл тодорхой байдал мөн тул шинжигтүн. Муухай, эсвэл сонин хачин юм зүүдлээд сэрсэн хойноо сэтгэл уужирвал буяны үр магад гарах. Сэрсэн цагт сэжиг төрвөл

Monday, October 7, 2013

Sunday, September 22, 2013

Алтан намар

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиравч дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Saturday, September 21, 2013

Хоёр Солонгосын ээдрээт харилцаа

Солонгосын дайн ба эхлэл

Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн цуст дайны улмаас Солонгос улс дахин хэзээ ч нэгдэхээргүй Өмнөд болон Умард гэсэн хоёр хэсэгт хуваагдсан билээ. Энэ дайны эхлэл  1945 оны зун тавигдасан гэж үздэг. Учир нь Япон улс дайнд бууж өгсөнөөр Солонгос улс чөлөөлөгдсөний дараа ЗХУ болон АНУ-ын цэргүүд тус улсад байрлаж,  38 - р өргөрөгөөр зааглан өөрсдийн нөлөө бүхий бүсийг тогтоосон юм. Харин 1948 онд БНАСАУ, БНСУ байгуулагдсанаар Зөвлөлт болон Америкийн цэргүүд тус улсыг орхин гарсан байна. Энэ үеэс Өмнөд болон Умардын удирдагчид хоёр Солонгосыг нэгтгэх зорилготой буйгаа илэрхийлж, үүнийгээ ч Үндсэн

2013îíä ÌÓ-ûí áóóäàéí ÷àíàð ñàéí ãýíýý, àøã¿é äýý

Энэ жилийн цаг агаарын байдлаас шалтгаалан улсын хэмжээнд тарианы болц долоогоос арав хоногоор оройтож байгааг ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ринчинсэнгэ Төрийн тэргүүнд танилцууллаа. Буудайн чанарын хувьд өнгөрсөн жилийнхээс илүү сайн байгаа аж. Цавуулаг 22 хувиас дээш байгаа тул шинэ ургацаас гарах гурилын чанар сайн байна гэдгийг мэргэжлийн хүмүүс танилцуулж байв. Цавуулаг, цардуул, шилэнцэр гээд буудайд байдаг үндсэн микро элементүүд энэ жил сайн бүрджээ. 

Wednesday, September 18, 2013

Гомдол үгүй бол уучлалт үгүй.

Уучлах танд хэцүү байдаг уу? Уучлаж чадахгүй зовж байхаар амархан гомддог зангаа л больчих. Гомдол үгүй бол уучлалт ч бас үгүй юм. Гомдоогүй юм чинь юугаа уучлах билээ. Өөрийгөө зовоож шанлагах зүйлсээс холуур явбал танд л амар бусуу? Таныг унтаж ч чадахгүй шаналан тарчилж байхад. Нөгөө хүн чинь дуг нойрондоо дугжирч байж ч мэднэ шүү. Гомдсоноор та юу

Аз жаргалтай хүн л аз жаргалыг олж хардаг.

Жаргалтай хүний нүдэнд бүх зүйл сайхан харгаддаг. Тэр юмсыг харахдаа ямар гоё юм бэ гэж сэтгэл дотроо дуу алдан хардаг. Түүнд хэлэх ч үг олддоггүй. Тэр зүгээр л байгалийг хараад биширдэг. Хүмүүсийг хараад талархадаг. Хүүхдийг хараад өхөөрддөг.Тэр дандаа эерэгийг анзаарчихдаг. Сөрөг зүйлсийг хүртэл эерэг болгон хүлээн авах хандлагтай болчихдог.

Thursday, September 5, 2013

СОРХУГТАНИ БЭХИ ХАТАН



ЧИНГИС ХААНЫ ДАРХАН БЭР, МОНГОЛЫН ТУЛГАР ТЄРИЙН НЭРТ ЗYТГЭЛТЭН
Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун

Wednesday, August 14, 2013

ЭРЭЛТ ИХТЭЙ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦВАЛ УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТЭНЭ

Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан үндэсний тэтгэлгийн 70 мянган төгрөгийг өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн оюутнуудад олгосон. Тэгвэл ирэх есдүгээр сараас эхлэн оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг дээр урамшууллын тэтгэлэг нэмж өгнө. Урамшууллын тэтгэлэг нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа.

