Өнөөдөр сонины МУИС-ын багш доктор, профессор Д.Ням-Очирын "Монголын шинжлэх ухаан, эзгүй арлын зэвсэггүй Робинзон Крузо хоёр яг адил" гарчигтай ярилцлагыг олж уншлаа. Үнэхээр сайхан ярилцлага байсан тул ишлэл татан орууллаа. Залуу судлаачид бид нэгийг тунгаан бодох хэрэгтэй болов уу.
- Эрдмийн мэдлэг, аргаараа хоцрогдчихоод байгаа юм. Шинжлэх ухаан гэдэг бол сар, жилээр биш, цаг минутаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг зүйл. Би өнөөдөр энд нэг зүйл судлах гэж оролдоод явж байтал түүнийг маань дэлхийн хаа нэгтээ өөр эрдэмтэн олж нээгээд, хэвлүүлчихэж болно. Би тэгвэл яах ёстой вэ гэвэл, тэр нээлтийг нь унших ёстой. Монголын эрдэмтдэд тулгамдаад байгаа гол бэрхшээл нь дэлхийн эрдэмтдийн судалгааны ажлыг олж уншдаггүй, цаг тухайд нь танилцдаггүй явдал. Шинжлэх ухааныг хийхийн тулд бидэнд “зэвсэг” буюу хэл хэрэгтэй байна. Харамсалтай нь, дэлхийн шинжлэх ухааныг холбож байгаа хэл бол монгол хэл биш. Социализмын үед орос хэл байсан, одоо бол миний тодорхой мэддэг нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын эрдэмтэд англи хэлээр бүтээлээ бичиж байна. Харин бид гадаад хэлгүйгээр, өөрөөр хэлбэл, зэвсэггүйгээр шинжлэх ухаан хийх гэж оролдоод суугаад байна л даа. Тиймээс шинжлэх ухаанд бэлтгэж байгаа хүмүүсээ “зэвсэгтэй” л болгомоор байна. Дэлхийн шинжлэх ухааны алтан зарчим байна л даа. Хэрвээ чи судалгааны ажил хийх гэж байгаа бол тэр чиглэлээр дэлхий дээр гарсан бүтээлүүдтэй бүгдтэй нь танилцсан байх ёстой. Тэгээд дараа нь хийсэн юмаа аль болох хүн унших хэл дээр бичээд, эрдэм шинжилгээний тухайн салбарынхаа олон улсын хэмжээнд өндөр дэсийн тэргүүлэх томоохон сэтгүүлд нийтлүүл.
Б.Ринчен гуай “Судалгааны гурван хэлтэй, сурвалжийн гурван хэлтэй байх ёстой” гэж эрдэмт дийн “зэвсгийг” сайхан хэл сэн байдаг шүү дээ. Гэтэл манай хан сурвалжийн хэлгүйгээс бие биеийнхээ бичсэн номноос шууд хуулаад, дээр нь өөрөө баахан ургуулан бодоод л шинжлэх ухааны бүтээл хийчих гээд үзээд байдаг нь нууц биш. Хамгийн сүүлд Чингис хааны тухай шинээр гаргасан каталогийг академич Ш.Бира гуай шүүмжлэхийг сонслоо. Бодитой л дүгнэлт.
-Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гээд Монголын ахмад эрдэмтдийн үед нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь маш сайн тавигдсан нь тэд орос, герман, англи хэлтэй байж. Манж, хятад, төвд, перс зэрэг хэлээр эртний сурвалж бичгүүдийг судалж байсан. Харин өнөөдөр тэр суурийг залгамжилж чадсангүй, унагачихлаа. Манай эрдэмтэд цаг үеийн зөрүүнд хайчлагдчихсан. Ахмадууд маань Зөвлөлтийн шинжлэх ухааны школтой, дунд үе нь болохоор Зөвлөлтийнх ч биш, өрнийнх ч биш, бүр ямар ч школгүй, зүгээр л сайн дурын уран сайханчид болон хувирах аюул ирээд бүр олныг маань эзэлчихээд байна. Шилжилтийн үеийн цоорхойгоор эрдэмтдийн бүхэл бүтэн нэг үе байхгүй болсон. Одоо тэгвэл дараагийн буюу залуу үе маань “хөлгүйдээд” байна. Ахмад үеэ залгамжлаагүй, орчин цагийн дэлхийн шинжлэх ухаанд ойртох гээд ч хэл усгүй. “Зэвсэгтэй” залуу үеийг шинжлэх ухаанд оруулахын тулд төр засгаас хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай. Боловсролын байгууллага нь ч, академи нь ч маш хатуу, өндөр хариуцлагатай ажиллах цаг болжээ. Жишээ нь, түүхчдийн хэд нь гадаад хэлтэйг шалгах юм бол олонх нь “зэвсэггүй” байгаа. ШУА, МУИС зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд Монголын түүхийг судлах хүмүүсээс эртний хятад, төвд, араб, перс, манж хэлтэй байхыг шаарддаг болох ёстой юм. Тэгж байж манай түүхийн хамгийн сонирхолтой хэсэг байх учиртай эзэнт гүрнийхээ түүхийг судална. Манай антропологи, этнологийн салбарынхан, утга зохиолынхон ч яг адилхан “зэвсэггүй” болчихоод байгаа. Монголын шинжлэх ухааны олон салбарт тулгамдсан харуусал нь энэ. Уртаашаа ганц монгол хэлтэй, тэгээд ямар сурвалж, судалгаа унших гэж байгаа юм. Өөрийнхөө судалгааг дэлхийн шинжлэх ухаанд яаж хүргэх ч юм, бүү мэд. Энэ бол Монголын шинжлэх ухаан эзгүй арал дээр хаягдсан Робинзон Крузо болчихжээ л гэсэн үг. Робинзон Крузо юм хийгээд л байдаг, хэн ч түүнийг нь олж мэддэггүй. Тэр өөрөө хэний ч хийсэн юмыг үздэггүй.
Эх сурвалж:http://www.mongolnews.mn/w/38709

No comments:
Post a Comment