Британийн эрдэмтэд анх удаа хүнсний бүтээгдэхүүнээр уралдааны машин бүтээжээ. “Формула-3” ангиллын уралдааны машины их биеийг лууван, төмсний цардуул болон маалингаар хийсэн бол хөдөлгүүр нь шоколадаар ажилладаг тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв.
Байгалийн гаралтай материалаар хийсэн машин уралдах чадвартай юм. Машины туйлын хурд нь 215 км цаг бөгөөд цагт 100 км-ыг 2,5 секундэд туулах чадвартай. Английн Уорик хотын их сургуулийн эрдэмтэд шинэ бүтээлээ АНУ-ын Массачусетс муж улсын Технологийн их сургуулийн ивээл дор болсон эрчим хүчний шинэ технологийн бага хурал дээр танилцуулжээ. Машиныг бүтээхэд 200 мянган доллар зарцуулсан байна.
Машины гадна талыг сэргээгдэх органик буюу дахин боловсруулсан хүнсний ногоогоор хийжээ. Гэхдээ БМВ компанийн бүтээсэн 2 литрийн эзэлхүүнтэй ердийн металл хөдөлгүүр суурилуулсан байна. Хөдөлгүүр биотүлш буюу шоколадаар ажилладаг, мөн ургамлын тос ч таардаг ажээ. “Формула 3” нь уралдааны машины гуравдугаар зэргийн ангилал юм. Энэ ангиллын тэмцээнд залуу нисгэгчид уралддаг.
Хэд хоногийн өмнө Британид бас нэгэн “байгалийн” автомашин танилцуулсан нь нунтаг кофегоор ажилладаг хөдөлгүүртэй ажээ. Уг машиныг Би-Би-Си телевизийн шинжлэх ухааны алдартай хөтөлбөрийн захиалгаар бүтээсэн байна.
Д.Жаргал http://www.sonin.mn/
2010.03.11
Thursday, March 11, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment