Monday, June 14, 2010

Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу?

Монгол улсын хувьд 2.7 сая хүнтэй. Хүн ам цөөнтэй орны тухайд амин чухал асуудал бол хүн ам зүйн бодлого юм. Аливаа улс орны хөгжлийн чухал үзүүлэлтийн нэг амин судас бол хүн амын өсөлт,эрүүл мэнд,ажлын байранд хэрэгцээтэй ажиллах хөдөлмөрийн насны эрүүл чийрэг ажиллах хүчин байдаг. .Монгол улс хүн амаа нарийн тоолсон судалгаа одоогоор алга байна.Харин малаа олон удаа тоолсон гэж бодохоор гайхширал харамсал төрдөг.Удахгүй хүн
амын тооллого хийнэ гэж хэвлэлд гарсныг уншаад баярласанаа нуугаад яахав дээ.Одоогийн байдлаар Монгол улсад хичнээн хүн байгаа,эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа,хөдөлмөрийн насны хүмүүсийн хүн амд эзлэх хувь хэмжээг тодорхойлох, гадаадад хичнээн хүн ажиллаж амьдарч байгаа болон гадны хичнээн иргэд Монголд ажиллаж байгааг тооцдог болох нэн шаардлагатай байна.
 Энэ нь Монголын үндэсний аюулгүй байдалтай холбоотой болохоор нэн яаралтай хийж гүйцэтгэх ёстой.
Манай улсын хувьд 1921-1980 онд хүн амын цэвэр өсөлт 4%-тай болж 2.4 сая хүнтэй болж байсан нь саяхан билээ.1990 оноос хойш хүн ам зүйн бодлого үндсэндээ алдагдаж хүн амаа анхаарах асуудлаа бүр хаясан гэхэд болно.Нийт хүн амын 8% буюу 200.000 гаран Монголчууд гадаад оронд ажиллаж амьдарч сурч байна гэсэн албан бус тоо баримт байдаг.
Монгол улсын 2.7 сая хүн амд харьцуулж бодоход 17000-18000 гадны иргэд Монгол улсад байхад Монгол хүний удмын сан хадгалагдана гэдэг тооцоо байдаг.Жилдээ 1000 гадны иргэд Монголд орж ирж байхад Монгол хүний удмын санд аюулгүй гэж үзсэн тооцоо байдаг юм билээ.Гэтэл 2001 онд 72 орны 37000 гадны иргэд Монгол Улсад зөвшөөрөлтэйгээр ажиллаж байсан ба тэдгээрийн 70% хятад,20% солонгос, болон бусад орныхон байна.Огт бүртгэлгүй 20000 хятад иргэн байгаа гэсэн тоо баримт байдаг.
Гадаадын харьяатын албанаас Монголд одоогийн байдлаар 107 орны 34.000 хүн ажиллаж амьдарч байна гэж мэдээлсэн нь үнэнд хэр ойрхон болдоо.2010 онд  манай улсад уул уурхай,зам барилгын салбарт 10.000 хятад иргэн орж ирж байна.Мөн Оюун-Толгойд 3000 хятад иргэн орж ирэхээр болжээ.Энэхүү тоо баримт бол нэг жилийн албан ёсоор зарлагдаж мэдэгдэж байгаа тоо болохоос мэдэгдээгүй урьд нь орж ирээд одоо байгаа,орж ирж байгаа гадныхан тэр тусмаа хятадуудын тоо замаа алдлаа Монголчуудаа!!!!!!!!!
Бараг л 100.000 гаран гадныхан Монголын маань эцэг өвгөдийн маань цусаараа амиараа хамгаалж ирсэн газар нутаг дээр минь олз хайж шүлсээ хаяж ,охид бүсгүйчүүдийг минь бузарлаж явж байна гэхээр үнэхээр аймшигтай байна шүү.Монголчууд минь нойрноосоо сэрэх цаг болжээ.Монгол орон үндэсний аюулгүй байдал алдагдаж Монгол үндэстэн орших уу?Эс орших уу дээрээ тулаад байна.Маш харамсалтай байна.Бидний өвөг дээдэс ийм арчаагүй  орныг,  амиараа цусаараа хамгаалж бидэнд өвлүүлээгүй шүү дээ.
Түүхийн эх сурвалжаас харахад цагтаа маш хүчирхэг байсан манж гүрэн хятадад эзлэгдэж биш уусч алга болсныг эргэн санах хэрэгтэй болов уу.Хятадууд манж нарыг ажил хийлгэхгүй та нар бол тэнгэр язгууртай гэж хошгируулж, нэг манж айлд олон хятад зарцлагдаж очих нэрээр уусгаж үгүй болгосон.
Хэдэн жилийн дараа Монгол үндэстэн үгүй болж баахан ЛИ овогт,Ван овогт,Чен овогтууд Монголын маань газар шороон дээр дураараа тарвалзах гэж байна шүү дээ. Монгол үндэстэн мөхөх дээрээ тулаад байна.Хүмүүсээ!!!!!!!Энэ бол Монголчуудыг ядуу тарчиг байлгаж нөхөн үржихүйн ид насны эрчүүдийг нь гадаад орон луу экспортлоод оронд нь хятад,солонгосчуудаар Монголыг маань дүүргэж байгаа манай төрийн түшээдийн харалган бодлогын илрэл гэж хэлэхээс өөр юу хэлэхэв дээ.Монголчууд минь сэрэгтүн!!!!сэрэмжлэгтүн!!!!

Бэсүд овогийн Ж.Отгонбаатар (Япон)
www.sonin.mn

No comments: