Thursday, May 6, 2010

Хэрхэн PDF форматаас HTML формат руу шилжүүлэх вэ?

Аливаа хайлтыг интернэтээс хайж өөрийн файл үүсгэхэд төвөгтэй зүйлсүүдийн нэг бол PDF /Adobe Portable Document Format/-аас cut болон copу, paste хийж болдоггүй. Тэгвэл хэрхэн үүнийг шинэ софтвер татаж авч, худалдан авалгүйгээр хийх вэ?


Алхам 1.

Gmail нь Adobe PDF форматыг HTML форматын файл руу хувиргах боломжтой байдаг. Нэмж хэлэхэд Microsoft Word дээрх HTML формат руу ч хувиргадаг байгаа. Тэгэхээр хамгийн эхний таньд хэрэгтэй зүйл бол Gmail дээр хаягтай байх явдал юм. Та Google дээрх е-майл бүртгэл рүү орсноор л үнэгүй хаягтай болох боломжтой.

Алхам 2.

Ингээд Google дээрх gmail хаяг дээрээ майл бичихээр тохируулан тавина.

Алхам 3.

PDF форматтай файлаа өөрийн Gmail хаяг руугаа явуулна. Ингэхдээ та “attach file” гэсэн товч дээр дарж хэдэн ч файл явуулж болно.

Алхам 4.

Өөр дээр тань ирсэн файлтай е-майлаа нээгээрэй. Та файлаа HTML формат дээр үзэх гэсэн товчийг дарснаар хуулагдахгүй байсан өөр форматын файл тань уншигдах болно.

Алхам 5. Хэрэгтэй файлаа cut дараа нь paste хийж өөрийн шинэ файлаа үүсгэж хадгалаарай. Та хүссэн файлаа ямар ч софтвер ашиглалгүй HTML рүү хувиргаж чадлаа шүү дээ.

No comments: