Нэгэн алдарт хэл шинжээч “ Миний амжилтанд хүрсэн нь гоц авьяас бус. Өдөр бүр өчүүхэн цагийг ч болов үр ашигтай өнгөрөөснийх” гэж дурсан өгүүлсэн байдаг. Мунхгийг агуу болгон хувиргахад ганц цаг ч болов нөлөөтэй гэдэг. Монголчууд бид цаг ашиглах талдаа дийлэнх нь маруухан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшиж магадгүй юм. Цагт хайр гамгүй
хүн амжилтын галт тэрэгнээс үргэлж хоцордог. Цагийг хангалттай бүрэн дүүрэн ашиглахгүй бол удалгүй муу зуршилд идэгдэх болно. Хуучин дадал зуршилаасаа бид маш хурдан салж, цагтай уралдан суралцах хэрэгтэй. Чөлөөт цагийн тухай бодож гиюүрч байснаас чөлөөгүй шамдан суралц. Цаг үе маш хурдан өөрчлөгдөж байна. Энэ нь даяаршлын үр дагавар биз. Залуус маань шинэ цагийн боловсролд нэвтрэхийн зэрэгцээ цаг үеийнхээ өөрчлөлтөд хэзээд бэлэн байх ёстой. Ингэж байж цаг үеэсээ түрүүлдэггүй юмаа гэхэд хоцрохгүй мөр зэрэгцэн алхах болно. Цагийг хэмнэж болно. Бага цагт ихийг бүтээх бололцоо бий. Гагцхүү мөнөөх уйгагүй хичээл зүтгэлийн хүчээр, чөмгөө дундартал сууж суралцсаны үрээр энэ бүхнийг хийж чадна.1 жилийн үнэ цэнийг мэдье гэвэл шалгалтандаа унасан оюутнаас асуу
1 сарын үнэ цэнийг мэдье гэвэл хүүхдээ дутуу төрүүлсэн эхээс асуу
1 долоо хоногийн үнэ цэнийг мэдье гэвэл долоо хоног тутмын сэтгүүлийн эрхлэгчээс асуу
1 өдрийн үнэ цэнийг мэдье гэвэл олон хүүхэдтэй цагийн ажилчнаас асуу
1 цагийн үнэ цэнийг мэдье гэвэл хайртыгаа хүлээж байгаа амрагаас асуу
1 минутын үнэ цэнийг мэдье гэвэл онгоцноосоо хоцорсон нэгнээс асуу
1 секундын үнэ цэнийг мэдье гэвэл ослоос амь гарсан хүнээс асуу
1 долийн үнэ цэнийг мэдье гэвэл Олимпын мөнгөн медальтнаас асуу
No comments:
Post a Comment