Sunday, May 2, 2010

Гажнайлж, "Syngonium podophyllum",싱고니움

 

Латин нэр : Syngonium podophyllum, Сингониум, 싱고니움, Гажнайлж


Araceae овогт багтдаг мөлхөө ургамал бөгөөд навч нь сумны зэв хэлбэртэй шаргал ногоон өнгөтэй байдаг. Уг ургамал нь агаар цэвэршүүлэх чадвараараа маш сайн, арчилгаа бага шаарддаг тасалгаанд өргөн тарьдаг.

Байрлуулах газар: Чийг их шаарддаг, гэрэл бага шаарддаг гэх мэт онцлогтой учир угаалгын өрөөнд илүү тохиромжтой.

Дулаан: Ургалтын доод хязгаарын температур нь 15 градус.

Гэрэл: Сүүдэрлэг газар илүү ургадаг. Ер нь ихэнх толбот хээтэй навчит ургамлуудыг бүдэг гэрэлтэй орчинд тарих хэрэгтэй байдаг.

Усалгаа: Хөрсийг ерөнхийдөө чийгтэй талдаа байлгах хэрэгтэй. Хэт хуурай юмуу хэт чийгтэй тохиолдолд навч нь шаралдаг. Агаарын чийгийг нэмэгдүүлэхийн тулд навчийг шүршиж усалж байх шаардлагатай.

Бордоо: Хавраас намрын хооронд 2 долоо хоногт нэг удаа навчит ургамалд зориулсан бордоогоор бордох хэрэгтэй.

Шилжүүлэн суулгах: 2-3 жилд нэг удаа  хаврын улиралд хийнэ

Үржүүлэх арга: Навчны нахиа болон шинээр гарч ирсэн мөчрийг(навчны бариулыг) тайран авч хөрсөнд суулгаж зун үржүүлж болно.

No comments: