Saturday, September 21, 2013

2013îíä ÌÓ-ûí áóóäàéí ÷àíàð ñàéí ãýíýý, àøã¿é äýý

Энэ жилийн цаг агаарын байдлаас шалтгаалан улсын хэмжээнд тарианы болц долоогоос арав хоногоор оройтож байгааг ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ринчинсэнгэ Төрийн тэргүүнд танилцууллаа. Буудайн чанарын хувьд өнгөрсөн жилийнхээс илүү сайн байгаа аж. Цавуулаг 22 хувиас дээш байгаа тул шинэ ургацаас гарах гурилын чанар сайн байна гэдгийг мэргэжлийн хүмүүс танилцуулж байв. Цавуулаг, цардуул, шилэнцэр гээд буудайд байдаг үндсэн микро элементүүд энэ жил сайн бүрджээ. 


Улсын хэмжээгээр энэ намар 274 мянган га талбайн ургацыг 1100 комбайнаар хураахаар тариаланчид шамдаж байна. Цэрэг дайчид, оюутан залуус үтрэмийн ажилд тусалж байгаа юм.ҮХААЯ-ынхны танилцуулснаар  404 мянган тонн буудайг улсын хэмжээгээр хурааж авах урьдчилсан төлөвтэй байгаа аж. 320 мянган тонн буудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг тул эх орны үйлдвэрийн гурилаар иргэдээ бүрэн хангах бололцоо бүрджээ. 44 мянган тонн үр нөөцөлж, зарим хэсгийг тэжээл, спиртийн үйлвэрийн хэрэгцээнд өгөх юм. Харин газар тариалан багатай баруун бүсийн зарим аймаг импортын гурил хэрэглэх төлөвтэй байгаа ажээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч шатахууны хүрэлцээ, урамшууллын асуудал, буудайн үнэ зэргийг сонирхож байв. ҮХЯ-ны газрын дарга Н.Ринчинсэнгийн хариулснаар шатах, тослох материалын хангамж сайн, Төв аймгийн Угтаал, Цээл, Сүмбэр сумдад бага зэргийн шатахууны дутагдал байсныг шийдвэрлэж өгчээ. Буудайн үнийг ярьж байгаа, урамшууллыг төсөвт тусгасан байна. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буудайн агуулах хэр хүртээмжтэй байгааг асуулаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 146 мянган тоннын багтаамжтай, гурилын үйлдвэрүүд 245 мянган тонн, тариаланчид өөрсдөө 100 гаруй мянган тонн, нийтдээ 440-450 мянган тонн буудай агуулах хэмжээний агуулах бэлджээ. Японы тусламжаар Төв аймгийн Угтаалцайдамд энэ сарын 20-доор 36 мянган тонн буудайн шинэ агуулах ашиглалтад оруулахаар болжээ. 

No comments: