БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ
СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албанымэргэшлийн шалгалтын зорилго оршино.
“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэхүү журам болон “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийнөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд эдгээр журамтай танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
· Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыгхүссэн иргэдийг Засгийн газрын III байранд 2010 оны 06 дугаар сарын 30, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд 10.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.
· Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянган/ төгрөг байна.
Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
· Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
· Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
· Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
· “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 4 хувь;
· Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
· Шалгалтын үйлчилгээний төлбөр
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын гарын авлага”-ын хянан засварласан гурав дахь хэвлэл хэвлэгдэн гарсан болно. Үнэ 6500./Удирдлагын академи, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, ЗГ-ын XI байрны номын худалдаанд зарагдаж байгаа/
Дөрөв. Шалгалтын хуваарь
· Бүртгүүлсэн иргэд 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 08:00 цагт шалгалт авах байранд ирсэн байх бөгөөд шалгалт 09.00 цагаас эхэлнэ.
· Шалгалт авах байрыг бүртгэлийн явцад жич зарлана.
Долоо. Мэдээлэл лавлагаа
· Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар 264216, 265046 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
Шалгалт өгөх иргэдийн анхааралд:
· Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, дэс түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн ахлах түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдох боломжгүй болохыг анхаарна уу.
· “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын 6 дугаар зүйлийн 38 дахь хэсэгт зааснаар мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг байнгын оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ.
дэс дугаар | Захиалга өгсөн газар Байгууллагын нэр | Нэгжийн нэр | Ажлын байрны | Ажлын байранд тавигдах шаардлага | ||||||||
нэр | хариуцах асуудал | ангилал, зэрэглэл | орон тоо | боловсрол | мэргэжил | мэргэшил | туршлага | ур чадвар | тусгай шаардлага | |||
1 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
1 | Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам | Ерөнхий боловсролын газар | мэргэжилтэн | Ерөнхий боловсролын сурах бичгийн болон сургалтын орчны бодлого, зохицуулалт | ТЗ-7 | 1 | Дээд боловсролын баклавраас доошгүй зэрэгтэй байх | Багш, Бизнесийн менежер | Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн судлал | Төрийн албанд 2-аас доошгүй жил | Баримт бичиг боловсруулах, асуудалд дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн, эрхэлсэн ажлын чиглэлээр англи, орос хэлээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай. Худалдан авах ажиллагааны талаар тодорхой мэдлэг, туршлагатай | магистр зэрэгтэй, боловсролын менежмент эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг судалсан, дүгнэлт хийх, судалгааны арга зүйг эзэмшсэн |
2 | Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам | Ерөнхий боловсролын газар | мэргэжилтэн | Суурь, бүрэн дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн бодлого, зохицуулалт | ТЗ-7 | 1 | Дээд боловсролын баклавраас доошгүй зэрэгтэй байх | Багш, арга зүйч | Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр судлал | Төрийн албанд 5-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жил нь тухайн чиглэлээр ажилласан байх. | Баримт бичиг боловсруулах, асуудалд дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн, эрхэлсэн ажлын чиглэлээр англи, орос хэлээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай. | Асуудлыг үнэн бодитой мэдээлэлд үндэслэн зөв үнэлж, дүгнэх арга зүй, чадвар эзэмшсэн байх. Аливаа шийдвэрийг хууль тогтоомж болон үйлчлүүлэгч байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх ашигт нийцүүлэх чадвар, төлөвшилтэй. Үйл ажиллагааны хэтийн, ойрын төлөвлөлтийн онол арга зүйг эзэмшсэн. Үйл ажиллагааны тайлан, мэдээг үнэн зөв гаргадаг, дүн шинжилгээ хийдэг чадвартай |
3 | Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам | Санхүү, хөрөнгө оруулалтын газар | мэргэжилтэн | Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын зээл, тусламжийн бодлого, зохицуулалт | ТЗ-7 | 1 | Дээд боловсролын баклавараас доошгүй зэрэгтэй байх | Бизнесийн удирдлага | Бизнесийн удирдлага, удирдлага, төлөвлөлт | Олон улсын байгууллагад болон мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан | Баримт бичиг боловсруулах, асуудалд дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн, эрхэлсэн ажлын чиглэлээр англи, орос хэлээр бичиг ашиглах, баримт боловсруулах, хөтөлбөр, төсөл бичих чадвартай. | Асуудлыг үнэн бодитой мэдээлэлд үндэслэн зөв үнэлж, дүгнэх арга зүй, чадвар эзэмшсэн байх. Аливаа шийдвэрийг хууль тогтоомж болон үйлчлүүлэгч байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх ашигт нийцүүлэх чадвар, төлөвшилтэй. Үйл ажиллагааны хэтийн, ойрын төлөвлөлтийн онол арга зүйг эзэмшсэн. Үйл ажиллагааны тайлан, мэдээг үнэн зөв гаргадаг, дүн шинжилгээ хийдэг чадвартай |
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОМИСС
No comments:
Post a Comment