Monday, June 18, 2012

10-20 жилийн дараа Монгол нь Хятадын бүрэлдхүүнд орсон байна


“Бид Монгол улс, эсвэл зарим нэг хүний хэлдгээр Minegolia –аас эхэлж болно. Тэд яагаад ийнхүү нэрлэсэн бэ? Майнголиад Хятадын фирмүүд зэс, цайр, алт гэх мэтийн ихэнх ордын эзэмшин олзборлож, хойт болон зүүн хятад руу зөөдөг. Хятад улс Монголын эзэлж аваагүй, харин зүгээр л худалдаад авчихаж байгаа юм. 

Одоо цагт колонийг эзэлж бус худалдаж авдаг болсон. Тийм ээ, улс орнууд худалдагдаж байна.
Энэ зарчмыг Сибирт хэрхэн хэрэгжүүлж байгааг авч үзэцгээе. Сибирь гэхээр та бүгдийн ихэнх нь хүйтэн, эзгүй, амьдрах эцэсгүй газрын тухай төсөөлж байгаа байх. Үнэн хэрэгтээ дэлхийн дулаарлын нөлөөгөөр тэнд тариалангийн талбай ихээр бий болж, үр тарианы бичнес цэцэглэх гэж байна. Гэхдээ тэр их тариагаар хэнийг хангах юм бэ?
Амар мөрний нөгөө эрэгт 100 сая хүн амтай хойт хятадын нутаг цэлийж байна. Хятадын Харбин мужаас жил бүр хамгийн багадаа 60 мянган хятад “бүтээсэй” гэж залбирсаар Сибирь лүү  цагаачлан гарах болжээ. Тэд  оросын хүйтэн тосгонд очиж, бараан зах, жижиг мухлаг, эмийн санг эзэмшин модны үйлдвэрлэлд хяналтаа тогтоож байна. Тэгээд өдөр шөнөгүй хятад руу мод ачуулсаар байгаа юм. Сибирийг хятууд эзлэх биш түрээсэлж байна. Дахиад хэлье. Тэд Монголыг худалдан авсан бол Сибирийг зүгээр л түрээсэлчихжээ. Үүнийг л би ХЯТАД МАЯГИЙН ГЛОБАЛЬЧЛАЛ гэж хэлээд байгаа юм”
НҮБ-ийн геостратегийн шинжээч Параг Ханна

www.dayarmongol.com


No comments: