Лабораторийн хичээлийн тайлан бичихэд нэмэр болгов.
Protoplasm: The entire
contents of a cell comprising the nucleus and the cytoplasm. It is a
semi-fluid, transparent substance which is the living matter of plant and
animal cells.
Protoplast: The living
material of a plant or bacterial cell, including the protoplasm and plasma
membrane after the cell wall has been removed.
(В.Н.Исайн. Ургамлын судлал.1959он): 45-64хуудас
Эсийн тургор ба
плазмолиз:
Ус нь эсийн бүрхүүл ба протоплазмаар дамжин хоосовчинд
нэвтрэн орох нь эсээс бодисын гарах явдлаас түргэн байдаг учир эсийн шүүс нь
протоплазмыг эсийн бүрхүүлд нягт шахдаг. Тургор даралт гэдэг нь
Тургорын
байдалд байгаа эсүүд бие биетэйгээ нягт шахалдах учир ургамлын эрхтнийг уян
хатан болгодог. Тургорын ачаар өвслөг ургамлын хэсгүүд нь гөлгөр,тэнэгэр
байдалд оршино. Мөн үндэсний эсүүд нь ургах үедээ газрын хөрсний хэсгүүдийг
ангайлгаж чадах бөгөөд ургамлын навч ба иш дээр оршиж байгаа амсарын эсүүд нь
тургорын ачаар онгойдог.
Түүнчлэн
ургамлын дотор байдаг олон тооны хөдөлгөөн гардаг бөгөөд жишээлбэл, цэцгийн
дэлбээ нээгдэх ба хаагдах, шөнийн цагт навчнууд эвхэгдэж зарим шүүстэй үр жимс
хагарах дохиур цэцгүүд хөдлөхзэрэг болно.
Тургорын
ба плазмолизын үзэгдэлтэй хөдөө аж ахуйн практикийн олон асуудлууд нягт
холбоотой байна. Газрын хөрсийг хэтэрхий их болгоомжгүй бордоход газрын хөрсний
уусмалын бөөгнөрөл нь тун их хэмжээнд хүрээд, үндэсний системд ус хүрч орох
явдал бэрхтэй болж үндэс бас үндэсний үснүүдийн эсүүдийн плазмолиз гарч аолох
юм. Үүнд ургамлын хөгжилт нь бүр мөсөн зогсож соёонууд нь мөхөх буюу огт
гарахгүй болно. Эсийн тургор нь ургамлын өсөлтөнд тус дөхөм болно.
Усанд
уусдаг олон бодисыг эсийн дотор барьдаг протоплазмын чадлын ачаар амьд эсүүд нь
өөртөө усыг гадна талаас нь сорно. Ус ихтэй эсийг бодвол ус багатай эс нь усыг
их хүчтэй сордог. Хамгийн их тургортой ба усаар ханасан эсүүдийн дотор ус
орохоо зогсдог байна.
No comments:
Post a Comment