Sunday, May 2, 2010

Гажнай,"Monstera deliciosa", 몬스테라


Латин нэр : Monstera deliciosa-Монстера 몬스테라, Гажнай

Araceae овогт багтах ба  гүн ухагдсан хэрчлээстэй гялалзсан ногоон өнгийн том навчтай, иш нь ороож ургадаг ургамал юм. Залуу навч нь ухлаадасгүй бүтнээрээ байх ба арчилгааг зөв сайн хийх тохиолдолд ухлаадас улам гүнзгийрдэг.Ойролцоогоор 6м өндөр ургадаг байна. 
Байрлуулах газар: Том далбагар навчтай өндөр ургамал учраас зочны өрөөнд илүү тохиромжтой.

Дулаан: Дулаан газар илүү ургадаг ба доод хязгаарын температур нь 15 градусаас доошгүй байх хэрэгтэй.

Гэрэл: Ерөнхийдөө ямарч гэрлийг тэсвэрлэх чадвартай ч нарны эгц туссан хурц гэрэлд байрлуулах нь тохиромжгүй.Гэрэл дутагдсан үед навч нь жижгэрч, өнгө нь бүдгэрэн өсөлт нь зогсдог.

Усалгаа: Усалгаан дээр анхаарах шаардлагатай ургамлын нэг бөгөөд өвөл хөрс нь бага зэргийн чийгтэй, бусад үед их хэмжээгээр услах бөгөөд усалгааны хооронд хөрс нь бага зэргийн хатаж болно. Долоо хоногт нэг удаа шүршиж услана.

Бордоо: Хавраас намрын хооронд навчит ургамлын бордоогоор 2 долоо хоногт нэг удаа бордоно.
Шилжүүлэн суулгах хугацаа: 2-3 жилд нэг удаа том саванд шилжүүлэн суулгах ба намар болгон навчийг нь танаж хэлбрийг нь алдагдуулахгүй байх хэрэгтэй.
Үржүүлэх арга: Ургамлын оройн нахиа болон   Энэ үеийн агаарын чийгшилт өндөр байх шаардлагатай тул үрсэлгээний саваа гадна талаас нь гялгар уутаар бүтээж өгнө. Мөн температур нь 20-25 градус байхаар тохируулбал үндэс хурдан сайн гардаг.

No comments: