Жаргалтай хүний нүдэнд бүх зүйл сайхан харгаддаг. Тэр юмсыг харахдаа
ямар гоё юм бэ гэж сэтгэл дотроо дуу алдан хардаг. Түүнд хэлэх ч үг
олддоггүй. Тэр зүгээр л байгалийг хараад биширдэг. Хүмүүсийг хараад
талархадаг. Хүүхдийг хараад өхөөрддөг.Тэр дандаа эерэгийг анзаарчихдаг.
Сөрөг зүйлсийг хүртэл эерэг болгон хүлээн авах хандлагтай болчихдог.
Зовлонтой хүний нүдэнд харин бүх зүйлс баргар харагддаг. Тэр дандаа болохгүй бүтэхгүйг л сурамгай гэх чинь олоод харчихдаг. Сайхан зүйлсийг хүртэл саараар харах гээд байдаг. Эсвэл нэг их тоодоггүй. Түүнд сайхан зүйлс нэг их чухал биш байдаг. Саар харин чухал байдаг. Хүнд ер нь юу чухал байна түүнийгээ л тэр олж харж бас ярьж байдаг. Аз жаргалгүй хүн амнаасаа байнга бусдыг муулж үгүйсгэсэн эсвэл гомдолсон үгсийг урасгадаг. Бусдыг толгой сэгсрэн муулж, хэл шогширон үглэдэг. Би байсан бол ингэх байсан юм гэж өөрийгөө далдуур магтдаг. Аз жаргалгүй хүн аз жаргалтай хүнийг харахаараа өөрөө тийм биш болохоор уур нь хүрдэг. Эсвэл атаарахдаг. Та өөрийн аз жаргалтай юмуу аз жаргалгүй байгаа эсэхээ өөрийн бодол санаа, үг яриа, үйл хөдлөлөөрөө илэрхийлж байдаг.
Эх сурвалж: Erdenezuu Monastery Baasansuren

No comments:
Post a Comment