Wednesday, April 17, 2013

Реферат бичих зөвлөмж

Реферат гэдэг нь эх бүтээлийн зайлшгүй шаардлагатай үндсэн мэдээлэл, дүгнэлтийг өөрийн нэмэлт тайлбар, шүүмжлэлгүйгээр товч оновчтой хураангуйлан бичихийг хэлнэ. Реферат бичихэд эрдэм шинжилгээний өгүүлэлд байдаг дэлгэрэнгүй баталгаа нотолгоогаргах, харьцуулалт жишилт хийх, үр дүнг шүүн хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт гаргах зэрэг үйлдлийг хийдэггүй. Учир нь эдгээр нь уншигчийг итгүүлэх үйлдэлтэй хэрэглүүр юм.

Wednesday, April 10, 2013

Бие даалтын сэдвүүд

1. Ургамлын эсийн бүтэц
2. Ургамал ус шингээн дамжуулах, ууршуулах механизм
3. Фотосинтезийн процесс
4. Ургамлын амьсгалын процесс
5. Ургамлын эрдэс хооллолт
6. Ургамлын өсөлтийг идэвхжүүлэгч бодисууд

Физиологийн хичээлийн тайлан бичих



 Лабораторийн хичээлийн тайлан бичихэд нэмэр болгов.


Protoplasm: The entire contents of a cell comprising the nucleus and the cytoplasm. It is a semi-fluid, transparent substance which is the living matter of plant and animal cells.

Protoplast: The living material of a plant or bacterial cell, including the protoplasm and plasma membrane after the cell wall has been removed.
(В.Н.Исайн. Ургамлын судлал.1959он): 45-64хуудас

Thursday, February 21, 2013

"Москвагийн төр улс бол Киевийн русь биш, Чингисийн угсаа залгамжлагчдын улс мөн"

Оросыг довтолсон нь
Их хаан Өгөөдэй Алтан улсыг байлдан эзэлсний дараа гол анхаарлаа өрнө зүгт чиглүүлж байв. Тэрбээр 1235 онд Хархоринд Их хуралдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг зөвлөлдсөн байна. Энэ хэргийг Зүчийн хүү Бат хаанд эрхлүүлжээ. Батын эзэшил нутаг Монголын эзэнт гүрний баруун хэсэгт байсан нь уг дайныг удирдахад бусдаас ойр байв. Батын зөвлөгчөөр 1223 онд Оросын вангуудын цэргийг Калка голын хөвөөнд бут цохиж байсан Сүбээдэй явсан байна.

Tuesday, February 5, 2013

Хайлж буй дээд монгол!

Д Бум-Очир Кембрижийн их сургууль Их Британи -
Британий Монголчуудын чуулга уулзалтад тавигдаж Цахим Єртөө болон Монгол банкны Өргөмжлөл тусгай шагнал хүртсэн илтгэл

Түүхэн сургамжуудаас - 1/Модун Шаньюгийн алдаа/



Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхой

ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АЛАГ ЦООГ ТЭМДЭГЛЭЛҮҮД



11 сарын 26-нд болох Тусгаар тогтнолын өдөрт

... Наран ургах зүгт эх орон минь бий гэж
Насад мөнхөд залбирч явлаа ...
Дорнын эртний сонгодог найргаас

Их гүрэн задрав



1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм. Хэрэв энэ эрчим хэвээр үргэлжилсэнсэн бол чухам юу болохыг зөвхөн хөх тэнгэр л мэдэх билээ.

АРИГБӨХ НАС БАРСАН УУ, ОРГОСОН УУ?



Монголын Их гүрний сүүлчийн хаан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.

МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ



Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж. Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн

СОРХУГТАНИ БЭХИ ХАТАН



ЧИНГИС ХААНЫ ДАРХАН БЭР, МОНГОЛЫН ТУЛГАР ТЄРИЙН НЭРТ ЗYТГЭЛТЭН
Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун билэгт монгол бүсгүйчүүд. Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бүсгүй байсангүй. Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай