Єгїїлэх ину: Эрт урьд цагт Энэтхэг ба хятадын арал дээр, амь сахих цэрэгтэй , албат олон зарцтай , эртний Сасан хааны удмын нэгэн хаан байжээ . Тэр хаан хоёр хїїтэй юмсанжээ . нэг нь эр бие гїйцсэн нєгєє нь идэр залуу бєгєєд хоёулаа ихэд баатар зоригтой атал ах нь дїїгээ алдар гавъяагаар арай илїї байжээ . Ах нь улс гїрнээ эзэгнэж , албат иргэдээ захиран нутаг хошуу, улс гїрнээ их л хїндтэй бїлгээ . Ахы нь Шахрияр хаан, дїїгий нь Шахземан хаан гэдэгб айжээ .
Шахземан хаан Перс газрын Самаркандыг захирах бїлгээ . Ах дїї хоёр тус тусынхаа нутаг хошуунд суурин суж, албат иргэдээ ивээлтэй сайн гэгэдэж, амар жарган суусаар хорин жил болов. Ах хаан нэг єдєо дїїтэйгээ уулзъя гэж бодоод,я Явж дїїгий минь авчир гэж шадар сайддаа зарлиг буулгажээ . Шадар сайд нь эзэн хааныхаа зарлигийг ёсоор болгон явж Смарканд балгад эсэн мэнд хїрч Шахземан хаанд амгалан айлтгаад , ах чинь чамайг ихэд санаж, нэг хїрч ирж уулана уу гэж байна гэсэнд Шахземан даруй зєвшєєрч аян замдаа бэлдлээ . Асар майхандаа ачиж, тэмээ малаа хєллєж, зарц сахиулаа бараа болгоод шадар сайддаа улс гїрнээ захиж їлдээгээд ахын нутаг ус руу их аянд мордлоо. Шєнє дундын їед , шїлэг нойрны эхэнд , нэгэн чухал юм гэртээ мартсанаа санан буцаж ордон єргєєндєє орвол, авааль гэргий нь єєрийн албат нэгэн хар арьс боол зардсан лугаа тэврэлдэн нойрсож байхыг хараад дотор нь харанхуйлан “Намайг дєнгєж бєгс єндийхєд ингэж байгаа юм, хэрэв урт удаан аянд явбал энэ муу єлєгчин ямар шїї байх нь вэ” хэмээн бодоод сэлмээ сугалан хоёулны нь толгойг тас цавчин алаад даруй мордож хєсєг дээрээ ирж, ахынхаа нутаг хїрэх аян замдаа оржээ .
Ахын хотноо ойртмогц элч илгээж “Би очиж явна” гэж хэлїїлсэнд Шахрияр хаан урьдаас нь тосож, амар мэндийг мэдэж нэн их баярлажээ. Дїїгээ ирлээ гэж хот орноо гоёж чимээд , зэрэгцэн сууж энэ тэрийг хїїрнэлдэн баясах атал, Шхаземан хаан гэргийээ алснаа дурсан санаж, их уй гашуунд автагдаад , царай нь нэг л цонхигор, бие нь нэг л сул байжээ . Орон нутгаасаа холдоод санаа сэтгэл зовиуртай байгаа байлгїй гэж ах нь бодоод юу ч хэлсэнгїй . Сїїлд нь нэг єдєр “Миний дїїгийн би? нэг л сул , царай нь нэг л муу харагдах юм” гэхэд, Шахземан хаан: “Дотор хорсоод байна” гэсэн атал гэргийгээ алснаа ярьсангїй єнгєрчээ . Тэгэхэд нь Шхарияр хаан: “Єнєєдєр чи надтай ан гєрєєнд яв л даа , сэтгэл чинь сэргэж юу магад” гэсэнд дїї нь явсангїй , ах нь анд ганцаараа морджээ . Хааны ордонд гадагш цэцэрлдэг тийш харсан нэгэн цонх байдаг ажээ . Шахземан хаан тэр уонхоор юм харж байтал ордны їїд нээгдэж хроин зарц хорин боол гарч ирсний дараа нь ахын гэргий ,- хомгїй їзэсгэлэнт авхай байжээ . Тэд усан оргилуурын тэнд очиж , цєм хувас хунараа тайчаад, боолчуудтай зэргэлдэн суусанд ахын нь гэргий “Ай Масуд аа!” гэж дуудсанд нэгэн хар арьст боол очиж , авхайг тэврэн авсанд ахай нь ч дуртайяа тэврэлдэн хоёул хэвтэн хэвтэн жаргах бєгєєд бусад боолчуууд ч тийнхїї їйлдэн, наран хэлбийтэл тэврэлдэн озолдон байжээ . Їїнийг харсан дїї хаан:
“Аяа Аллах! Миний зовлон їїнийг бодвол юу ч биш” хэмээн санаад хамаг хор шар атаа хорсолд нэгмєсєн арилж нїїр учрахад дїїгийн царай туяаран гэрэлтээд хуучин зандаа орсныг їзээд: “Аяа дїї минь ээ! Чиний царай базахгїйы билээ . Одоо сайхан болжээ . Юуны учир билээ” гэхэд Шахземан хаан єгїїлрїїн: “Би хэрхэн царай алдсанаа танд ярьсугай. Харин яагаад миний царай сайхан болсныг я ярихгїй шїї” гэхэд нь “Тэгвэл эхлээд юуны учир царай алдаж , бие сулахрсан тухайгаа яриач, би дуулъя” гэж Шахрияр хаан єгїїлэв. Шахземан хаан єгїїлрїїн:
“Ай ах минь мэдэгтїн! Та намайг ирж уулз гэж шадар сайд явуулсанд би аян замд тєхєєрч нааш гартал, танд бэлэг болгон єгєх гэсэн эрдэнэ сувдаа гэртээ мартсанаа гэнэт санаад , буцан очоод ордондоо орвол мана гэргий миний орон дээр нэгэн хар арьст боол лугаа унтаж байхуй дор хоёулангий нь алаад нааш гарсан юм . тэгэд тэр явдлыг санхаас сэтгэд тавгїй, бие аягїй байлаа . харин яагаад царай засарсныг ярихаас хэлтрїїлэн соёрхно уу” гэжээ .
Дїїгийн энэ їгийг сонсоод, Шхарияр хаан дуу алдан, “Бурхан амлая! Тэгээд яагаад гэнэт царай оров яриач дээ” гэсэн Шахземан хаан єдрийн їзэж харснаа цємийг нэгд нэггїй ярилаа . “Тэгвэл тэр явдлыг би нїдээрээ їзнэ ” гэж ах нь хэлээд: “Ан гєрєєнл явсан болоод миний дэргэд нуугд. Тэгвэл єєрийн нїдээр їзэж шнэмших болн” гэж дїї нь хэлжээ .
Хаан даруй аяны бїрээ татуулж , цэрэг цуухаа асар майхантай хотын гадна гаргаад, єєрєє бас нэг майхан шаалгаж суугаад “Энд юуг боловч эс роуулж ” гэж зарцдаа зарлиг буулгалаа . тэгээд зїсээ хувилгаж сэм оргон гарч ордондоо , дїї дээрээ ирээд цэцэрлэг тийш харсан цонхоор харж хэсэг суутал хатан нь шивэгчин эмсийн хамт гарч ирээд болчууд лугаа нийлэн мєнєєх Шхаземан хааны яртсанчлэан їдийн мєргєл болтол цэнгэл їйлджээ . їїнийг нїдээр їсзэн Шхарияр хаан ухаан алдтал хилэгнэн :”Одоо хоёул явж їзье . хэрэв єєр нэг хїнд ийм явдал тохиолддогийг эс олж їзвэл бидэнд хаан ширээ ч хэрэггїй . ингэж амьд яьснаас їхсэн нь дээр!” гэлээ . Тэгээл хоёул шєнє нууц хаалгаар сэм гарч нэгэн єдєр нэгэн шєнє явтал ногоон зїлэгний дунд ганц мод дайралдав. Данст далайн эрэг дээр нэгэн горхи хоржигнон урсана. Хоёул горхийн уснаас ууж амран байтал єдєр болж, гэнэт далайн дунд тэнгэрт тулам гозгор хар юм їзэгдэн нааш айсуй . Ах дїї хоёр ихэд айж модонд (тэр их єндєр мод байв) авиран гараад харвал нэгэн том толгойтой, єргєн цээжтэй бирид толгой дээрээ нэгэн авдар єргєсєєр гарёч ирээд, мєнєєхєн тодны ёроолд сууж, авдраа онгойлгон , дороос нь бас нэг хайрцаг гаргаж нээвэл, наран лугаа зїйрлэвч їзэсгэлэн гоо, сайхан нуруутай , залуухан хїїхэн гарч ирэв. Тїїний їзэсгэлэн гоо нь яруу найрагч Атыйн бичсэнээр :
Тас харанхуйн дунд боловч єдєр мэт гэрэлтэн.
Таван єнгийн солонго тэнгэр єєд цацраанам.
Гэгээн тунгалаг царай нь гэрэлт наран мандах шиг
Гїн шєнийн одод боловч тїїний дэргэд єнгєгїй
Хувцас юугаа орхиж, бие цогцсоо гаргаваас
Хамаг гайхамшигт бїхэн тїїний їзэсгэлэнт булаагднам.
Харин атаа хорслын дунд цахилгаан мэт гялалзвал
Халуун нулимс гарч бороо мэт асгарах ажээ .
Мєнєєх бирид тэр хїїхнийг хараад, “Эрхмийн дээдийг эзэмдэгч чи юутай їзэсгэлэн бэ? ийм гоо авхайг хуримбн шєнє би хулгайлж жоохон унтъя” гээд, хїїхний євдєг дэрлэн дороо унтжээ . Хїїхэн гэнэт тэргїїнээ єргєн модны оройд хоёр хаан сууж байхыг хараад, биридийн толгойг євдєг дээрээс сэм єргєж газар тавин босоод”Їїнээс айх хэрэггїй бууж ирэгтїн!” гэж дохио єгєхд нь : “Аяа Аллах єршєє, бид чадахгїй нь” гэсэнд “Бууж ирэхгїй бол биридийг сэрээж їхлийн муугаар ална даа” гэжээ . Ах дїї хоёр модноос бууж ирвэл хїїхэн ємнє нь хэвтээд: “Намайг чанга тэвэрч хїслийг хангагтун , сэ тэгвэл биридийг сэрээнэ ” гэсэндШахрияр хаан иххэд эмээж, єєрийн дїї Шахземан хаанд: “Аяа дїї минь энэ хїїхний тушаасан ёсоор чи їйлд” гэхэд нь “Би чадахгшїй , та урьдаар їйлд ээ” гээд бие биерїїгээ зовох байдал їзїїлсэнд хїїхэн: “Юу болов:. Та хоёрын ншдээ ирмэхийг би їзэж байна. Хэрэв та хоёр надтай миний хїслийг ээлжлэн ханагж сая гїйцвээс “Їїнийг харагтун” гэж хїїхэн єврєєс нэгэн хэтэвч гарган їзїїлээд “Энэ юу бєгж болохыг та хоёр мэднэ її” гэхэд нь ах дїї хоёр “Мэдэхгїй ” гэсэнд “ЭНэ бїхнийг би, энэ биридийн євєр дээрээс бусад лугаа цэнгэл їйлдэн авсан юм даа , та хоёр бас нэг нэг бєгж єг” гэлээ . Ах дїї хоёр гартаа байсан хоёр бєгжийг сугаож єгсєнд “Энэ бирид намайг, миний хуримын шєнє хулгайлж энэ хайрцагт хийгээд бас авдарт хийж долоон цооуоор цоожлон энэ давалгаалагч ыдалайн ёроооллд хаясан атал эмэгиэй хїн юї хїсвэл , тїїнийг хэн ч хорьж чаддаггїйг мэдэхгїй ажээ . Эм хїний тухай нэг яруу найраг:
Эм хїн битгий итгэ
Элдэв їгэнд нь бїї хуурт
Заяанаас тэд ганцхїї
Залилах, хорсох тавилантай,
Хуурамч дур сэтгэлээ
Хувцас юугаар халхалмуй
Иосифийн амьдралаас сурвал
Эдний хуурмагийг мэдмїй
Эцэг Адам чинь їїнээс болж
Їїрд зайлах болсон ажгуу”
гэсэн юм .
Єєр нэг яруу найрагч:
Хайрт хїний хараалаас дор заяагїй чи минь.
Харин миний явдал чиний санасанд эс хїрьюї
Эм хїнл сэтгэлээ єгєхдєє би.
Эр хїний эртнээс сурсныг їйлднэм.
Эмсийн царайд автаагїй хїн л
Энэнийг нэн гайхах буй заа
Гэсэн юм угэлээ .
Энэ їгийг сонсоод ах лїї хоёр хаан нэн гайхаж , “Ай зайлуул энэ бирид бид хоёроор бїр дор залилуулжээ . ийм явдал єєр хэнд ч тохиолдоогїй биз” гэлцэв.
Тэгээд адруй эргэж , Шахрияр хааны ордонд ирсэнд Шхарияр хаан, єєрийн гэргий, боол шивэгчин нарын цємийн толгойгий нь тас цавчив.
Тэгээд даруй эгж, Шхарияр хаан шєнє болгон гэнэн бага охидыг аваачиж эдлэн цэнгэж хоноол маргааш нь алдпаг болсоор гурван жил болоход амьтан хїн охин хїїхдээ авч зугтсаар ё сїїлдээ тэр хотод нас бие гїйцсэн нэгээхэн бээрч залуу хоид бараг эс їлджээ . гэвч хаан мєнєєхєн заншлаараа нэг хїїхэн авчир гэж шадар сайддаа тушаасанд єдєржин яваад олсонгїй , орой нь их л уруу царайтай гэртээ харьжээ . Энэ шадар сайдынх хоёр хоинтой бєгєєд эгчий нь Шхарзада , дїїгий нь Дуньязада гэдэгб айжээ . Эгч нь тїїх шасдир эртний хаадын явадл , ардын їлгэр тууль их їзэж , эртний хїн ардын урьдын хаад яруу найрагчдын тухай мянган дэвтэр цуглуулсан байжээ . Тэр охин эцэгтээ: “Та нэг л санаа зовуурьтай , уруу царайтай байх чинь юуны учир билээ . Урьд нэг шїлэгч :
Гуниг зовлон мєнх биш гэж
Гуньсан хїн їїнийг мэдтїгэй
Хєхїїн баячр дуусахын сацуу
Хїнд бодол даруй аримуй
Гэсэн юм шїї гэхэд тэр сайд уг явдлаа нэгд нэггїй ярьсанд охин нь шууд дуун алдаж: “Ай эцэг минь Аллах тэнгэр мэдтїгэй. Тэр хаандаа намайг аваачиж єг . нэг бол би амьд гарна, нэг бол лалын шажинт бїх охидыг тєлєєлєн , тэднийг хааны харгис цаазнаас аварна. Їїнээс єєр ямар ч арга байхгїй” гэсэнд “Нэгэн газрын эдний їхэр илжиг хоёрын їлгэр шиг юм болох бий гэж би их л эмээж байна дээ” гэлээ . “Тэр яасан юм бэ?” гэж Шахразада асуужээ .
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Zav muu baisan tul aldaag zasaj chadalgui shuud oruulchihlaa. Uuchlaarai
Post a Comment