Бусдад жаргалтай санагддаг нь бус, өөрийнхөө жаргалтайг мэдэрч явдаг нь л ёстой жаргалтай хүн. /Публимий Сир/.
Буй байдалдаа сэтгэл хангалуун явъя гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих. "Франклин"
Sunday, May 30, 2010
Thursday, May 20, 2010
Үзэн ядахуйн өтөнд баригдах вий
«Хүн төрсөн ч байг, үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг, халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж байгаа нь тэр» хэмээн олон зуун жилийн тэртээ нэгэн гүн ухаантан хэлсэн байх юм. Бусдыг үзэн ядах чивэлт араншин бие сэтгэлд нь нэвчсэн хэн боловч хүнлэг эрхэм чанараа хаяж гээсэн, өөрөөр хэлбэл жинхэнэ өмчөө алдсан хөөрхийлөлтэй нэгэн болж хувирна. Хүчтэй, зоригтой, хүнлэг хүмүүс үзэн ядалтын өвчний халдвар тэр болгон авдаггүй. «Үзэн ядалт-энэ бол сулхан хүмүүсийн уур хилэн».
Thursday, May 6, 2010
Хэрхэн PDF форматаас HTML формат руу шилжүүлэх вэ?
Аливаа хайлтыг интернэтээс хайж өөрийн файл үүсгэхэд төвөгтэй зүйлсүүдийн нэг бол PDF /Adobe Portable Document Format/-аас cut болон copу, paste хийж болдоггүй. Тэгвэл хэрхэн үүнийг шинэ софтвер татаж авч, худалдан авалгүйгээр хийх вэ?
Monday, May 3, 2010
Муу найзынхаа араас зул өргөе дөө
Олоон жилийн өмнө нас барсан муу найз маань нэлээд тэвдүү давхиж ирээд надад нэг ваадантай юм өгчихөөд буцаад давхичихлаа. Хөөе гээд хоёр үеийн солио ч өгсөнгүй, юундаа ч тийнхүү яарсан юм бол мэдэхгүй. Юу өгсөнийг нь мэдсэнгүй, болхидуу, хам хум ороосон, өлөн хир суусан ороолтыг нь нээж ч үзсэнгүй, цээжиндээ чанга тэврээд л хоцрох шив. Гэхдээ тэр ваадантай зүйлийг нь би сэтгэл зүрх нь гэж мэдрээд байгаа.
Сайн гэр бүл
хэхэ. Энэ нийтлэлийн агуулга ч гэсэн миний хувьд хүлээн зөвшөрдөг асуудал гэх үү дээ. Юу ч гэсэн уншаад үзээрэй.
Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна. Энэ нийтлэлийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.
Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна. Энэ нийтлэлийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.
Sunday, May 2, 2010
Насны онцлогийн найман хямрал
Энэ нийтлэлийг уншаад үзэхэд илүүдэхгүй санагдлаа. Бидний хувьд сэтгэл судлалын талаар мэдлэг муу байдаг учраас олон юман дээр дүн шинжилгээг буруу хийж алддаг юм шиг санагддаг. Хүн өөрийнхөө тухай болон бусдын тухай тодорхой хэмжээгээр мэдэж гэмээн илүү бие биенийгээ ойлгож харьцдаг болов уу гэж боддог. Ингээд та бүхэн ч гэсэн нэгийг бодоод үзээрэй.
Дулаарлын улмаас аюулын ирмэгт буй байгалийн 10 үзэсгэлэнт газар
Экологичид дэлхийн дулаарлын үр дагаврын улмаас устаж үгүй болох аюулд дөтөлж буй дэлхийн байгалийн үзэсгэлэнт 100 газрыг жагсаажээ. 21 зууны турш тэсч үлдсэн эдгээр газар температурын нэмэгдэл, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж унаган төрхөө гээх магадлалтайд, тооцогдож байна. байгалийн үзэсгэлэнт 100 газрын эхний 10-ыг сонирхуулъя. Эхний 10- т сүүлийн жилүүдэд цөлжилтөд ихээр өртөж буй манай улсын говь оржээ.
Saturday, May 1, 2010
Subscribe to:
Posts (Atom)