Энэ нийтлэлийг уншаад үзэхэд илүүдэхгүй санагдлаа. Бидний хувьд сэтгэл судлалын талаар мэдлэг муу байдаг учраас олон юман дээр дүн шинжилгээг буруу хийж алддаг юм шиг санагддаг. Хүн өөрийнхөө тухай болон бусдын тухай тодорхой хэмжээгээр мэдэж гэмээн илүү бие биенийгээ ойлгож харьцдаг болов уу гэж боддог. Ингээд та бүхэн ч гэсэн нэгийг бодоод үзээрэй.
- Хүн хэдэн шат дамждагийг сэтгэл зүйчид тодруулжээ-
Хүний нас гэдэг зөвхөн биологийн ч бус сэтгэл зүйн ойлголт. Хүн бүрийн туулж өнгөрүүлдэг шат бүрт насны онцлогийн хямрал хүлээж байдаг гэнэ. Эл хямрал сэтгэл зүйн доройтол, амьдралаа дутуу үнэлэх, шинэ боломжуудыг нээх зэрэгтэй шууд холбоотой. Хувь заяаны эдгээр зөрлөг дээр бид хүсэл, догдлолоосоо хамааралгүйгээр оршдог. Тиймээс эдгээр хямралд эртнээс бэлдэх хэрэгтэйг сэтгэл зүйчид зөвлөж байна.
Бид далайн хавчтай адил
“Бид ямар нэг зүйлээрээ зарим мэлхийн төрлийн амьтадтай адилхан” гэж Америкийн нэрт судлаач Гейл Шихи “Өөрчлөлтүүд” номондоо бичсэн байдаг. Далайн хавч өсч, хөгжихийн сацуу бүхэл бүтэн хамгаалалтын хуягуудаа хаядаг. Гаднах хуяг нь саад болж эхэлмэгц түүнээсээ ангижирдаг. Тэгсэн мртлөө хуяггүй болмогцоо хэт эмзэг, мэдрэмтгий болж, шархлан хурдан шинэ хуяг ургахыг тэсэн ядан хүлээнэ. Яг үүнтэй адил хүн бүр шинэ шат ахих тусмаа өмнө байсан хамгаалалтын бүтцээ алддаг. Үр хөврөл шиг мэдрэг, эмзэг болж шинэ хамгааллыг эрэлхийлэн, өөрийн болгож эргэн тойрны нөхцөлдөө аажмаар дасах чадварыг бий болгодог байна. Эл шилжилтийн явц хэдэн жилийн турш үргэлжилж болно. Түүнийг даван туулж, өөрийн болгосныхоо дараа бид дараагийн насны шат хүртлээ харьцангуй тайван, идэвхгүй байдалтай байна.
Амьдралд хэдэн шат байгаа вэ?
Ер нь насны цэгийг хэд гэж тоолдог юм бол? Сэтгэл зүйч, философч, зохиолчид энэ асуултад өөр өөрөөр хариулсан байдаг. Шекспир л гэхэд, хүн амьдралынхаа долоон шатыг дамждаг гэж үздэг байж. Шекспирээс өмнө энэтхэгчүүдийн номлолд амьдралын дөрвөн шатны тухай бичсэн байдаг. Энэ нь а/ сурах, б/ гэр бүлийн эзэн, в/ ганцаардмал амьдрал, г/ төгсгөлийн шатны үе. Энэ үед хүн бүх зүйлдээ сэтгэл хангалуун болж, юу ч хүсч сонирхож, юунд ч татагдахаа болино. Гете ч амьдралынхаа үеийг хүүхэд бодит үзэлтэн, хархүү төгс үзэлтэн, залуу үл итгэгч, өвгөн агийн ёсыг баримтлагч тодотгосон байна. Харин нэрт сэтгэл зүйч Эрик Эриксоны онолоор, амьдралын мөчлөг найман шатанд хуваагддаг бөгөөд тус бүр нь хямралаар дуусдаг. Гэхдээ сүйрэл бус тодорхой хэмжээний хямралын агшин. Хүүхэд насны хямралуудыг эмч сэтгэл зүйчид хангалттай бичсэн байдаг болохоор амьдралын бусад шатыг сонирхоё.
18-20 нас
“Эцэг эхийнхээ гэрээс тусгаарлах хэрэгтэй” гэсэн уриан дор амьдрал үргэлжилдэг. Харин 20 нас хүрмэгцээ гэр бүлээсээ жинхэнэ холддог / их сургууль, цэргийн алба, урт, богино аялал..г.м/ ч “Томчуудын ертөнцөд хэрхэн биеэ авч явдаг юм бол доо?” гэсэн чухал асуудалтай тулгардаг. 30 нас карьерийн өсөлтийн эрэлтэд өнгөрдөг. Ажил дээр томоохон өөрчлөлт, эндүүрэл, байнгын хямралууд ээлжилнэ. Амьдралынхаа туулж өнгөрүүлсэн зарим хэсгийг тасдаж хаян, бүхнийг шинээр эхлэмээр санагдана. Энэ нь гарц хайж байгаа байдал юмуу мөрөөдлөө биел үүлэх арга зам эрэлхийлж буйн шинж. Энэ үед ганц бие хүмүүс ихэвчлэн ханиа хайх эрлийн хэмнэлтэйгээр амьдардаг. Гэртээ хүүхдээ өсгөн суухдаа сэтгэл хангалуун байсан эзэгтэй нар гэрт суухаас залхаж гадуур байхыг эрмэлзэнэ. Харин хүүхэдгүй гэр бүл хүүхэдтэй болох бүхий л боломжийг хайна. Долоон жилийн амьдралыг хэдийнэ ардаа орхисон гэр бүлийн дийлэнх нь сэтгэл хангалуун бус байдлыг мэдэрнэ. Энэ нь салалт юмуу нууц амрагийн эрлээр дуусах нь элбэг. Харин энэ үед мэргэжлээ солих үзэгдэл харьцангуй ховор.
30-35 нас
Гучин наснаас хойш олон нөхцлөөс ангижирч илүү ухаалаг, нямбай болно. Амьдрал гадэг үгийг бүрэн уттаар нь эргэцүүлж, илүү намбалаг байхыг хичээнэ. 30 настнуудын дийлэнх нь хуучин бүхнээ хаяж, шинийгбий болгохыг хүснэ. Өөрийн гэсэн гэртэй болохыгэрмэлзэж, тогтвор суурьшилтай албан тушаалтай болохыг хүснэ. Эмэгтэйчүүд сексийн оргил үетэйгээ золгоно. Үүний зэрэгцээ эрчүүдээс өмнөхөөс илүү хүндлэл хүснэ. Охин насны болгоомж, түгшүүрээ гээн юуны ч төлөө явах зоригтой болно. Харин эрчүүд эсрэгээрээ өөрчлөлтийн анхны шинж тэмдгүүдийг мэдэрч цаашид сайхан зүйл болохгүй мэт сэтгэгдэлтэй болно. Мөн адил насны эмэгтэичүүдээсээ илүү хөгшрөлтийн шинж тэмдгийг мэдэрч илүүдэл жин, үрчлээс, зүрх судасны өвчнөө анзаарч эхэлнэ.
35 нас
Фауст энэ насан дээрээ цааш хөдөлж чадахгүйгээ ойлгон Мефистофельтэй гэрээ хийдэг. Энэ бол өдий настангуудад тохиолддог түгээмэл асуудал бөгөөд энэ насныхны 65 хувь нь салаа замын уулзвар дээр ирсэн мэт сэтгэгдэлтэй болдог байна. Гучин таван насанд залуу эрдэмтэд болон зохиолч болохоор эхэлж буй хүмүүсийн залуу нас албан ёсоор дуусгавар болдог. Алдарт хүрэх цаг болсон гэсэн үг. Амьдралынхаа дунд хүрсэн хүмүүс эл зам хаа хүртэл үргэлжлэхийг төсөөлнө. Цаг хугацаа багасч эхэлнэ. Залуу нас, эрч хүчийн алдагдал, бүхний тэргүүнд байдаг байр суурь өөрчлөгдөх зэрэг нь хямралд оруулж болзошгүй. Үүнийг амжилттай даван гарахын тулд зорилгоо эргэцүүлэн, дүн шинжилгээ хийж, гарц хайхаас ангид байх хэрэгтэй. Гучин таван настангуудад жинхэнэ найз ховордож, зүгээр л “танил” юмуу “ашигтай” хүмүүсийн хүрээ үүснэ. Хэрэв онцгой авъяастнууд 20 насандаа хэдийнэ амжилт гаргасан байдаг бол 35 насандаа амжилтад хүрэхэд ур чадварууд шаардагдана.
35-45 нас
Үхэл гэдэг үнэхээр ирэх л юм байна даа гэж боддог болно. Амьдрал гэгч чухам юу вэ гэдгийг яаравчлан тодорхойлохгүй бол зүгээр л оршин тогтнохын тулд цаг хугацаа өнгөрөөх албатан болж хувирна шүү. Энэ энгийн үнэн аймшигтай санагдана. Амьдралынхаа хоёр дахь хагас руу шилжин орох маш хурдан, хатуу мэт санагдах тул хямралын байдлаар хүлээн авна. Дөчин насны өмнө карьераа босгох нь зайлшгүй чухал. Өдий хүртэл ямар нэг амжилт гаргаж чадаагүй, өндөрлөгт хүрээгүй хүмүүст эцсийн боломж олгох үе. Энэ насныхныг залуухан гэж тодотгохоо болино. Хосуудын хувьд хоёр дахь хямралын үе тохиох бөгөөд эхний үеэс нэлээд гүн, хэцүү байх агаад нэг юмуу хздэн жил ч үргэлжилж болно.
50 нас
Харамсалтай нь 50 настангуудын дийлэнх иь хүүхэдтэй адилхан болж хувирдаг. Энэ нь шинжлэх ухааны олон баримтуудын нэг. Өдий насны эрчүүдэд нэгэн чухал асуудал тулгардаг нь бэлгийн сулрал. Нөгөө талаас тэдний мэдрэлийн систем төмер мэт болдог. Тэд хашгирч буй эхнэр, зандарч буй дарга гэх мэт гадаад сөрөг зүйлд онцгой эмзэглэн хүндээр тусгаж авахгүй, сул нөлөө үзүүлнэ. Харин мэргэжилдээ үнэнч сэтгэлээр хандана. Ахимаг насны дунд үед олон хун амьдралын баяр баясгаланг хамгийн энгийн болон хүнд ямар ч зүйлэзс олж чаддагаараа онцлог.Тиймээс ганцхан өдрийн дотор амьдралын хэв маягаа өөрчлөх гэнэтийн шийдвэр гаргачихаж ч магадгүй. Нэрт зохиолч Хенри Ибсен л гэхэд 40 нас гараад алдрын оргилд хүргэсэн гайхалтай туужуудаа бичсэн. Харин Тициан 40 нас хүртлээ хэний ч танил бус зураач байсан. Тэр ч атугай аугаа хүмүүс 40 гараад танигддаг гэх яриа ч бий.
50-55 нас
Тавин насанд туршлагатай байдал, халуун дулаан энергитэй болдог. Найзууд болон хувийн амьдрал хамгаас илүү чухал болно. “Дэмий зүйлээр оролдохгүй байх” гэсэн уриаг эрхэмлэнэ. Өдөр тутмын асуудлууд багасч эхзлнэ. Бүтэзлч шинэ чадварууд бий болно. Удирдах албан тушаалтнуудын нас гэхэд хилсдэхгүй. Харин эмэггэйчүүдийн хувьд хоёр таагүй сэтгэгдзл төрнө. Эхний сөрөг нь, “Өөртөө зориулж юу ч хийж чадсангүй. Зөвхөн гэр бүлийнхээ төлөө гэсээр иржээ. Хүүхдүүд маань өсч томроод орхин одсон, нөхөр маань нэг их завгүй. Харин би ганцаархнаа” гэсэн бодол. Хоёр дахь нь цэвэршилтйн үеийг үдсэн нууцхан гунихрал.
Ц. Мөнхбаясгалан
Sunday, May 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment