Saturday, May 1, 2010

Мөнхрөө,"Sanseveria trifasciata" 산세베리아

 

Латин нэр : Sanseveria trifasciata- Сансевэриа, 산세베리아, Мөнхрөө


 Dracaenaceae овогт багтдаг бөгөөд амьдрах чадвар нь маш сайн махлаг ургамал юм. Илдэн хэлбрийн навч нь саарал ногоон өнгийн судалтай ба навчны ирмэгээр алтан шаргал өнгийн эмжээртэй байдаг. Анхилуун сайхан үнэр ялгардаг жижиг ногоон өнгийн цэцэг дэлгэрдэг. Ихэвчлэн өндөр ургадаг мөнхрөө өргөн тархсан боловч  сүүлийн үед хүмүүсийн сонирхлоос улбаалан өхөөрдөм намхан  сорт ч гарч ирсэн. Солонгос, Япон гээд олон улсад хийсэн судалгааны үр дүн уг ургамлыг агаарыг хамгийн сайн чийгшүүлдэг гэдгийг нотолсон бөгөөд албан тасалгаа болон гэртээ өргөн ургуулдаг. Ямар ч нөхцөлд сайн ургах чадвартай учраас бусад ургамлуудтай хослуулан байрлуулж өвөрмөц дизайн бүхий мини гарден хийхэд тохиромжтой.
Байрлуулах газар: САМ ургамал учраас унтлагийн өрөөнд байрлуулбал илүү үр дүнг нь үзэх боломжтой.

Дулаан: Нилээн тэсвэр сайтай ургамал бөгөөд ургалтын хамгийн доод температур нь 5 градус юм. Өвлийн улиралд аль болох сэрүүвтэр газар байрлуулах нь зохимжтой.

Гэрэл: Шууд бус тусах гэрэлд сайн ургадаг ба эгц тусах гэрэлд ч ургах чадвартай. Гэвч эгц тусах гэрэлд удаан байлгавал навч нь шаралдаг.

Усалгаа: Ганд тэсвэртэй ургамал тул усалгаа бага шаарддаг. Мөнхрөөг дээрээс нь усалдаггүй. Зөөлрүүлсэн усаанд 10 минут орчим дүрж услах хэрэгтэй ба усалгааг хөрс хатсан тохиолдолд гүйцэтгэнэ. Усалгаа ихдэх тохиолдолд үндэс амархан ялзарч үхдэг гэдгийг бодолцон аль болох хөрсийг хуурай талд нь байлгах хэрэгтэй.

Бордоо: Хавраас намрын хооронд навчит ургамлын бордоогоор сард нэг удаа борддог.

Шилжүүлэн суулгах хугацаа: 2-3 жилд нэг удаа хийнэ.

Үржүүлэх арга: хажуугийн найлзуур болон үндэслэг ишээр нь юмуу  навчийг нь хуваах замаар үржүүлж болно.

No comments: