Латин нэр : Spathiphyllum wallisii- Спатифиллум, 스파티필름, Нөмрөгөнө
Araceae овогт багтдаг бөгөөд жад хэлбрийн зуйван, тод ногоон өнгийн гялалзсан навчтай.
Багцэцэг нь боргоцой хэлбэрийн шар өнгөтэй цагаан бүрхүүл нь ороосон байна. Арчилгаа хялбар, тасалгааны нөхцөлд ч цэцэглэдэг.
Байрлуулах газар: Унтлагын өрөө болон бие засах өрөөнд илүү тохиромжтой ажээ.
Дулаан: Дулаахан газар буюу 16-20 градусаас доошгүй газар тохиромжтой. Ургалтын доод хязгаарын температур нь 15 градус. Халуун хүйтний хэт өөрчлөлтийг тэсвэрлэж чаддаггүй ургамал юм байна.
Гэрэл: Сүүдэрсэг ургамал тул нарны эгц туссан гэрэлд байрлуулахаас зайлсхийх хэрэгтэй. Гэрэл бага тохиолдолд цэцэглэхгүй ээ.
Усалгаа: Хавраас намрын хооронд аль болох сайн услах хэрэгтэй бол өвөл нь багасгана. Мөн дан усанд ч ургадаг тул тоосны алергитэй хүмүүст зөвлөж байна. Навчийг нь байнга шүршиж байх хэрэгтэй. Би өөрөө гэртээ нөмрөгөнийг тариад удаж байгаа бөгөөд ажиглалтаас үзвэл хуурайшилтанд ч нилээн тэсвэртэй юм билээ.
Бордоо: Өмнөх гажнайтай адилхан бордоно.
Шилжүүлэн суулгах: Хавар болгон хийх хэрэгтэй.
Үржүүлэх арга: Хавар бут бутаар нь салгаж үржүүлнэ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment