Sunday, September 22, 2013

Алтан намар

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиравч дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан
Ай даа намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа намар цаг
Амьдрал тэтгэх цаг

Бодол хүслийн жигүүр цуцахгүй
Борхон зүрхний хайр дундрахгүй
Алтан намар эсэн энхийн ерөөлтэй
Аясын салхийг дагаад хийсчихгүй нь сайхан
Дх
Ижил нөхдөө мартахын аргагүй
Эгшиг дуугаа таслах учиргүй
Алтан намар аялгуу айзмын уянгатай
Алслах нарыг дагаад буцчихгүй нь сайхан
Дх
 http://youtu.be/VKLBAsEzTvs
Үг: Д.Цэдэв
(Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, PhD)

Ая: Н.Жанцанноров
(Монгол Улсын Төрийн хошой шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин)

Дуучин: Б.Зангад
(Монгол Улсын Ардын жүжигчин, Оросын холбооны Буриад улсын Ардын жүжигчин)

No comments: