Friday, June 15, 2012

Хэрхэн сайн эхнэр байх бэ


Хүн бүр л сайхан харилцаатай гэр бүлтэй байхыг хүсдэг шүү дээ. Үүнд эхнэр хүний үүрэг
маш их.  Тэгвэл сайн эхнэр байна гэдэг нь зөвхөн хоол хийж, гэр цэвэрлэж, нөхрөө үг
дуугүй дагахыг хэлдэггүй.
  
Хэрхэн сайн эхнэр байж нөхөртөө үнэлэгдэх үндсэн зарчмыг танд хүргэе:

1. Нөхрөө сайн сонсож сур. Ярьж буй зүйлийг нь хайхрамжгүй сонсоод өнгөрөх, эсвэл
өөрийнхөө санааг тулгаж яриаг нь таслах зэрэг хэзээ ч байж болохгүй. Харин
нөхрийнхөө ярьж буй зүйлийг эхнээс нь анхааралтай сонсож, улам баяжуулан ярилц.
Хэрэв ингэж чадвал нөхөр тань тантай бүхий л зүйлээ хуваалцан ярилцах дуртай болно.
  
2. Тэгэх ёстой гэсэн үүднээс нөхөртэйгөө хэзээ ч бүү харьц. Гэр орны ажлаас чинь
өчүүхэн жаахан зүйл хийж өгсөн байсан ч талархаж байгаагаа илэрхийл. Хог асгах, аяга
таваг хураах гээд жижиг сажиг юу ч байсан үнэлж байгаагаа заавал хэлэх хэрэгтэй.
Тэгвэл нөхөр тань хэлүүлэлтгүй гэр орны ажилд улам ихээр оролцож, гомдоллохгүйгээр
хийдэг болно удахгүй.
  
3. Та өөрийгөө ямар харагдаж байгаагаа нөхрөөсөө үргэлж битгий асуу. Би тарган байна
уу, хөөрхөн байна уу, энэ хувцас ямар байна гэх мэт. Тэр танд татагдаагүй бол мэдээж
гэрлэхгүй л байсан шүү дээ. Нөхрийгөө үргэлж ийм асуултаар булах нь таны үнэ цэнийг
тодорхой хэмжээгээр бууруулахаас гадна тэр сүүлдээ үнэн сэтгэлээсээ хариулахаа
болино.
  
4. Нөхөртөө хувийн цагийг нь чимээгүйхэн зөвшөөрч байгаарай. Танд ч бас ийм цаг
хэрэгтэй байдаг шүү дээ. Гэр бүлтэйгээ хамт байхын оронд гадуур найз нөхөдтэйгөө
уулзаж, биллиард тоглох нь танд хайргүй гэсэн үг биш. Ялангуяа эрэгтэй хүнд тийм цаг
маш их хэрэгтэй байдаг. Харин та нөхөртөө энэ талаар гомдоллохгүй байж чадвал тэр
танд баярлах болно.
  
5. Ямар нэгэн санал зөрөлдөх зүйл гарахад аль болох тохиролцолд хүрэхийг хичээ.
Хичнээн таны зөв байсан ч, нөхөр тань хичнээн утгагүй зүйл ярьж байсан ч “миний зөв”
гэдэг үүднээс бүү ханд. Таныхаар бүх зүйл шийдэгдсэн ч нөхөр тань сэтгэлдээ
бухимдалтай үлдэх болно. Магадгүй тэр бухимдал хэзээ нэгэн цагт гарч ирж хэрүүлийн
үндэс болдог. Хамтдаа бүхнийг шийдэх нь гэрлэлтийн гол зорилго шүү дээ. Тэгж чадвал
гэр бүлийн тань уур амьсгал амар тайван байж чадна.
  
Анхааруулга:
Мэдээж нөхөр тань ч гэсэн сайн нөхөр байхын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Хэрэв тэр
танд шудрага бус хандаж, таныг ямар нэгэн байдлаар гомдоож байвал дуугүй өнгөрч
болохгүй. Заавал хэлэх хэрэгтэй. Гэхдээ аль болох тайван, эерэг хандалагаар яриарай.
Найрсаг байдлаар учирлан ярихад тань нөхөр тань сонсох л болно шүү дээ.


Эх сурвалж: http://tsahim.net/

No comments: