Tuesday, November 11, 2014

НЭРЭН НИГҮҮЛСЭХ САЙХАН СЭТГЭЛИЙН ТУС ЭРДЭМ



/Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын сургаалаас/
-          Хойд төрөлдөө сайхан царайтай, эд хөрөнгө ихтэй, буянтай  байя гэвэл түүнийг юугаар хэмжиж мэдэх вэ ? гэвэл “Буян”-аар мэддэг. Тэгвэл энэрэн нигүүлсэх сайхан сэтгэл тэр буян  бүгдийг нь хурааж чаддаг.
-          Хойд насны муу муухай зүйлийг юу бий болгодог вэ? гэвэл “Нүгэл” бий болгоно. Тэр нүглийг ганц ариусгадаг зүйл нь бодь сэтгэл, сайхан сэтгэл юм.

-          Ертөнцийн зовлонгоос арилгаж чаддаг. Яаж ертөнцийн зовлонгоос арилгаж чаддаг вэ? гэвэл: -  Бид ертөнцөд  гол нь юунд баригдаж эргэлддэг вэ? гэвэл түүний гол шалтгаан нь  амин хувиа бодсон сэтгэлээс болдог. Тэгвэл бусдыг хайрлаж, тэдний төлөө үргэлж явдаг хүн бол юу гэж хувиа бодох вэ? Тиймээс хувиа бодохоо больчих юм бол орчлонгоос гэтэлж чадна.
-          Амгаланд хүргэж чаддаг ганц зүйл бол энэрэн нигүүлсэх бодийн сэтгэл юм.
-          Бодийн сэтгэл нь энэ нас, хойд нас, завсарын үеийн хүссэн амгалан бүгдийг бүтээж чаддаг.
-          Энэ төрөлдөө урт настай, сайхан амьдаръя гэвэл бодь сэтгэлийг бясалгаж, сайхан сэтгэлтэй бай.  
-          Сайхан сэтгэлтэй байвал сайн унтаж чадна, идсэн хоол сайн шингэнэ.
-          Жоохон хүүхэд хүртэл энэрэн нигүүлсэх сайхан сэтгэлтэй байвал тэр хүүхэд ямар нэгэн  асуудалгүй өснө.
-          Дунд насны хүмүүс ч гэсэн сайхан сэтгэлтэй байх юм бол гэмт хэрэгт холбогдохгүй ч юм уу, ямар нэгэн асуудал үүсгэхгүй.
-          Хөгширсөн ч гэсэн тэр хүн сайхан сэтгэлтэй, бодь сэтгэлтэй байх юм бол бүгдэд тусалдаг. Хөгшин хүмүүс өтлөх насанд сайхан сэтгэлгүй байвал хүүхдүүд нь аав, ээжийгээ гадуурхах зүйл байдаг. Туслах сэтгэл, сайхан сэтгэл байвал тэр хөгшин бүгдэд хэрэгтэй болно. Хөгшин байна уу, залуу байна уу, бага насны хүүхэд байна уу бүгдэд нь сайхан сэтгэл хэрэгтэй байгаа биз дээ.
-          Сайхан сэтгэлийг бодохоос өөр бурханд өргөх дээд тахил гэж байхгүй. Бурханд дээд тахилыг өргөе гэвэл сайхан сэтгэлтэй  бай, бодь сэтгэлийг бодол доо. Бурхан бүгд тэнд төрнө, хурна, чуулна шүү дээ. Тиймээс өөрийн барцад саадыг арилгана, өөрт хамгийн дээд нөхөр бол сайхан сэтгэл байна.

                                                                                           www.budda.mn

No comments: