Энэтхэгийн дундах Бутаны хаант улс. Оршин суугчид эх орноо Druk Yu буюу тэнгэрийн луу хэмээн нэрлэдэг. Цас хайлсны улмаас уулнаас буух их хэмжээний ус энэхүү үзэсгэлэнт газрын эртний сүм хийд, дэд бүтэц, суурьшмал амьдралд аюул занал учруулж эхэлжээ. Тун удахгүй эл бүсийн хамгийн өндөр уулын мөс үгүй болж болзошгүй юм.
2. Монголын нүүдэлчин ард түмэн энэхүү зах хязгааргүй тэгш талд 3000 жил амьдарч байна. Тэд малаа маллахдаа шим тэжзэлт бэлчээр, өвс ургамлын гарцыг хайн нэг газраас нөгөө газар уруу нүүдэллэн амьдардаг. Сүүлийн 80-90 жилийн турш энэ нутагт хур тунадасны түвшин мэдэгдэхүйц багасч, температур нэмэгдсээр байгаа юм. Говийн цөл хойд хэсэг рүү тархаж байгаагаас малчдын ая тухтай амьдрах газар улам бүр хумигдсаар байна.
3. Венесуэлийн Каракаст 4.3 сая хүн амьдарч буйн тал нь хотыг бүчсэн бэл дагуух урцанд дорой буурай аж төрж байна. Аадар борооны уршгаар хөрсний гулгалт байнга үүссэнээс хүний амь эрсдэх нь ч энгийн үзэгдэл болжээ. 1999 онц аадар бороо хэд хоногоор орж үер болон үргэлжилснээр 30 мянган хүн амь насаараа хохирсон байна. Таамаглаж буйгаар цаашид үерийн хүч ч нэмэгдэж хөрсний гулгалтад эндэх хүмүүсийн тоо өсөх хандлагатай.
4.Какаду бол 10 мянган жилийн тэртээх сүг зураг, нэн ховордсон амьтдаар баялаг Австралийн байгалийн болон соёлын дурсгалт газар юм. Усны шувуудын ховордсон 60 орчим терөл зүйл энд бий. Уур амьсгалын өөрчлөлт, далайн түвшин нэмэгдсэн нь нутгийн уугуул иргэдийн амьдралын хэв маягийг өөрчилж, нэн ховор шувуудыг намагт талд мөхөх аюулд хүргээд байна.
5. Олон сая хүн амтай Чикаго хот 1830 онд тулгын чулуугаа тавьснаас хойш Америкийн үйлдвэр худалдаа, арилжаа наймаа, санхүү зугаа цэнгэлийн төв болсон юм. Гэвч энэ зуунаас эхлэн тус бүс нутагт температур байнга нэмэгдэж зундаа цельсийн 43 градуст хүрч, хур бороо, үерийн үр дагавар урьд хожид үзэгдээгүйгээр нэмэгдэх болжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар зууны төгсгөлөөр Чикаго хотын цаг уур Техастай адилавтар болох гэнэ.
6. Өмнөд Сибирийн Байгал нуур дэлхий дээрх хамгийн гүн агаад цэнгэг нуур юм. Нуурын цэнгэг усны эзлэхүүн дэлхийн нөөцийн 20 хувь юм. Харамсалтай нь ойролцоо орших үйлдвэрийн хаягдал болон дулаарал нуурын унаган төрхийг алдагдуулахад хүргэжээ. Сүүлийн 60 жилд нуурын температур нэг градусаар нэмэгдэж, тус бүс нутагт өвөл богиноссон нь Байгалийн нуурын биологийн эмзэг төрөл зүйлд сөргөөр нөлөөлөх болжээ.
хотуудын нэг. Сүүлийн 100 жилд хотын температур автомашины хиймэл халалт, уйлдвэрийн хорт хийн улмаас дулаарлаас ч хурдацтай тав дахин өссөн. Ингэснээр уг хотод өвөл нь температур 0-ээс доош буух нь ховор. Ирэх 100 жилд Токио болон дэлхийн бусад томоохон хотод температур өсөх хандлагатай байна.
8. Энэтхэгийн далай орчмын 1200 арал наран шарлагын газар, гайхалтай шүрэн хадаараа алдартай.Гэсэн хэдий ч дулаарлын нөлөөгөөр арлуудын 80 хувь нь далайн түвшнээс нэг метр орчим товойн харагдаж буй агаад далайн түвшин нэмэгдэх тусам усанд ор мөргүй алга болох аюул тулгараад байна. Сүүлийн 15 жил далайн түвшин 4.5 см-ээр дээшилсэн. Түүнчлэн шуурга ч энэ бүс нутгийг тойрохгуй байна.
9. Дарсны үйлдвэрлэл Францын өмнөд хэсэгт Каори хотын дэргэд Лот голын дагуу Ромын эзэнт гүрнээс хойш цэцэглэн хөгжжээ. Эдүгээ энэ газар усан үзмийн тусгай сортыг 4200 гектарт шилжүүлэн суулгасан байна. Харамсалтай нь усан үзэм уур амьсгалын өөрчлөлтөд хэт эмзэг бөгөөд температур нэг градусаар нэмэгдэхэд тэдгээрийг суулгах сэрүүн газар хайх шаардлага үүсдэг аж. 2070-2099 онд Францад температур зургаан градусаар нэмэгдэхэд усан үзмийн тариалан ор мөргүй алга болох гэнэ.
10. Сахарыи цөлийн дэргэд орших Тимбукту хот цөлийн дундуур худалдаа арилжааны зам харгуй байсны ачаар эрт цагт эдийн засаг, соёл урлагийн гол төв байж. XIV-XVI зуун бол уг хотын цэцэглэлтийн оргил үе байсан бөгөөд эдүгээ дэлхийн өвийг дансжуулж хамгаалдаг ЮНЕСКО-гийн бүртгэлд оржээ. Цөлийн температур нэмэгдсэнээс хотын эртний сүм хийдүүд мэдэгдэхүйц сүйрлийн байдалд ороод байгаа юм.
No comments:
Post a Comment