Энэ асуудал дээр бас л сэтгэл зовинож явдгын хувьд энэ нийтлэлийг орууллаа. Харин энэ шашиныг шүтдэг хүмүүсийг буруутгаж дайрах санаагүй гэдгийг бичлэгийг уншаад ойлгох бизээ.
Гадны шашны урсгалууд сүүлийн жилүүдэд манайд ихээр орж ирэх болсон. Хаа сайгүй л оройдоо загалмай хатгасан байшин барилгууд баригдаж, хүүхэд багачууд “Их эзэн”-дээ баярлалаа гэж “хэлд орж” байгаа нь үүнийг гэрчлэх биз. Хэдийгээр хүний шашин шүтэх эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх байдаг хэдий ч замбараагүй олгогдож байгаа шашны байгууллагын зөвшөөрлийг эргэн харах цаг нь нэгэнт болжээ.
Өнөөдөр нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг шашны 162 сүм хийд бүртгэлтэй байдгаас огт бүртгэлгүй 60 сүм, хийд байдаг аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр мөн тооны шашны сүм хийд нууцаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа дээрх сүм хийдийн 64 Будда, 90 Христ, Бөөгийн зургаа, бусад урсгалын шашны байгууллага хоёр байдаг юм байна. Дээрх шашны байгууллагуудын албан ёсны зөвшөөрөлгүй салбар нь хөдөө, орон нутагт цөөнгүй байдаг. Гадны улс орнуудад насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд татан оруулах, мөн ахуйн хэрэгцээний бараагаар хуурч хүмүүсийг шашиндаа оруулахыг хориглосон байдаг аж. Гэтэл манайд үйл ажиллагаагаа явуулж байгаа сүм, хийдүүд нь ихэвчлэн бага насны хүүхэд болон ядуу иргэдийг ууж, идэх зүйлээр хуурч шашиндаа татан оруулахыг оролддог нь нууц биш. Бүр хэн хүнд амар олдоод байдаггүй хотын төвийн байршил сайтай газруудад гадны шашныхан барилга байгууламжаа бариад, тухалчихсан байх нь цөөнгүй.
Гэхдээ манайх шиг эмзэг бүлгийн хүмүүстээ анхаарал тавьдаггүй, тэднийг хүний тооноос хасах шахсан улс оронд бол гадны сүм зарим талаар ач тусаа өгөх нь бий. Үүнийг үгүйсгэх эрх хэнд ч байхгүй. Зарим айлын хүүхдүүд христэд итгээд гадаад хэл сурч гэнэ, юмыг сайн талаас нь харж сурсан байна гэх мэтчилэн сайн сайхан зүйл бишгүй л сонстдог.
Уг нь манайх буддын шашинтай болохоор христийн шашныг давуу байлгахгүй гэсэн хязгаар тавьдаг гэнэ. Харин өнөөдөр энэ хязгаар алдагдаж христийн сүм хийдүүд буддынхаас олон байгаа нь дээрх тооноос харагдаж байна. Хамгийн харамсалтай нь хувь хүний бодол санаа нь төлөвшөөгүй өсвөр насны хүүхдүүд харийн шашинд итгэгч болж байгаа явдал юм. Энэ нь монгол ёс заншил, шашин зан үйлээсээ хөндийрөхөд хүргэж байгаа гол хүчин зүйл учраас тэр.
Эдгээр шашны байгууллагуудын зарим нь хашаа эсвэл, орц хонгил түрээслэчихээд хүмүүсийг шашиндаа итгүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Бүр шашиндаа хэт итгэсэн зарим нэг өсвөр насныхан амиа хорлож байсан тохиолдол ч бүртгэгдэж байсан билээ.
1993 онд батлагдсан шашны байгууллагуудын тухайн хуулинд тухай орон нутгийн иргэдийн хурал өөрсдөө дүрэм журмаа батлаад зөвшөөрлөө олгодог. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод өөр журам, Ховд аймаг өөр журамтай байдаг гэсэн үг. Энэ мэтчилэн хуулийн цоорхойг ашиглан ядуу буурай иргэдэд элдэв щашны урсгалыг нэвтрүүлэх гэсэн оролдлого байсаар л байна.Түүнчлэн Монгол Улсын хууль ёс, дүрэм журам, зан үйлд харшлахгүй бол гадны сүм хийдүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой байдаг юм байна. Сүм хийдүүдийн үйл ажиллагаанд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч хяналт тавьдаг. Гэхдээ сүм хийдүүдийн дотоод үйл ажиллагааг тэр бүр хянаад байж чаддаггүй. Боломж ч хомс. Гадны сүм хийдийн асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой байдаг.
Тиймээс харийн шашны байгууллагад өнөөдрийнх шиг замбараагуй эөвшөөрөл олгоод байвал цөөхөн хэдхэн монголчуудыг хагаралдуулахгүй гэсэн баталгаа байхгүй юм. Тиймээс энэ олон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй шашны сүм хийдүүдэд тавих хяналтыг өндөржүүлэж, санхүүжилт нь хаанаас хэрхэн орж ирж байгааг нягталж үзэх нь зүйтэй болов
эх сурвалж: http://www.mongolchuudaa.com/

No comments:
Post a Comment