1911 оны Монголын үндэсний хувьсгал, түүний үйл явц, Богд хааны тухай маш тодорхой өгүүлсэн эл баримт бичгийг ОХУ-ын архиваас хуулбарлан хүргүүллээ.
Эл баримт бичигт ямар нэгэн тайлбар шаардлагагүй гэж санана. Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Мөн өдөр Богд хааны зарлигаар Монгол Улсын Засгийн газраа таван яамтай байгуулсан билээ. Эл үйл явдлаас ердөө хорин хоногийн дараа Нийслэл Хүрээнд сууж байсан Оросын
ерөнхий консул Любагийн өөрийн Гадаад яамнаа явуулсан энэ илгээлт Богд хааны тухай нэгийг өгүүлж буй тул болгоон сонирхоно уу. Оросын консулын мэдээнд Манж Чин улсыг ихэнхдээ Хятад хэмээн бичсэнийг анхаарах буй за.Эл баримт бичигт ямар нэгэн тайлбар шаардлагагүй гэж санана. Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Мөн өдөр Богд хааны зарлигаар Монгол Улсын Засгийн газраа таван яамтай байгуулсан билээ. Эл үйл явдлаас ердөө хорин хоногийн дараа Нийслэл Хүрээнд сууж байсан Оросын
Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан
ЭРХЭМ НОЁН Г.А.КОЗАКОВ ТАНАА
ХААНЫ ШИРЭЭНД НОЁДООС СОНГОН ӨРГӨМЖЛӨГДСӨН, ЭРГЭЛТИЙН ГОЛ ЗҮРХ, ГОЛ ЗҮТГЭЛТЭН ХУТАГТЫН ТУХАЙ

1912 оны 1 дүгээр сарын 18 No 109
Орчин үеийн Монголын улс төрийн нөхцөл байдал ба зүтгэлтнүүдийн тухай
1911 оны арван нэгдүгээр сарын түүхэн өдрүүдэд болсон үйл явдал Оросын нөмөр, нөөлөг, тусламжинд итгэл найдвар өвөрлөсөн (монголын –О.Б) ард түмний чин сэтгэл итгэлээр ялсан эргэлтийн гол зүтгэлнүүдийг тайзнаа төрүүлэн гаргалаа.
Монголыг өнөөгийн эрх чөлөөнд хүргэсэн энэ үйл явдлын тэргүүн зэргийн роль ямар ч эргэлзээгүйгээр Хутагтад оногдоно. Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно. Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн
Цаашдын үйл явдал хэрхэхээс үл хамааран Улс орны хийгээд түүний болон ойр орчмынх нь хүмүүсийн эрх ашиг аюулд учирч болзошгүй үед сүүлчийн мөч хүртэл юунд ч үл дийлдэм хүчтэй мэт санагдаж байсан Хятадын (Манжийн –О.Б) засгийн газартай тэмцэж, эртний монголын хаадын хаан ширээнд ноёдын нэгдсэн саналаар өргөмжлөгдсөн Жавзандамба хутагтын эрэлхэг, аймшиггүй зоригтой чадвар ард түмний ач санасан ой ухаанд үлдэх учиртай.
Энд одоогийн Богд гэгээн байгаагүй бол Хятад Монголыг аль хэдийн залгиж, түүнийг Хятадын нэг муж болгох байсан нь эргэлзээгүй.
Тус орныг бүрэн боолчлох шийдвэртэй алхам хийхэд нь Хятадын (Манжийн –О.Б) засгийн газарт гол төлөв Хутагтын хүчтэй, хатуу эр зоригт түшиглэсэн ноёдын эсэргүүцэл саад болж байв.
Гялалзсан мэт идэвхтэй эхэлсэн үйл ажиллагаа нь гутамшигтай төгссөн Манжийн амбан байсан Сандоогийн илтгэл, мэдээнд үндэслэн Бээжингээс авч хэрэгжүүлсэн сүүлчийн арга хэмжээнүүд нь монголын автономийг устгахад чиглэж байсан бөгөөд энэ нь монголын ард түмний үнэхээр зовлон туулсан тэвчээрийг барав. Ийм түүхэн мөчид Хутагт ард түмнийхээ санаа бодлыг соргогоор мэдэрч, өөртөө бүхий л хариуцлагыг итгэл төгс үүрч, Монголын хувьд хэзээ нэгэн цагт догшин эзэрхэгч нь байсан Хятадаас (Манжаас –О.Б) салж, давагдашгүй аймшигт дарлалаас хагацахын тулд Их Оросоос тусламж эрэхээр шийдвэрлэсэн юм.
Хан, ноёдыг Петербургт илгээх санаачилгыг Хутагт өөрийн ард түмэндээ барив. Түүгээр үл барам, элч төлөөлөгчдийг Оюун санааны удирдагчийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрэлхэг, хатан зоригоор дэмжээгүй бол тэдний тусламж эрэх ажил хэрэгжихгүй байсан гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Хятадад толгой эргэм хурдан өрнөсөн цаашдын үйл явдлууд өнөөгийн династийг бүрэн мөхөлд хүргэж, энэ нь эхний шийдвэртэй алхамаа хийгээд байсан Орос улсаас тусламж эрэх ноёд, лам нарын төлөөлөгчдийн илгээлтийг зүй зохисын дагуу болгов.
Сүүлчийн мөч хүртэл ихэнх ноёдын үлбэгэр, эргэлзсэн байдлыг Богд гэгээний эрэлхэг зориг, тууштай шийдэмгий байдал арилгаж, тэдэнд дэмжлэг болсон юм.
Түүнийг хаан ширээнд өргөмжилсөн нь улс орноо харийн дарлалаас чөлөөлөх үйл хэрэгт Жавзандамба хутагтын оруулсан агуу гавьяаг ноёдууд хүлээн зөвшөөрсөний хүндлэл байлаа.
Гэгээний түүхэн гавьяа нь эхний шийдвэртэй дайралтаар сүнсээ хагартал айж, балмагдсан Манжийн сүүлчийн амбан Сандоогийн аймхай, хулчгар занг таньсан явдал юм.
Сандоо өөрийгөө өмгөөлөхийн тулд одоо юу ч хэлж болно, тухайлбал монголчуудын талд цэргүүд нь уравсан, цэргүүдийн дунд хувьсгалт үзэл санаа түгсэн, эсвэл монгол цэргүүдийн гэнэтийн татлага болсон, монголын удирдагчдыг гаднаас нууцаар дэмжсэн гэх мэт.
Үнэн хэрэг дээрээ эргэлтийн үед Өргөөд ямар ч монгол цэргүүд байгаагүй, Хутагт Өргөөд цугларсан ердөө зуун монголыг өөрийн нөөцөөс зэвсэг өгч зэвсэглэсэн, Сандоо болон түүний түшмэд, хятад, манж цэргүүд рүү ямар ч монголчуудын зэвсэгт зохион байгуулалттай дайралт болсон тухай яриа гарах үндэсгүй гэдэг нь тодорхой юм.
Түүнээс гадна, Манж амбан шийдвэрлэх мөчид сандарч аймхай зан гаргалгүй, өөрийн цэргээсээ 50 хүнийг өөртөө татаж, бэхжүүлж чадсан бол монголын түүх өөр болох байсан гэж бодох үндэслэл бий.
Болсон үйл явдлыг мэдэх хүмүүсийн хүлээн зөвшөөрч буйгаар ноёд болон Хутагтад ойр хүмүүсийн дунд Манжийн амбанг эндээс хөөн зайлуулах талаар бүрэн нэгдмэл санаа байгаагүй төдийгүй харин ч шийдвэрлэх мөчид эргэлзэх, шийдэмгий бус байх, хүнд үр дагавараас болгоомжлох явдал ажиглагдаж байсаныг зайлшгүй тэмдэглэх хэрэгтэй. Монгол дахь Манж амбангийн хүч, түүний цэргийн гарнизоны хүчин чадлыг сүүлчийн мөч хүртэл хэтрүүлэн үнэлж байсан хүмүүсийн дотор Хүрээнд байсан монгол амбан Пунцагцэрэн, Хутагтын хуучин шанзодба нар багтаж байв. Тэд хоёул Гэгээнд ойр байсан хүмүүс бөгөөд одоо сүүлчийн мөчид аймхай, хэт болгоомжлол гаргаснаараа Гэгээний итгэлийг алдав.
Зөвхөн энэ сүүлийн үед бүхий л хариуцлагыг өөртөө авч, бидний өмнө буй болсон Хутагтын талаарх үгээ өндөрлөхийн тулд, Монголын түүхэн эргэлтийн гол буруутан, товойн гарсан эл Гэгээний ухамсарт амьдралынх нь эхэн үе (одоо тэрээр 43 настай) түүнд зугаалах, үрэлгэн байхад дуртай байсаныг таах ямарч үндэслэл өгөхгүй байсаныг дурсахгүй байж болохгүй.
Хүрээнд 10,15,20 жилийн өмнө амьдарч байсан олон хүмүүс Хутагтын ордонд наргиан болж, заримдаа задгайрдаг байсаныг санаж буй. Тэр үеийн Богд гэгээний төрхгүй ааш Өргөөд удаан ярих сэдэв болж байв.
Хутагтын зарлигаар худалдаж авсан орос эмэгтэй платье, цамцыг Хутагтын ойрын лам нарт өмсүүлж, өөрөө болон тойрон хүрээлэгч ноёдын зугаа болгож байсан тохиолдол буй.
Хутагтын үрэлгэн байдал Хятадын засгийн газрын манж амбан Гуй бингийн үед Гэгээнийг өөрийг нь болон сан хөрөнгийг нь хяналтандаа авах шахсан юм.
Хутагтын аливаа шинэ зүйлд дуртайг нь ашиглан оросын худалдаачид Өргөөд их мөнгө хийж байсан бөгөөд үүний үр дүнд Хутагтын ордонд хэнд ч хэрэггүй, удаан хугацаагаар хадгалсанаас шороо тоосонд дарагдсан материалын агуулах бий болсон нь тодорхойгүй биш юм.
Цирк, амьтаны хүрээлэнгийнхэн энд ан, амьтадыг ухаан алдмаар их үнээр зарж, дараа нь тэднийг хэрхэн тэжээхийг хэн ч мэдэхгүй байх явдал байв. Европийн соёлын хамгийн сүүлийн үеийн шинэ бараанууд, тухайлбал мотоцикл, машинуудыг дуулаагүй үнээр авчран борлуулж байсан ба тэр нь анхны явалтаараа жолоодож чадахгүйн улмаас эвдэрч байв.
Хутагтын ордонд Монгол ноён Хөвчийн жонон бэйсийн эхнэр байсан эмэгтэй ирж, улмаар монголчуудын дунд Цагаан Дара эх хэмээн ихээр нэрд гарсан, харин одоо бол Богд хааны хатаны хувиар хаан ширээнд өргөмжлөгдсөн хүн бий болсоноос хойш түүний дадал болон гадаад төрх байдалд зарим нэгэн өөрчлөлт гарах болсон юм.
Цагаан Дара Эх хэмээн монголчууд ихээр шүтдэг түүнийг Монголын ард түмний оюун санааны тэргүүний зоригжуулагч, хамгийн ойрын хүний хувьд хятадуудаас улс орноо чөлөөлөх хэрэгт их гавьяа оруулсан хэмээн ард олон үздэг байна.
Ордонд Цагаан Дара Эхийг бий болсоноор Хутагт зарлагандаа маш их хэмнэмтгий болж, үрэлгэн байдлаа хаяж, зарим талаар нарийн болсон хэмээн зарим нь буруутгах нь бий.
Ингэхэд Хутагтын ордонд наргиан багасаагүйгээр барахгүй, харин эргэлтийн дараа дамжуулж байгаагаар бол нэмэгдсэн байна: оросуудаас хайрцагаар нь төрөл бүрийн дарс, шампанск, архи авдаг гэнэ. Богд гэгээний ордон болон Богд хааны Туулын эрэг дэх ордонд шөнө дөл болтол үргэлжилдэг хэмээн ярих нь бий.
Гэвч сүүлийн үед түүний ойр орчмынхон сүүлийн саруудад түүнийг эрс өөрчлөгдөж, дүнсгэр, дуугүй болсоныг ажиглажээ. Үүнийг өнгөрсөн зунаас нүдний өвчин нь хурцдаж, заримдаа хүний нүүр ялгахгүй болсонтой холбон тайлбарлаж байна.
Өөртөө бүх Халхыг татаж, нэгтгэж чадсан, ирээдүйд магадгүй бүх Монголыг нэгтгэж чадах, өөрийн түвд гарал үүсэлтэйгээс үл хамааран, монголын хаадын эртний хаан ширээнд сууж чадсан товойн гарсан VIII Гэгээний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.

Ерөнхий консул В.Люба
No comments:
Post a Comment