Tuesday, December 3, 2013

Шинэ android үйлдлийн системд Монгол хэл маань албан ёсоор орж байна.

Android Kitkat (4.4) with Mongolian Language 

 Battulga Bayarsaikhan: Google company-d ajildag Mongol zaluu. Amjilt^^


Шинэ android үйлдлийн системд Монгол хэл маань албан ёсоор орж байгааг та бүхэндээ танилцуулахдаа таатай байна.

Google Компаны гар утасны үйлдлийн систем болох Android-ийн шинэ хувилбар зарлагдаад удаагүй байгаа билээ. Энэ удаагийн хувилбарын дугаар нь 4.4 буюу KitKat гэсэн нэрээр нэрлэгдэн гарч байгаа юм. Хамгийн чухал нь энэ хувилбарт Монгол хэл маань албан ёсоор орж байна.

Монгол хэл албан ёсоор орно гэдэг нь юу гэсэн үг вэ?
Та өөрийн утасныхаа тохиргооноос "Монгол" хэлийг сонговол таны утасны бүх заавал болон функцууд Монгол хэл дээр гарах юм. Түүнээс гадна та Монгол гараар бичих боломжтой болно.

KitKat-ийг хэрхэн утсандаа суулгах вэ?
Google-ээс гаргаж буй гар утаснууд болох Nexus4, Nexus5, Nexus7 (tablet) ууд дээр энэ үйлдлийн систем нь суусан бөгөөд бусад гар утас үйлдвэрлэгчдийн хувьд KitKat руу upgrade хийх хугацаа янз бүр байдаг учраас та түр хүлээх хэрэгтэй. Та өөрийн утасны загвар энэ жагсаалтад байгаа эсхийг шалгаарай. http://androidadvices.com/list-android-phones-android-44-kitkat-firmware-update/
Үнэхээр тэсэхгүй бол Nexus 5 худалдаж авч болох юм :)

Яаж Монгол хэлийг сонгох вэ?
Settings -> Language & Input method -> Language -> "Монгол"


Монголоор яаж бичих вэ?
Тохиргоо -> Хэл & оруулах -> Гар & оруулах аргууд -> Google Гар -> Оруулах хэл -> Монгол


Е, Ъ, Щ, Ю үсгүүд хаана байна?

Гар утасны keyboard-ийн хэмжээ жижиг байдгаас хамааран Монгол үсгийн 35 үсгийг багтаах боломжгүй байсан тул 31 үсэгт багтааж, бага ашиглагддаг үсгүүдийг давхар даралтаар гарч ирдэг байхаар бүтээсэн. Дараах үсгүүдийг удаан дарвал үсэг хувирах болно.

Ё -> Е
Ш -> Щ
В  -> Ю
Ь -> Ъ
Та бүхэнд илүү сайхан санаа байвал доор comment дээр бичиж үлдээнэ үү.
Он сар өдөр сонин гараад байх юм?
Он сар өдрийг 1, 3, ... сар гэхийн оронд хулгана, үхэр, бар, туулай гэх мэтээр оруулсан бөгөөд үүнийг засахад ихээхэн цаг орохоор байсан тул энэ удаагийн хувилбарт ингэж гархаар шийдсэн бөгөөд дараагийн хувилбаруудад засагдах байхаа.

No comments: