О.Дашбалбар Нєхєддєє 2
|
|
Хувинтай ус асгах шиг хур их гунигаа юvлээд Хуучин сайн нєхєр минь наашаа нэг ирээч! Ажил тєрєлдєє тvvртсээр хэн нэгнийгээ анзааралгvй Ахуй хоногийн тоосонд хайнга гэлдэрч яваа юм биш биз? Амин зуулгын тэмцэлд морь нохой мэт зvтгэсээр Амтат сайхан бvхний хажуугаар єнгєрєєгvй биз? Алсын уулын оргилыг ширтэх сэхээгvй явахад Алим зуусан хараацай дэргэдvvр нисээгvй биз? Дэмий нэгийг мєреедеж, хэтэрхий бодолдоо хууртан Дэргэдээ яваа сайн ханиа гомдоогоогvй биз Адилхан л хvний vр, амьтны заяа ижилхэн шvv дээ Амьдын хорвоод нэгий нь дутуу хайрлаагvй биз? Алив сайн сайхан юм бvхэн цаг цагтаа єнгєрдег, Арчаагvй нэг нь тvvнээс зууралдсаар хоцордог! Алсын зуунууд єєдєєс эгнэн, бороон хєшиг намирч Айлын минь єхид есч хадамд гарахаар явж байна... Эмээгийнхээ хормойноос чангаах хоёр настай хєвгvvн Энэ амьдралаас гээгдэлгvй, унан тусан хеллєне... Энгvvн vнэнийг тоолгvй зоогийн газар халамцаж Ээжийнхээ цагаан сvvг архитай адилтгаагvй биз? Та нартайгаа би илэн далангvй нэг ярих сан, Тамхины утаа нэвтлэн дотоод ертєнц рvv нь енгийхсєн! Амирлангуй тайван едрvvдийг аяархан нэг цочроож Амиан бодохын торноос алдуурсан шувуу шиг нисэхсэн! Анд минь, энэ едрийг еерсєддее зориулъя, наашаа суу! Агшин бvр vнэтэй ч ашиггvй єнгєрееснеє харамсах меч байг! Алив бvхнийг мартаж, бие биеэ нэг харъя! Аль эртний цог золбоогоо он жилийг туулан авчирсан уу? Цалин хєлс, талх давс, тvлээ тvлш, аар саарханыг орхиж Цаг хугацаанаас жааханыг тасалж амьдралаа эргэж нэг шvvе! Олсон зев бодол, явсан буруу зам, гомдоосон хvмvvсээ саная Оройтоогvй дээрээ ээжийгээ асарч, гэргийгээ жаахан тайвшруулья! Ажил, ажил... гэж явсаар нехеддее очилгvй жил тойрлоо Анзааралгvй єнгерєєсен хэчнээн олон нvд хариу нэхнэ вэ? Тvмэн сайхныг хийе гэвч, тvvнийхээ хажуугаар одохоо зогсож Тvгших зvрхээ бусдын тєлее хямгадах ёстойгоо мэдье!... Бага vд хаалга тогшиж, залуу нас хэвийлээ Бадрангуй халуунаа сэтгэлдээ авч vлдье! Амь хохирохоос буцалгvй, бусдыгаа хайрлах сэтгэл Амьдралын vнэ цэнийг нэмж, єєрийгєє бодохоос аварнам, Он жилvvд ухаарлын хаалгыг сэм сэмхэн тогшиж Оройтосхийж ирэхдээн хершийнхнєє сэрээчих вий гэж зеелхен егснем. Ядарсан эмгэн нойр нь хvрэхгvй эргэж хервесеер, арайхийж зvvрмэглэхэд Явдал ширvvдэж, хелийнхоо чимээгээр цочоох вий гэж айнам. Гэрэлтэй цонхны дэргэд намайг харуулдсан хань ижлээ еревдеж Гэм хийсэн юм шиг зововч, гэгээн тєрх сэтгэлд минь баярланам. Хvлээж цєхрєєд нойрондоо автсан vрсээ сэмхэн vнсэхээр бехийхдєє Хvv минь том болсныг сая л ухаарч, санаа алдан зулайг нь илбэнэм, Айсуй яваа галт тэрэг шиг едер хоногуудад Авснаан бус, егснеен тооцох нас минь ирлээ... Амин зуулга бус, алс хойчийн сэтгэлээр амьдрах Аугаа хvслэн биднийг мен чанартаа дуудлаа... Хумхийн тоосыг мернеесєє сэгсрэх шиг Хувийн єчvvхэн бодлуудыг орхилоо би! Эрэл, vнэний урт зам ємнєес минь тослоо... Эзэмшилдээ би эр зориг, хvн чанараа л авч vлдлээ! |
Sunday, December 1, 2013
Хайрт найз нартаа санан дурсав^^
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment