Хайрлана гэдэг хайралсан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр. Лев Толстой
Хайртай хүнийхээ сул талд зэвүүцэж байвал үнэн хэрэгтээ дурлаагүй байна гэсэн үг. Педро Кальдерон
Сонгож авсан бүсгүйгээгээр нь тухайн эр хүн өөрийгөө хэрхэн үнэлж явдгийг тодорхойлж болно. Гёте
Хүндэтгэх сэтгэлгүй дурлал урт насгүй, хувирамтгай байдгийн адил хайрлах сэтгэлгүй хүндлэл хүйтэн, явцуу. Бен Жонсон
Аливаа нэр төртэй хүний төрсөн цагаасаа эхлээд мөрдлөг болгох ёстой үүрэг бол эмэгтэй хүнийг хүндлэх явдал. Лопе де Вега
Эмэгтэйчүүд өөрөөсөө доогуур гэж үзсэн хүнээ хайрлаж чаддаггүй. Бахархан бишрэх сэтгэлгүй хайр бол ердөө л үерхэл төдий юм. Жорж Санд
Жинхэнэ дорд, бүдүүлэг, бохир оюун ухаан л эмэгтэй хүний бие цогцост хамаг санаа бодлоо чиглүүлж байдаг. Жордано Бруно
Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш, харин хайр дурлалаас аз жаргалыг олж чаддагт л гол нь байгаа юм. Блез Паскаль
Өөрөөс чинь айдаг хүнийг ч, өөрийнхөө айдаг хүнээ ч хайрлаж болохгүй. Цицерон
Зан чанарын хувьд хүчирхэг хүмүүс л хайр дурлалдаа үнэнч байдаг. Стендаль
Хардахад нэг хувийн хайр, ерэн есөн хувийн биеэ тоох аминч үзэл байдаг. Ларошфуко
Хартай хүний хайр үзэн ядалттай төстэй. Жан-Батист Мольер
Юуны түрүүнд гоё даашинз, тэгээд өөрийг нь магтах гоё эр хүн. Эмэгтэй хүний хүсэл гэдэг ийм л энгийн юм шүү дээ. П.Бови
Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй. Франклин
Wednesday, June 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment