Friday, June 15, 2012

Амаар шалгалт өгөхдөө анхаарах зүйлс


  Аман шалгалт нь бусад тест, бичгийн шалгалтуудаас илүү тухайн сурагчийн чадварыг
илүү  шаарддаг. Энэ үед сурагчийн харагдаж буй байдал болон өөрт итгэх байдал
хамгийн их нөлөөтэй байдаг гэж болно. Гэхдээ та аман шалгалтыг хэцүү гэдэг талаас нь
харах бус ашигтай талаас нь харах хэрэгтэй. Яагаад гэвэл та аман шалгалт өгсөнөөрөө
өөрийн мэдлэгээ сайжруулж, ярих чадвараа хөгжүүлж, хүнтэй харилцах харилцаанд
суралцдаг байна. Мөн энэ нь таныг ажилд орох үед хэрэг болж ч магадгүй юм. Шалгалт

тань албан ёсны ба албан ёсны бус байж болно. Гэхдээ та бүх шалгалтаа албан ёсны мэт
бодож бэлдэх аваас илүү сайн байж, сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. 
   
Албан ёсны шалгалт: албан ёсны шалгалт гэдэг бол цаанаас гаргаж өгсөн асуултын
дагуу бэлддэг шалгалт юм. Тэгэхээр та энэ шалгалтын үед асуултаас илүү зүйл ярих гэж
буй бол багшаасаа зөвшөөрөл авах хэрэгтэй болно. 
    
Албан ёсны бус шалгалт: Энэ төрлийн шалгалт нь илүү нээлттэй, ба асуултуудад
хариулах хариулт илүү урт байна. Таны өгөх хариултад буруу, зөв гэсэн зүйл байхгүй. 
      
   Тэгвэл танд одоо аман шалгалтанд хэрхэн сайн оролцох талаар зааж өгье. 
Доорхи зөвлөгөө танд аман шалгалтаа амжилттай өгөхөд тань тусална.
1. Та шалгалтандаа хэдэн хоногийн өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй. Та хэрвээ
хүмүүсийн өмнө яриа хийхдээ тааруу бол гэртээ толины өмнө гарч байгаад дасгал хийх
хэрэгтэй.Эс тэгвээс шалгалтанд оронгуутаа сандраад бүх зүйлээ мартах явдал нилээд
гардаг. 
    
2. Шалгалтанд та юу мэдэж байх ёстойгоо тодорхой болго. Нэр томьёо, томьёо, болон
тэдгээрийн мөн чанар, харилцан уялдааг нь гарга. Хамгийн гол нь аман шалгалтандээр
та  ямар нэг томьёо тайлбарлах хэрэгтэй болвол түүнийгээ зүгээр тоочих бус
жишээндээр тайлбарлах хэрэгтэй. Энэ нь танд тус болно гэж баталж байна. Таны
жишээндээр ярьж байгаа нь таныг үнэхээр тухайн сэдвийг ойлгосон байгааг илтгэдэг
учир багш нар танд сайн дүн тавихгүй байхын аргагүй юм. 
   
3. Хэрвээ амаар шалгалт өгөх гэж буй бол цагаасаа өмнө ирж, өөрийгөө бэлдэх
хэрэгтэй. Ингэх нь хэд хэдэн давуу талтай. Эрт ирсэн үед та шалгалт яаж авагдах, ямар
асуултууд танд ирж болохыг мэдэж авж болдог. Гэтэл  та хоцорч ирээд шууд шалгалтанд
орох аваас эрсдэл ихтэй байх болно.
     
4. Та эрт ирсэн ч гэсэн шалгалтанд хамгийн түрүүнд орохгүй байсан нь дээр. Хэрвээ
тэгэх аваас хүмүүсийн хэлдгээр туршилтын туулай болох магадлалтай юм. Энэ нь та
чадваргүй дээ биш ,хамгийн гол нь багш нарын авж буй арга барилд тааруулж өөрийгөө
бэлтгэх тухай юм.
   
5. Юуны өмнө хувцаслалтандаа анхаар. Цэвэрхэн харагдах хэрэгтэй. Энэ нь  таныг
шалгалт авж буй багшийг хүндэтгэж байгааг харуулдаг юм. Утсаа унтраахаа мартаж
болохгүй.
  
 6. Мөн багшийн тавьсан асуултад тийм, үгүй гэж товч хариулж болохгүй. 
  
7. Та ямар ч шалгалт өгөх гэж байсан, доод тал нь хичээлээ 3 удаа унших
шаардлагатай. Яагаад гэвэл та нэг удаа  ном эсвэл дэвтрээ унших үед мэддэг ч юм шиг,
өөрөө ярьж чадах ч юм шиг танд санагдана. Гэтэл яг  ярих гэхээр юу ч мэддэггүй.
Тэгэхээр та ганц удаа уншаад шалгалт өгж чадахгүй гэж хэлмээр байна.   
  
8. Та багшийхаа тавьж буй асуултыг эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Танаар яг юу
хэлүүлэхийг хүсэж байгааг нь мэдэх хэрэгтэй. Тэгэж байж та зөв хариулна. 
  
9. Та багшийн асуух гэж буй асуултын хариултыг мэдэж байсан ч асууж дуусаагүй
байхад нь хариулах гэж оролдож болохгүй юм. Хүлээцтэй сонсож байгаад хариултаа
хэлэх хэрэгтэй.    
  
10. Та эхний асуусан асуултад хариулж чадаагүй бол үүнийг дараагийн асуултад бүү
хамруул. Өнгөрсөн бол өнгөрсөн. Дараагийн асуултад хариулж чадна гэж бодоорой. 
  
11. Хэрвээ та ярих зүйлээ цэгцлэх хэрэгтэй эсвэл хаанаас ярих эсэхээ мэдэхгүй бол
багшдаа хэлээд хэдэн минут бэлдүүлэхийг  хүсээрэй. 
  
12. Заримдаа аман шалгалт таны өөрийн хийсэн судалгааны тайлан байдаг. Та энэ
төрлийн яриаг хийхдээ нилээд сайн бэлтгэсэн, зохион байгуулагдсан байх ёстой. Та
хэрвээ прожектоор үзүүлэх гэж буй бол өөрийн ярих гэсэн дарааллыхаа дарааллаар
слайдаа бэлтгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол та слайдаа хайж сандрах болно. 


Эх сурвалж: http://tsahim.net/

No comments: