Хэн хэнийхээ жижиг сажиг дутагдлыг өршөөж чадсан хүмүүс л жинхэнэ нөхөрлөлөөр холбогдож чаддаг. Жан дө Лабрюйер
Нохой муур хоёр гэнэтхэн л найзлаад эхэлбэл, тогоочийн эсрэг хуйвалдснаас зайлахгүй. Стефан Цвейг
Жинхэнэ найз бол хоёр дахь "Би" байх учиртай. Цицерон
Хүн бүхний найз бол хэний ч найз биш. Аристотель
Жинхэнэ нөхөрлөл атаа жөтөөг мэддэггүй. Ларошфуко
Найз нөхдийн тус дэм хэрэг болоод байгааг хэлэхээс өмнө таамаглаж мэддэг хүн л жинхэнэ анд нөхөр. Жюль Ренар
Өөрийнхөө тухай хэзээ ч битгий муугаар ярь, найз нөхөд чинь хангалттай муулцгааж байгаа. Шарль Талейран
Хуурамч нөхөд наранд явахад минь сүүдэр мэт мөр дагаж, сүүдэрт ормогц л алга болцгоодог. П.Бови
Нөхрөө ганцаар байхад нь зэмлэ, олны дунд ямагт магт. Солон
Найз нөхдөдөө мэхлүүлэхээс илүү тэдэнд итгэхгүй байх нь ичгүүртэй. Ларошфуко
Өө сэвгүй найз хайсан хүн найзгүй хоцордог. Биас
Чамд үнэнч хүнд чи үнэнч бай. Плавт
Хуучин андаа муулж буй хүнтэй битгий дотнос. Тэднээс урвасан шигээ чамаас ч бас урвах болно. Эзоп
Хэрэв та өндөрт гарахыг хүсвэл, дайснуудаа хурцал. Шарль Талейран
Найз нөхөр чухал л даа, гэхдээ дайсан илүү ач тустай мэт. Найзууд миний чадварыг хүндэлдэг бол дайснууд юу хийх учиртайг сургадаг. Фридрих Шиллер
Дайснууд биднийг илүү зөв дүгнэдэг. Ларошфуко
Дайсангүй байна гэдэг өчүүхний шинж. Түүгээр бахархах хэрэггүй. Альфред Бужар
Дайсныхаа зөвөлгөөг дагана гэдэг алдаа. Гэхдээ хэлснийх нь эсрэгээр явахын тулд үгийг нь ямагт сонс. Тэгвэл л чи аюулгүй алхам хийнэ. Саади
Tuesday, June 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment