Их хайр,
их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдагийг сана.
Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө
бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.
Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь
заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
Жижиг маргаанаас болж нөхөрлөлөө бүү
сүйтгэ.
Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг
хийж эхэл.
Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж
бай.
Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ
цэнийг бүү алд.
Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн
сайн хариулт гэдэгийг сана.
Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж,
эргэж бодохын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал
нь таны амьдралын тулгуур суурь юм.
Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед
зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь
мөнхийн алдрыг олох зам юм.
Газар дэлхийтэй эелдэг зөөлөн харьц.
Жилд нэг удаа очиж байгаагүй газарт оч.
Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие
биенээ хайралсан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд
л байдаг ганц зүйл гэдэгийг сана.
Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь
өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.
Эх сурвалж: http://www.budda.mn/
No comments:
Post a Comment