Tuesday, October 4, 2011

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ


СУРЛАГА, СПОРТ, УРЛАГИЙН ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН
СУРАЛЦАГЧИДАД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН
ЕРӨНХЙИ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

2008 оны 2 дугаар                                 Улаанбаатар
 сарын  6-ны өдөр            Дугаар 46                        хот

Нэрэмжит тэтгэлэгийн  журам
батлах тухай

Боловсролын тухай хуулийн 43.2.9 Дээд боловсролын тухай хуулийн 19.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газараас ТОГТООХ НЬ:
1.    “Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг  олгох журам”-ыг нэгдүгээр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг”-ийн загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор баталж, нэрэмжит тэтгэлэгийг2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.
2.    Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаад, журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын Ерөнхйилөгчийн тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байхыг сангийн сайд Ч.Улаанд тус тус үрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                    С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд             Н.Болормаа

СУРЛАГА, СПОРТ, УРЛАГИЙН ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН
СУРАЛЦАГЧИДАД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН
ЕРӨНХЙИ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

1.1    Онцгой авъяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв     /цаашид “суралцагч” гэнэ./-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг  / цаашид тэтгэлэг гэнэ/ олгоход энэ журмыг баримтална.

1.2    Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт гурваас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа дараахь болзолыг хангасан суралцагч нэр дэвшинэ.

1.2.1    Техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхий, тив болон олон улсын уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн;

1.2.2    Дэлхийн оюутны спортын их наадам, Дэлхийн болон тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, Монголын Оюутны спортын их наадам, Монголын Оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус тэгрүүн байр эзэлсэн;

1.2.3    Сургуулиудийн нэгдсэн эрдэм шинжтлгээний хуралд илтгэл тавьж, эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн оюутан, мэргэжлийн сэтгүүлд хоёроос эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд шалгарч элсэлт тавьсан, улс орны хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц судалгаа шинжилгээний бүтээл туурвисан магистрант, докторант;

1.2.4    Олон улсны хэмжээний мэргэжлийн соёл урлагийн уралдаан, наадамд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, улсын хэмжээний мэргэжлийн соёл, урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлсэн суралцаг.

1.3    Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын мэргэжлийн чиглэлээр 4 улирал даарлан 3.8-аас доошгүй голч дүнтэй суралцсан, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарсан суралцагч нэр дэвшинэ.

1.4    Тэтгэлэгийн болзол хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагналыг 10 сарын хугацаагаар олгоно.

1.5    Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг тус тус олгоно.


Хоёр. Бүртгэл, шалгаруулалт

    Энэхүү журмын 1.2, 1.3-т заасан болзлыг хангасан суралцагч өөрөө буюу сургууль, оюутны байгууллага нь тухайн суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлж болно.

    Тэтгэлэгт нэр дэвшигч нь дор дурдсан баримт бичгийг жил бүрийн 6-р сарын 15-ны дотор суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанд өгнө:

-    Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /загварын дагуу/

-    Сургалтын албаар баталгаажуулсан сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт;

-    Энэхүү журмын 1.2-т заасан болзлыг хангасан суралцагч нь медэль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээний болон тухайн арга хэмжээг зохион байгуулсан байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулга;

-    Энэхүү журмын 1.3-т заасан болзлыг хангасан суралцагч нь сургуулийн захиргаа болон оюутны холбооны тодорхойлолт.

    Сургуулийн захиргаа нь сургалтын алба, багш, оюутны байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан нэр дэвшигчдийн бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж, хүн тус бүр дээр дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтийг үндэслэн их сургууль 6 /зургаа/ хүртэл, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв 3 /гурав/ хүртэл суралцагчийн баримтыг ажлын хэсгийн дүгнэлтийн хамт жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор захирлын албан бичгээр боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага /цаашид яам гэнэ/-д хүргүүлнэ.

    Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сургуулиудаас ирүүлсэн нэр дэвшигчдийн баримт бичгийг журамд нийцсэн эсэхийг хянан үзэж жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь ирүүлсэн баримт бичгийг холбогдох журмын дагуу судлан үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад танилцуулан тэтгэлэг олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэж, сургуулиудад мэдэгдэнэ.

Гурав. Бусад зүйл

3.1    Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаархи танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын вэб сайтад байршуулна.

3.2    Тэтгэлэгтэй суралцагч нь болзол хангасан бол дахин нэр дэвших эрхтэй.

3.3    Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож, холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчидад тэтгэлэг давхардуулан олгохгүй.

3.4    Тэтгэлэг хүлээн авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулиас хасагдсан, чөлөө авсан тохиолдолд тэтгэлэгийг зогсооно.

3.5    Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.


Эх сурвалж:  www.student.org.mn


No comments: