Sunday, November 17, 2013

Стрессын эсрэг “тэмцэгч” шидэт 16 хүнс

1.Улаан лооль. Энэ ногоонд ихээр агуулагддаг Фениланин хэмээх амин хүчил нь эндорфин хэмээх гормоны уналтыг зогсоох шидтэй. Эндорфин нь сэтгэл санааг өөдрөг байлгадаг гормон юм.
2. Цацагт хяруулын мах. Улаан лоолинд байдаг фениланинаар баялаг. Энэ нь хүний сэтгэл санааг хөгжөөдөг допаниныг нэмэгдүүлдэг. Германы эрдэмтэд амин хүчлийн үйлчлэлээр хүний депресстэй тэмцэх чадвар нэмэгддэгийг тогтоожээ.
3. Дарс. Тархи мэдрэл цочирч, уур бухимдал үүсэхийн эсрэг үйлчлэлтэй полифенолын эх булаг бол улаан, цагаан дарс юм. Хундага дарс уусны дараа хүн яагаад тайвширч, сэтгэл хөгжөөд ирдгийн учрыг ойлгов уу?Унтахын өмнө ганц хундага дарс тогтоочиход нойр сайн хүрч, сэтгэл хөгжөөд ирэх нь байна.
4. Ногоон цай. С амин дэм агуулдаг ногоон цай нь стрессийн гормонуудыг дарангуйлдаг шидтэй.
5. Шоколад сэтгэл санааг өргөх олон элемент агуулдаг. Жишээ нь фенилэтилафин буюу жинхэнэ стресс эсэргүүцэгчийг агуулдаг. Шоколад нөгөө эндорфин хэмээх аз жаргалын гормон ундраадаг эх булаг шүү дээ.
6. Шоколадтай зайрмаг. Шоколадны найрлага дахь сахар серотонины хэмжээг ихэсгэж, аз жаргалын гормоныг нэмдэг тул жинхэнэ стрессийг устгагч даа.
7. Салат навч. Амин хүчил үүсгэгч тирозин нь депресстэй тэмцэгч сайн зэвсэг юм. Бүх л ногоон хүнс нь хүнийг тайвшруулж, артерийн даралтыг хэвийн байлгаж, сэтгэл хөдлөлийн дарамт, толгойн өвдөлтийг намжааж стрессийг багасгадаг.
8. Тахианы мах. Тринтафоны төрлийн амин хүчлээр баялаг. Сератонин буюу тайвшруулагч гормон ялгаруулдаг.
9. Ногоон вандуй. Вандуй идсэнээр фолийн хүчил ялгаруулж, серотонины хэмжээ нэмэгдэж тайвширдаг.
10.Цэцэгт байцаа. В1, В9 амин дэмүүд, фолийн хүчлээр баялаг. Сэтгэл санааг өөдрөг байлгана.
11. Сүү. Тринтафон хэмээх амин хүчлээр баялаг. Тархийг сератонинаар тэтгэн, тайвшруулж, сэтгэл санааг хөгжөөнө. Нойргүйдлээр шаналагчид унтахын өмнө аяга халуун сүү уух хэрэгтэй.
12. Шарсан загас. Финландын мэргэжилтнүүдийн судалснаар загасан хоолтнууд бусад хүнстэнтэй харьцуулбал стресст орох магадлал 30 хувиар бага байдаг. Шарсан загас нь омега-3, фосфороор баялаг тул тархийг сэргээнэ. Омега-3 нь депрессийн хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст В12 аминдэмээр дэмжлэг үзүүлдэг.
13. Бүхэл үрийн будаа. Нүүрс усаар баялаг тул организм дахь сератониныг нэмэгдүүлж, нүүрс ус нь сэтгэл санааг хөгжөөнө.
14. Нэрс. Стресстэй тэмцэх хүчит зэвсэг С амин дэмээр баялаг. Хөгшрөлт, сэтгэл гутралын эсрэг горомон ялгаруулах үйлчилгээтэй.
15. Самар. Депрессийг биеэс зайлуулан санаа сэтгэлийг өргөх чадвартай селена хэмээх бодисын эх булаг юм.
16. Амттан. Таны дуртай амттан эндорфины эх булаг болж байдаг. Тиймээс амттанаас бүү татгалз

http://zugii.mn/

No comments: