Sunday, December 1, 2013

О.Дашбалбар Нєхєддєє 1


Миний хамгийн дотны хэдэн найз та нарыгаа дурсан дурсан уншиж сууна.^^

О.Дашбалбар Нєхєддєє 1

Гавъяа байгуулаагvй ээ
Гайхуулах юм надад vгvй ээ
Шаналсан vед сэтгэлийг чинь засаж
Шартсан vед дотрыг чинь засаж
Єє сэвийг чинь хvн эрвэл
Ємєєрч
Єер хоорондоо маргахад чинь
Гутарч
Хаа нэгтээ нэрийг чинь сонсохдоо
Баярлаж
Харгуй зам дээр гялалзах од шиг
Хайрлаж явлаа даа!

Наадмын хvлэг цоллох шиг
Найран дээр ам халж
Найзууддаа магтаагvй ч
Хэн нэгний тєлєє зовниж
Хэлэх vгээ мартаагvй!

Нэг гарын таван хуруу шиг
Хэдэн сайхан нехєд минь
Нэг насаар ханилах
Хэлцээгvй тангараг бидэнд бий!

Єдєр шенийн турш бодож
Єр зvрхэндээ хадгалж явах
Тийм хэдэн нехєдтэйгээ
Тэнгэрийн дор бардам явна!

Алдаагий нь хvртэл оноо шиг бодож
Амьд яваагийн минь шалтгаан тэд юм шиг санаж
Эзгvйд нь vгvйлж, галгvй гэрт даарч хонох шиг
Ирэхэд нь баярлаж гадаах нар гэрт орох шиг Бодол санаа сэтгэл зvрх минь нэг
Болгоож харахад хэдэн бие нь л тусдаа
Тийм хэдэн нєхедтэйгээ би
Тэнгэрийн доор бардам явна даа!

Заримдаа би тэднийг эс ойлгож
Зам замаа даган холддог ч
Оройхон бараагий нь харахгvй бол уймарч
Орон гэрт нь уруу царайлсаар очдог.

Хар цай талх, давсаа адилхан хувааж
Харамгvй сэтгэл, шvлэг, ном, мєрєєдєлдєє умбаж
Харуй бvрийд буцахдаа євєр дvvрэн баяр жаргалтай
Хамаг орчлон сэтгэл дотор багтаж ирдэг учиртай.

Холоос давхисаар ирсэн хvлэг морьд шиг
Хонгор насны хэдэн нєхєд минь
Бvхний сэтгэлд шижир алт шиг нийцээгvй гэмээ нь
Бvлээн дулаан хайраар олныг жаргаах нь магад

Ямар ч єєгvй бурхад биш ээ, тэд минь
Янаг охидоо л харин бурхан шиг хайрлана
Баланд шунасан зєгий шиг амьдралд дурлаж
Баясгалант нарыг цонхон дээрээ угтан зогсдог.

Ойворгон, даруу, гэнэн, ухаалаг
Олон араншинтай ч бие биенээ нєхєж
Нийлээд нэг тєгєлдєр хvн шиг болдог юм
Нэг нэгээс нь салгаж болохгvй хэдэн нехед минь!

Уулын манан, бороо шивэрсэн єдєр,
Ухаажсан харц, эмгэд, хvvхэд, нарс мод,
Уйтгар сэргээх хvлгийн янцгаалт
Урам бадраах шенийн оддод дуртай!

Амьдралын хайрласан дээд шагнал-нехед минь
Атаатан дайсны эсрэг гартаа барих илд-нехед минь
Аяны замыг ивээгч далдын сахиус мэт нєхєд минь
Амьдралд та нар миний єєртєє итгэх шалтгаан юм!

No comments: