Friday, June 15, 2012

Кактус ашиглан өрөөгөө чимцгээе- "Egg Cactus"



Add caption
1.       Хөрс болон оройн хэсгийг нь хагалж онгойлгосон өндөгний хальс бэлтгэнэ.
2.       Үзүүртэй зүйлээр өндөгний хальсны ёроолыг 3-5мм нүхлэнэ
3.       Элс, вермикулайт зэрэг том ширхэгтэй чийглэсэн хөрсийг өндөгний хальсны талаар хийж өгнө.
4.       Хөрсний дээрээс бага зэрэг бордоо хийж өгнө.
5.       Бэлдсэн кактусаа байрлуулна.
6.       Үлдсэн хэсгийг хөрсөөр дүүргэж өгнө.

      Энэхүү бүтээлээ тогтвортой зүйл дээр байрлуулсныхаа дараа гэрэл сайн тусдаг газар байрлуулбал 10 хоногийн дараа үндэс ургаж эхэлнэ. Энэ үеэс нь эхлэн бага зэрэг усалгаа хийж эхлэх ба өндөгний хальс нь усыг сайн барьдаг учраас сард 1-2 удаа усалхад хангалттай.
Гал тогооны өрөөнд байрлуулах нь илүү тохиромжтой болов уу^^




Эх сурвалж: Arrangement of cactus and succulents. Хаганэ Науюки. 2010

No comments: