БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ
СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албанымэргэшлийн шалгалтын зорилго оршино.
“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэхүү журам болон “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийнөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд эдгээр журамтай танилцсан байна.