Биосфер буюу биомандал: Бүх төрлийн амьд организм амьдардаг дэлхийн бүрхэвчийг хэлнэ. 1875 онд Австрийн геологич Э.Зюсс энэхүү нэр томъёог анх хэрэглэсэн.
Биосферийн бүрэлдэхүүнд нян бактер, замаг, мөөгөнцөр, бичил биетнэээс авхуулаад аварга том халим хүртэлх амьтны аймаг, ногоон ургамал, хөрс, хүн төрөлхтөн орохоос гадна тэдгээрийн оршин тогтнож буй орчин, хил хязгаар бас хамрагдана. Ингэхлээр биосфе р нь амьдрал тархсан хийн мандлын доод үе, далай тэнгис, хуурай газрын дээд үеийг багтааж байгаа хүрээ юм.
Нарны энерги болон дэлхийн дотоод дулааны оролцоотойгоор агаар мандал, усан мандал болон чулуун мандлын хооронд явагдах харилцан үйлчлэл нь амьдрал үүсэх нөхцөлийг бүрэлдүүлжээ. Амьдралын анхны ул мөр архейн эриний сүүлчээр буюу 3 млрд жилийн өмнө үүссэн бол анхны нэг э ст амьтан 2,7 млрд жилийн өмнө, олон эст амьтан 1-1,5 млрд жилийн өмнө үүсчээ. Харин палезойн эриний эхээр ургамал, хожуу палейзон үед амьтан хуурай газар тархсан байна.
Биоценоз гэдэг нь нэг төрлийн орчин бүхий орон зайд орших амьтан ургамал, микроорганизмуудын харилцан холбооны нэгдлийг хэлнэ.
Байгалийн нэг төрлийн хүчин зүйлс бүхий нутаг дэвсгэрийн хэсгийг биотоп гэх ба нэг үгээр хэлбэл энэ нь биоценозын орших орчин нь болно.
Биоценоз орчинтойгоо нэгдэн үүсгэж байгаа бүлгэмдэл бол биогеоценоз юм. Биогеоценоз бол бодис энергийн солилцоо явагдаж байдаг биосферийн хамгийн энгийн нэгж юм.
Хөрс бол газрын гадаргын үржил шим бүхий өнгөн үе юм. Хөрс нь ус, агаар, организмаас уулын чулуулагтай харилцан үйлчлэлцсэний үр дүнд үүсэн бүрэлддэг. Эрдэс чулуулаг, органик бодис, ус, агаар гэсэн 4 гол бүрэлдэхүүн хэсгээс тогтоно.
Хөрс үүсэнэд нөлөөлөх 5 хүчин зүйл: уур амьсгал, эх чулуулаг, организм, рельеф буюу газрын гадарга, цаг хугацаа.
Хөрсний текстур нь хөрсөн дэхь янз бүрийн хэмжээтэй хэсгүүдийн харьцаагаар тодорхойлогддог. Шавар:Элс: Тоос
- 2,0-үүс 0,05мм хэмжээтэй хэсгийг элс
- 0,05-0,002мм хэмжээтэй бол тоос
- үүнээс доош бол наанги шаварт хамааруулна. Ургамал ургахад хэрэгцээтэй ус ба агаарын зөөгдөл, солилцоо нь хөрсний текстурээс хамаарна. Элс нүх сүвэрхэг тул жсыг сайн хурдан дамжуулж, амархан хатдаг. Ийм хөрсөнд ургамал усыг шингээх нь хүрэлцээгүй. Шавар усыг муу дамжуулдаг. Иймд хөрс их шаварлаг байвал ургамлын үндэс хөрсөнд нэвтрэх зам бага, сийрэгжүүлэлт муу, тэжээлийн бодисын эргэлт муудна.
Хөрсийг ширхэгийн бүрдлээр нь хүнд шавар, дунд, хөнгөн шавар, хүнд шавранцар, джнд шавранцар, хөнгөн шавранцар, элсэнцэр гэхчлэн ангилдаг.
Хөрсөнд үндсэн 4 структурыг ялгаж үздэг.
1. Баганан
2. Хавтанлаг
3. Бөөгнөрсөн
4. Мөхлөгт буюу үйрмэг
Баганан болог бөөгнөрсөн бүтэцтэй хөрс усыг сайн нэвтрүүлдэг.
рН 7.0 бол саармаг, түүнээс ихдэх тутамд шүлтлэг, багасах тусам хүчиллэг болдог.Гол төлөв рН4-7.0 бол хүчиллэг, рН7.0-11 болшүлтлэг хөрс гэдэг. Хөрс хүчиллэг бол тэжээлийн бодисоор баялаг, үржил шим сайн байдаг.
рН нь уусмал дахь устөрөгчийн ион ба гидроксилийн ионы хэмжээгээр тодорхойлогддог. Устөрөгчийн катион нь гидроксилийн анионоос их байвал уусмал хүчиллэг, харин гидроксилийн анион нь устөрөгчийн катионоос их байвал шүлтлэг байна. рН багасах тусам устөрөгчийн ион ихсэнэ. рН6 гэвэл хөсний уусмалын 1 литрт байх устөрөгчийн ион нь 10-6 грамм байна гэсэн үг
Эх сурвалж: "Дэлхий судлал" Ембүүгийн Батчулуун, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment